sonin.mn
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Бейсен нар мэдээлэл хийлээ.
 
Энэ үеэр О.Цогтгэрэл: "Ард түмэн ууртай байна. Залуучууд ууртай байна. Эрх баригчид асуудлыг хэт гоёжилж байна. МАН-ынхан хичнээн гоё яриад ч иргэдийн хөргөгч нь хоосон л байна шүү дээ. Жагсаалын үеэр залуучууд Солонгост очиж ажил хийх мөрөөдөлтэй баймааргүй байна, Монголдоо сайхан амьдармаар байна гэсэн асуудлыг их ярьж байна. Зөв шүү дээ. Нүүрсний хулгайн асуудлыг яриад удлаа. Яагаад эрх баригчид нүүрсний хулгайн асуудал, гэрээ, нэрсийг ил болгооч ээ. Энэ гэрээг нууцын зэрэгт оруулсан хоёр хүн одоо ч ҮАБЗ-дөө байгаа.
 
МАН-ынхан УИХ-ын чуулганы танхимд хоорондоо "Чи нүүрсний хулгайч, би нүүрсний хулгайч" гэж хэрэлдээд байсныг бүгд л мэддэг шүү дээ. 
 
"ЭрдэнэсТавантолгой"-н захирлаар нэг нөхрийг тавьсны ард хэн байсныг ил болголдоо. "ЭрдэнэсТавантолгой"-д санхүүгийн хэлтсийн дарга байсан хүн л Казакстанд хороолол барих хэмжээнд баяжсан байна шүү дээ. Тэгэхээр энэ бүгдийг яаралтай шийдэхийн тулд нүүрсний оффтек гэрээнүүдийг л ил болгох хэрэгтэй. УИХ-ын 30 орчим гишүүн холбогдсон гэдэг. Эдэнтэй холбоотой албан тушаалтныг урд хөршид барьж, хариуцлага тооцсон гэдэг.
Өөрөөр хэлбэл тэдний мэдээлэл гадаадын тусгай албаны гарт орчихсон юм биш биз дээ? Барьцаанд орчихсон байж болзошгүй ноцтой байдал үүсч байна.
 
М.Чой