УИХ дахь МАН-ын бүлэг “Нүүрсний хэрэг”-т холбогдон яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэсэн Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэртэй холбоотой асуудлаар ээлжит бусаар хуралдаж шийдвэр гаргалаа.
Уг хуралд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож эдгээр гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах нь зүйтэй гэдэг байр суурь илэрхийлж, МАН-ын бүлгийн гишүүд Халдашгүй байдлын Дэд хорооны саналыг дэмжих шийдвэр гаргасан байна.
Хуралдаанд МАН-ын бүлгийн 66 гишүүнээс 49 нь оролцож, дийлэнх олонхийн саналаар тус гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Ингэснээр маргааш УИХ-ын чуулганаар тус гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх юм.
С.Сарнай
Ням - 10 сарын 26,
2025

Сэтгэгдэл0
МАН жавьжилсан хам хулгайч нар хулгайч нараа яаж ийгээд ялаас суллах заль мэх зохиож байгаа..
Зөв. Сайн шийдвэр гаргажээ. Шударга ёс энэ танхимаас л эхлэх ёстой.
Муу Аюурсайхан гуя дагаж хүзүү болж дээ , ЖДҮ - д Батзориг , ДАмбаочир хоёр ноёны хүүдийн өмнөөс " цэрэгт " мордсон . ХөБА - д " хүзүү " болж магадгүй хүнээр Г . Энхтүвшин тодрох болов уу , тэгэхдээ зүгээр ээ бүх насаараа тэжээвэр амьтны бүлэгт - Амстердамын музейн ТЭМЭЭ шиг амьдрана ш Д ...
ZA BOLJ, BAGA BAGAAR AXIJIL BN,ZAAVAL URDEN G N,YZEN SHUU ERONXII SAIDAA.
ajnaig mongoliin hiili diileh vv
Оёук энэ удаа маш мундаг блаа. Эргэж буцаж нялдайсангүй. Яаалт ч гүй Түүхэн шийдвэр. Дахин хэльэ:Түүхэн Шийдвэр, Авралын Шийдвэр. Ацан шалаанд оролгүй эр зориг гарган шийдчихлээ. Шазруун шулуухан харгисдуу байхаас өөр арга үнэндээ үлдээгүй шүү дээ. Very strong Counter-Offensive move. A good tactic. Keep Further n Strong not losing your steam.