Айл гэрийн амин эрдэнэ, эх орон, их хотын ирээдүй болсон эрхэм хүндэт хүүхэд, багачууд Та бүхэндээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Өнөөдөр бол хүүхэд багачуудын хувьд баяр, талархалд халгиж цалгисан баярын өдөр төдийгүй эрхээ хамгаалуулж, ирээдүйгээ баталгаажуулахын төлөө дуу хоолойгоо өргөх, хүсэл зорилгоо илэрхийлж, эрхээ тунхаглах өдөр юм.
Та бүхний эрх, Та бүхний ирээдүй нийт улаанбаатарчуудын хувьд эн тэргүүнд бичигдэх үүрэг хариуцлага бөгөөд нэг бүрчлэн хэрэгжүүлэх, биелүүлэх учиртай үүрэг даалгавар, үнэ цэн билээ. Иймд хүүхэд нэг бүрийн хөгжил болоод оролцоог дэмжиж, Та бүхний хэрэгцээнд нийцсэн эрүүл мэнд, боловсрол, хамгааллын үйлчилгээг хөгжүүлж, тэгш хүртээмжтэй хүргэхэд Улаанбаатар хотын ирээдүйн хөгжил чиглэх болно.
Хүүхэд бүрийн сэтгэл тэнүүн, ирээдүй дардан байж, энх торниж, өнөд жаргах болтугай. Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хотыг хамтдаа бүтээцгээе.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн
Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР
Сэтгэгдэл(12)
Циркээ авъя тэгвэл
Тэр цирк хогоор яадгийн. 50 см орчим том хүн байтугай хүүхэд алхаж болдоггүй замуудаа өргөсгөөд өгөөч, машинд шүргүүлчих гээд хэцүү бн
Өгөхгүй шт.. өсөхийн өлөн арилахгүй ээ..
Циркийг зориулалтаар нь ашиглуулаачээ!
Манай боловсролгүй, таг харанхуй тэнэг бөх маань бас л бураад эхэллээ. Усан тээврээ яахаар болсон бэ? Өмнөх удирдлагууд их арчаагүй байсан гээ биз дээ.
Усан тэнэг мангайсан өмхий мах . Заазлаад махыг нь Хятад руу гарга
Бутээд босчихсон байсан УБ-ыг еерсдее сенеечихеед юу гэж солиороод байгаа новш вэ?
худал бүлтрэхээ боль. УИД-ын баруун зүүн хойд урд талаар 300-600 м зайд явж үздээ. явган хүний зам байхгүй болоод удаж байна. Түмэн машин дунд хүүхэд хөгшидгүй мянган айдастай холхиж байна. Дураар тэнд хийсэн өргөтгөл байр савыг даруй цэгцлээч.....
Бөх бязда чи ярихаас цаашгүй
Хүүхдийн ганц үздэг циркийг нь авчихаад шал худлаа шүү !!!! Энэ бөх
Худлаа попроо хүн дэ.. Нам дагасан бөх
Хүүхдүүдийн Циркийг буцааж өг өө мал минь.