LRT буюу Тулгуурт гүүрэн байгууламж бүхий Улаанбаатар хөнгөн галт тэрэг гэгчийг барих эсэх тухай яриа нийгэмд ид өрнөж, маргаан мэтгэлцээний нэг сэдэв болоод байна. Иргэдийн дийлэнхи нь энэхүү LRT гэгч нь нийслэл хотын автозамын түгжрэлийг бууруулж чадахгүй ба харин эрх баригчдын их хэмжээний хөрөнгө мөнгө хувьдаа завших арга байж болзошгүй гэж дүгнэж буй юм. Уг Тулгуурт гүүрэн байгууламж бүхий Улаанбаатар хөнгөн галт тэргийг барих зээл авах эсэхийг УИХ эцэслэн шийдэх учиртай.
Гэтэл нийслэл Улаанбаатар хотын удирдлагууд баригдах эсэх нь эцэслэн шийдэгдээгүй байгаа уг төсөлтэй холбоотой тендер хүртэл зарласан байна.
Тодруулбал 9-р сарын 19-нд "Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Улаанбаатар хотод хэрэгжүүлэх хөгжлийн төсөл, арга хэмжээний бэлтгэл ажил " гэсэн нэртэй, НХААГ/202208574 гэсэн дугаартай зөвлөх үйлчилгээ шалгаруулах тухай зар гаргажээ.

Уг зард: "Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын гуравдугаар хавсралтад “Хотын нийтийн тээврийг шинэчлэх болон тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй шинэ төрлийн нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх төсөл” арга хэмжээ тусгагдаж, улмаар 2022 онд багтаан эхлүүлэх тухай Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 31 дүгээр тэмдэглэл, мөн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай Засгийн газрын 2022 оны 226 дугаар тогтоол тус тус гарсан. Энэхүү төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх эх үүсвэр Нийслэлийн 2022 оны төсөвт тусгагдсан ба НИТХ-ын 2022 оны “Нийслэлийн 2022 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай” 65 дугаар тогтоолоор нэршил болон төсөвт өөрчлөлт оруулж, тогтоолын хоёрдугаар хавсралтаар “Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Улаанбаатар хотод хэрэгжүүлэх хөгжлийн төсөл, арга хэмжээний бэлтгэл ажил” (цаашид “төсөл” гэх) нэршилтэйгээр холбогдох эх үүсвэр нь батлагдсан. Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/959 дүгээр захирамжаар “Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК-д дээрх төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг шилжүүлсэн.
Мөн Зам, тээврийн хөгжлийн яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар батлагдсан “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий Улаанбаатар хөнгөн галт тэрэгний нэгдүгээр шугам”-ын техник эдийн засгийн үндэслэл 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр захиалагчид шилжиж ирсэн.
Иймд дээр дурдсан шийдвэр болон тогтоол, захирамжийн дагуу “Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК нь “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий Улаанбаатар хөнгөн галт тэрэгний нэгдүгээр шугамын суурь бүтцийн техникийн зураг төсөл боловсруулах” зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. 2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Тулгуурт гүүрэн байгууламж бүхий Улаанбаатар хөнгөн галт тэрэгний нэгдүгээр шугамны суурь бүтцийн техникийн зураг төсөл боловсруулах, түүнд шаардлагатай инженер-хайгуулын судалгаа, байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, барилга угсралтын ажлын нийт төсвийн тооцоолол хийх ажлуудаас бүрдэнэ" гэсэн байна.
Өөрөөр хэлбэл "Тулгуурт гүүрэн байгууламж бүхий Улаанбаатар хөнгөн галт тэрэгний нэгдүгээр шугамын суурь бүтцийн техникийн зураг төсөл боловсруулах” гэсэн ажилд нийслэлийн төсвийн 19 тэрбум 500 сая төгрөгийг зарцуулахаар болжээ.
Энэхүү тендерын сонгон шалгаруулалтыг Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/959 дүгээр захирамжаар байгуулагдсан “Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК хийх аж.
М.Гал
Сэтгэгдэл0
хот дотор явдаг цахилгаан трамбайны зам гудамжины зам дээр шигтхэж чаддаггүй юм уу трамбайны зам дээгүүр ямарч иашин явна шүү дээ тэгээд ч хоёр урт трамбай хангалттай трамбай шөнөжин ч явна хоёр нарийн лифтний зам төмөр шигэтгэхэд үүнээс хямдхан гарна газар хөдлөхөд Л РТ Нураад уначихна вагоон ч замаас гарч онхолдоно хүн үхнэ
Энэ тэнэг удам муутай боол бөхөд төрөөс хулгай хийж зээлээ дарахаас өөр арга зам үлдээгүй удам муутай боол.
Ардын намын бүдүүн дарга нарыг азаргалж чадаад байгаа.Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ нарыг бандидаж номхруулдаг гэсэн шүү.
Трамбайны зам дээр нь пүүжгээ нар нь гарч зогсчихоод явж өгөхгүй байлгүй дээ таны анд нөхдүүд
Metro bas trambai taviach ee.
