Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр нүүрсний хулгайтай холбоотой мэдээлэл хийх үеэрээ ОУВС-ын сангаас ирүүлсэн зөвлөмж, түүнийг хэрэгжүүлэх хүрээнд банкны төлбөр тооцоотой холбоотой ямар ажил хийж байгаа талаарх асуултад хариулт өгсөн.
Тэрбээр “Миний бие өчигдөр 11.40 минутад АНУ-аас ирсэн. Би хоёр зорилготой явсан. Нэг нь НҮБ-ын Терроризмтэй тэмцэх албатай гэрээ байгуулж, программ хангамжийг үнэ төлбөргүй авах ажил байсан. Хоёр дахь ажил нь Вашингтон хотод яг одоо ч болж буй 140 орны төлөөлөл оролцож байгаа авлигатай тэмцэх олон улсын хуралд оролцох байсан. Харамсалтай нь би олон улсын авлигын эсрэг хуралд оролцож чадалгүй буцаж ирлээ.
НҮБ-ын орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Терроризмтэй тэмцэх албаны дарга Владимир Воронковтой гэрээнд гарын үсэг зурсан. Мөнгө угаах эрсдэл бүхий этгээдүүдийн олон улсын иргэний нисэхийн байгууллагуудаар зорчсон хөдөлгөөнийг хянадаг “Go Travel” гэх программ хангамжийг үнэ төлбөргүй авахаар болсон. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс манай улс уг программыг ашиглана.
Мөн “Go Fintel” гэх НҮБ-ын лицензтэй программыг үнэ төлбөргүй авах саналаа тавьчихаад ирсэн. Удахгүй гэрээ хийнэ. “Go Fintel” нь валютын бүх урсгалыг хянадаг мөнгө угаах гэмт хэргийн эсрэг ашиглаж буй хамгийн том программ хангамж.
Сая асуусан ОУВС-гаас анхааруулсан анхааруулгын хүрээнд бид эдгээр ажлыг хийж байна. Үүнийг хэрэглэснээр улстөрийн намуудын санхүүжилт, авлига албан, албан тушаалын давуу байдлаар завшсан мөнгө хаашаа орж, хаанаас бэлэн мөнгө болж байна вэ гэдэг бүх зураглалыг гаргах боломж бүрдэнэ” гэсэн юм.
М.Чой
Сэтгэгдэл0
Зөв алхам алхамаар урагшлуул
чингэсийн адуу малын хулгайч монголчууд гадаадад гарсан нь хулгай хийнэ дотоодт байгаа нь гэрээ тононо түлээ нүүрсээ хулгайлна мөнгөний авдар -банк алтан дорнот хулгайлна зэсээ хулгайлж гадаадтай хамтран суга дэвшин гадаадын монголыг хариуцсан зэсийн компаний захирал болно ялд унахгүйн тулд цаазаар авах хуулийг устгана чингэс хулгайч нь их цааз хуультай байсан боловсролтой гэнэ
Унэхээр монголчууд ухэр гэдэг нь харагдаж бна. Амны бангаар хуцаж байгаа новшнуудад итгэж ханахгуй бна уу!!! Наад муу новшнуудаас чинь авах юм бхгуй.
Очиж очиж Воронковтой шуу!!! Энэ хэн бэ? Овог нь орос бна.
Яах гэж баахан хумуусийг гадаадад ендер зардлаар программ бичих шугамаар сургасан юм!!!
jagsaalyn ard Jenco Baterdene Elbeg
Ажил хийх сэтгэл байсан бол аль эрт энэ программ чинь байж л байсан.
Shaagaad bailgui zailogtsor
Нүүрсний хулгайтай холбоотой үнэн зөв мэдээллийг өндөр үнээр худалдаж авна. Нууцыг чандлан хадгална. Мэдээлэл байвал мөнгөн дүнгээ доор бичээрэй.