Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.02.07) Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн даргын Иргэний аюулгүй байдал, Ардчилал болон Хүний эрхийн асуудал хариуцсан орлогч хатагтай Азра Зеяаг хүлээн авч уулзав.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Америкийн Нэгдсэн Улс нь Монгол Улсын хувьд хамгийн чухал гуравдагч хөршийн нэг, итгэлт түнш орон бөгөөд талуудын харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй хөгжиж буйд сэтгэл хангалуун буйгаа уулзалтын эхэнд илэрхийлэв.
Тэрбээр хоёр улс хууль дээдлэх, хүний эрхийг хүндэтгэх, шударга ёсыг эрхэмлэх зэрэг ардчилсан нийтлэг үнэт зүйлстэй болохыг тэмдэглээд энэ нь талуудын хамтын ажиллагаа хөгжин дэвшиж Стратегийн түншлэлд хүрэхэд баттай суурь болсныг тэмдэглэхэд таатай байна гэлээ.
Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн даргын орлогч, хатагтай Азра Зеяа, Монгол Улсад хоёр дахь удаагаа ирж буйгаа тодотгоод Америкийн Нэгдсэн Улс нь Монгол Улсын Ардчилсан оюун санааны хөрш гэж нэрлэгдэж буйдаа талархалтай хандаж байгаагаа илэрхийлэв.
Тэрбээр Америкийн Нэгдсэн Улс 2023 онд “Freedom Online Coalition” буюу Цахим эрх чөлөөний эвслийг тэргүүлж буй бөгөөд Монгол Улс нь хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, ардчилал, шударга ёсыг эрхэмлэх чиглэлд сайн жишээ болж ирснийг тодотгоод цаашид бүс нутгийн хэмжээнд дуу хоолойгоо хүргэж, эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улс цахим орчинд хүний эрхийг хамгаалах чиглэлээр идэвхтэй ажиллаж, иргэний нийгмийн байгууллагууд, Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, сайжруулах ажлууд хийхээр төлөвлөж буй талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Мөн уулзалтын төгсгөлд талууд олон улсын геополитикийн орчинд үүсээд буй асуудлууд болон хоёр талын худалдааг өргөжүүлэх боломж, шашны эрх чөлөөний талаарх эрх зүйн орчныг сайжруулах зэрэг асуудлаар санал солилцлоо
Сэтгэгдэл(9)
Тэр тусмаа Монголчуудыг ээж төрүүлсэн. Г.Занданшатар.
Маш зов!
Азийн дайсан Орос Буоиад гахайнууд Монголчууд бидниий хамгилн том дайснууд.
"гуравдагч хөрш" gedeg soliotoi todotgol mongolin l uls toriin hellegt baidag baih. Germanuud bur "hoorhon" gej ineej baina lee. Hogjiltei ornuud ene shine ugiig goo mon shoolj bgaa jum
Хоёр “Их “ гүрний хооронд хавчуулагдсан жижиг орныг “хөөрхөн” гэхээс өөр яах вэ? Үйлдвэрийн хөгжил дорой, хүмүүсийн амьдрал ядуу,нийгэм, эдийн засаг, улс төрийн байдал сул талдаа ордог,хулгай,луйвар, хуйвалдаан,авлига, хээл хахууль байнга гардаг, байгалийн баялгаа зохистой ашиглаж чаддаггүй, арчаагүй, хоцорсон орон гэж хардаг байх?! Тэгээд л “Хөөрхөн” гэж тохуурхан, инээж байхгүй юу?
Чингисийн эзэнт гүрэн задарч мөхсөнөөс хойш 1911, 1921 он хүртэл байнга доошилж, уруудсаар ирсэн бололтой юм билээ! 1921-1990-ээд онд хэдийгээр бусад орны шууд нөлөөнд байсан боловч харьцангуй урагшилсан биз дээ! Харин 1990 оноос одоо хүртэл 33 дахь жилдээ явж ирэхдээ ямар хөгжилд хүрч, юу юу бүтээв” гэдгээ эргэн харж байгаа болов уу? Хүмүүс яагаад ядуураад байна вэ? Зах зээлийн чөлөөт эдийн засаг маань манай жижиг оронд тохирч байна уу? Эсвэл,огт тохирохгүй байна уу? Сүүлийн үед манайх шиг жижиг орныг зөв, сайн удирдлагатай төр засаглал л авч явна, хөгжлийн зөв замд оруулж чадна.Өөр арга байхгүй” гэдгийг нотлоод байгаа юм биш үү?Гэхдээ өмнөх нийгмээ санагалзаад байгаа юм биш! Зөв шударга төр засаглалын тухай ярьж байгааг ойлгох болов уу? Өөрөөр хэлбэл, төр, засгийн албыг “баяжих,хөлжих,завших, мөнгөжих,хөрөнгөжих, хөрөнгөтөн болох хэрэгсэл” болгож болохгүйг л ард иргэд сануулан, шаардаад байна шүү дээ!!!
90 onoos mongol dmtusgaar tognoloo anerikiin erh barigchidad hudaldsan doloriin kolonchold orj ur yaduurald orson
Афганистан,Ирак,Ливи, Сири шиг болгох юмсан, Украин шиг Оростой алалцуулах юмсан, Уйгаруудыг Хятадын эсрэг турхирдаг шиг Хятадтай муудалцуулах юмсан , ядахдаа залуучуудынх нь 90% ийг ижил хүйстэн болгоод үр удмыг нь таслах юмсан гэж их хүсэж байгаадаа манай 3дагч зарим хөрш нэртэй хөгийн новшнууд...
Ongondaam bol'ieooo