МОСКВА. /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины Запорожье, Херсон мужуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн зарлигт гарын үсэг зурлаа. Баримт бичгийн эх бичгийг хууль эрх зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудсанд нийтэлсэн тул хүчин төгөлдөр болсон гэж үзнэ. "НҮБ-ын Дүрэмд тусгагдсан ард түмний тэгш эрх, өөрийгөө тодорхойлох зарчмыг хүлээн зөвшөөрч, баталж, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээ болон есдүгээр сарын 27-нд болсон бүх нийтийн санал асуулгаар илэрхийлсэн ард түмний хүсэл зоригийг харгалзан үзсэний дагуу шийдвэрийг гаргаж байна" гэж эх бичигт дурджээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш пүрэв гарагт твиттер хуудсандаа бичихдээ, “аливаа нэг улсын нутаг дэвсгэрийг заналхийллийн үр дүнд эсвэл хүч хэрэглэн өөртөө нэгтгэх нь НҮБ-ын Дүрэм болон олон улсын эрх зүйн зарчмуудыг зөрчсөн үйлдэл юм" гэсэн байна.
ОХУ-ын эрх баригчид хоёрдугаар сарын 24-нд Украин руу довтлохынхоо өмнө өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк болон Луганск Ард Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн юм. Оросын цэргүүдийн үйлдлийг эдгээр улсад цэргийн тусламж үзүүлэх шаардлагатай болсон учраас гэж тайлбарласан боловч Оросын арми зөвхөн Донбассын нутаг дэвсгэрийг төдийгүй Украины бусад хэсгийг, тэр дундаа Киев, Чернигов, Житомир зэрэг нутгийг эзлэхийг оролдсон.
Одоо Оросын цэргүүд Херсон мужийг үндсэндээ бүхэлд нь, мөн Запорожье, /мужийн төв хэсгийг биш/, Донецк, Луганск мужуудын зарим хэсгийг хянаж байна. Гэхдээ тэд Украины эдгээр бүс нутгийн алийг нь ч бүрэн эзлээгүй байгаа юм.
Украины хэсэгчлэн эзлэгдсэн дөрвөн бүс нутагт Оростой нэгдэх талаар явуулсан “бүх нийтийн санал асуулга” тав хоног үргэлжилж, есдүгээр сарын 27-нд дууссан юм. Санал асуулгуудын дүнг дэлхийн нэг ч улс хүлээн зөвшөөрөөгүй бол олон улсын байгууллагын төлөөлөгчид цэргийн эзлэн түрэмгийллийн нөхцөлд зохион байгуулсан тул хууль ёсны үр дүн гарах боломжгүй гэж мэдэгджээ.
РИА Новости агентлагийн мэдээлж буйгаар, дөрвөн шинэ нутаг дэвсгэр буюу Бүгд Найрамдах Донецк, Луганск Ард Улс, түүнчлэн Херсон, Запорожье мужуудыг ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулах гэрээнд гарын үсэг зурах ёслол баасан гарагт Кремльд болно. Ёслолд В.Путин болон парламентын гишүүд оролцох аж.
Ёслолын ажиллагаа 15.00 цагт эхэлнэ. Бүх нийтийн санал асуулга явуулсан дөрвөн субьекттэй ОХУ-ын бүрэлдэхүүнд орох тухай хэлэлцээрт гарын үсэг зурж, В.Путин чөлөөлөгдсөн нутаг дэвсгэрийн тэргүүн нартай уулзана гэж түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээлснийг тус агентлаг уламжилсан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ"агентлаг
Сэтгэгдэл(18)
Слава России
Мөрөөдөхд мөнгө төлөхгүй нь сайхандаа,,,, путины гарын үсэг зурсан үзэгний бэх нь хатаагүй байхад украинчууд эхнээс нь газар нутагаа чөлөөлөөд эхэллээ,,,
Одоо энэ ЯГ юу гэсэн юм бол?
Өөртөө нэгтгэж байж тусгаар тогтнол энээ тэрээ даажигнах юм аа. Крым, Абхаз , Өмнөд Осетин, Припнестров, Нагарно- Карабах бүгдэд нь ийм тоглоомтой юм хийх юм даа
өөрөөт нэгтгэхгх үйл явцаа тусгаар тогтнол гэдэг юмаар оршил болгож тоглоом хийх
Ануусыг дагаж далдаганаж,өөрийн эх орны эсрэг,ард түмнээ шатааж,алж хядвал ямар хувь заяа хүлээж буйг харуулсан үйл явдал .no war,no naadam даамжирвал,ардчилал ярьж,ануусын элчинд өөрийн орны иргэдийн нэрсийн жагсаалтыг хүргэж өгөөөд байвал манайх ч ийм байдалд орох эрсдэлтэйг харуулж байгаам даа!!!
Энд бид нэг их болно..болохгүйн тухай мэдэмхийрээд юу хийхэв Өөрийн орныхоо хэрэгт л оролцоогоо нэмвэл барав. .
Ene bol tohuutai togloom bainaZHU gej buteen baiguulalt hiih neriidleer shuurishuulsen mestnii orosuud amidar nutag l daa ene bidnees hol bolovch bid ugloo bolgon biy biyedee sanuulah heregtei
хамаг монголчуудыг алуулан байж оросуудынхаа төлөө золив
БОЛЖ дээ , нэг хэсэг оросууд амьсгаа авч ...
Путин түүхээ уншсан байх шүү Түүх сөхвөл Украйн тээр хойш бий болсон улс Ёстой үнэн Ленин Сталин 2 энэ украйныг шинээр бий болгоод Хуучин Зөвлөлт улс Маш ихээм хөгжүүлсэн юм Энэ Зеленский ядаж АНУ гэж их намирч Орос хөршөё үт тоож дайсагнасан шүү Нато д элсэнэ барина гэх хэрэггүй байсан юмОрос улсад аюултай болно шүү дэ Украйн Нато д элсвэл Америк цэргүүд Оросын хил дээр ирнэ Путин яах аргагүй байдалд хүрсэн Америк Ангили чууд Оросыг Путиныг унагах гэсэн зорилготой Тэгээд Оросыг задоах самрах санаатай юмаа
Тэгвэл Туух харвал Ядуу гуйлгачин блаженых полных /тархай бутархай Оросын жижиг ванлигууд Уралын нурууны цаана уурдын бсн Яагаад Сибирь ,Алс Дорнод, Монголын Ойрадын нутаг Алтайский край, Монголын Урианхай, Алангуа хатны нутаг Баргужин тохом, Байгал далай , Эртний Нирун Монголын эх Олгий Аргун-Амар-морний сав газар Монгол Татарын нутаг ын далай Татарский пролив Зах лин арал-Сахалин Хуртэл алан хядаж турэмгийлэн эзлэн ЭЗЭМШИЖ Монголын эртний нутагын Баялаг Нефть-Газ -Алт-Алмаз-Никель Болгоныг заран Оршин бгм?
Чиний нэрлээд бг чинь орос биш шуу дээ? Их Монголын нутаг ийг эзэлсэн улсууд
Mongol huleen zubshuurch bayr hyrgeh heregtei
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Putin tuuhen yalalt oros irgedee avarla
Ухсэн хар лагаа Украина газар нутгаа чөлөөлж ба энэ хуний оронцог орос улсыг орос иргэдийг суйруулж ухуулж бгаагаа юман чинээ бодохгуй тагжигар лалар сонгуульд бэлдхээрээ дайн хдэг хар пихлуу