Энэ төсөл бол ямарч ашиггүй юм, одоо явж байгааа автобусанд хэдхэн ахмадууд л сууж байна. Гэтэл машинаа тавичихаад үүнд суугаад хүүхэдээ хүргэх, ажил хөөцөлдөх хүн байх уу?
автобусаа нэмээд, чиглэлээ сайн уялдуулчихвал болчихмоор. хувийн сургуулиудыг бас харьяаллаар нь авдаг болгоёоо.
байнга оршин суугч 1 сая хүнийх нь багахан хэсэг нь Яармаг, Зайсан, Энх тайвны гүүрний зүүн, зүүн урд хэсэгт чигжүүхэн, бусад хэсэгт харьцангуй тархмал аж төрдөг хотод барих нийтийн тээврийн хэрэгслийн тэрбум зөвхөн замын зураг гаргахад 20 тэрбум төгрөг, зам барихад бол хэдэн их наяд, ашиглалт, засварт байнга хэдэн тэрбум зарцуулна аа яадаг юм гээд суух Монгол хүн байдаг л юм байх даа... Тэгээд тэрнийгээ бас "бүтээн байгуулалт" гэх байх даа...
Бөх гэлэг нь хүн биш хулгайч луйварчин дээрэмчин тийм л орчинд өссөн гүзээнүүд
автобусны буудлаа ойртуудаачээ хот дотор хотын хүн л явдаг хүүхэд сургуульдаа очдог номуун хотхоноос орос 3-р сургуулиас сүхбаатрын талбай ленин клуб хүрч автобусан сууж байнаа үгүй бол бүгд машинаар явж баян зүр рүү явж байна баян зүрх рүү дээд дунд сургуульд явахад дөчин мянгат дээр кармаа нь байсаар байхад автобус зогсоож өхгүй байна төв замаас урагшаа автобус 40 000 буудал дээр зогсохгүй тул машинаар хөөж шилжиж ч сууж байна япончууд 19 тербум төгрөг идсэн хэргүү
ИЙМ ЗУРАГ ТӨСӨЛ ХИЙХЭД ТЭРБУМ ТӨГРӨГНИЙ Ч ЗАРДАЛ ИХДЭНЭ. МӨНГӨ ИДЭХ АРГА БАЙНА.
1 tsom shaah ni dee
ийм бэлэн зураг орос хятад ямарч улсад байгааш дээ Автобусны буудлын карма зураг байсаар байхад дахиад 50 саяар зураг хийнэ ингэж л хот төлөвлөлтийн хэлтэс хотын дүүргийн архитехторууд мөнгө иднэ
Эсэргүүцнэ мөнгө идэх гээд чичрээд байгаа юм дүүжин тээвэр гүүрээ эхлүүлээ
УИХ мурал ч хамаагүй болж , хаасайгүй хувь хүн \ тэгэх тусмаа бөхчүүд л \ дураараа туйлж байдаг болж дээ ... Газар дээгүүрээ замгүй УБ тэнгэр дээгүүрээ түгжрэлгүй зугаацах юм гэнэ .
Ээ идда. Өмнө нь бас зам байгууламжийн төслийн зураг гээд хэдэн тэрбумбг үрээд төсөл нь хэрэгжээгүй
Ene bol hamgiin ashiggui tusul 2 n hoorond hairan hurunge hubi hun bol heezeech iim yumaar oroldohgui harin uunii orond metro boldaatstai tusul uuniig dagaj mash olon biznes tsetseglene
ямар ч ашиггүй шийдэл байна, ямар гээч бодлогогүй хүмүүс ийм зүйлд зүтгүүлээд байдаг юм бэ, Түгжрэлийг бууруулах шийдэл хэлээд өгье_ дарга нартаа дамжуулаад өгөөрэй 1.тролейбусын шугамаа ашиглаад зүүнээс баруун чигт 30 км хөнгөн галт тэрэг LRT гэдэг юм үүнийг хийх, хамаагүй хямд тусна 2.Богд хан төмөр замаа харин барих хэрэгтэй түүнийг дагуу дагуул дэд бүтцээ шийдэх боломжтой 3. Яармаг гэх мэт ачаалалтай газруудад шулуун явах автобус BRT гэдэг юм явуулах 4.манай цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн ашиглалт их хүндрэх тул LRT ямар ч ач холбогдолгүй???
Алтан гарт Сумка авилгалдаа бэлдээд
хэдэн зартай хулгайч нарын явуулга!!!сумьяа сухбаатар нар энд байгаа!!! сонгуульд намдаа монго гаргаж огно гэж байгаад л батлуулчихна,тамтаггуй тононо!!! энэ их зээлиин монгонии 30%-р л гэхэд хэдэн гуур,давхар зам бариад тугжрэлииг бууруулчтх боломжтой!!! казахстанд уунииг бариад дутуу хаясан, боон хэруул,хулгайч нараа дэлхии даяар хайж байгаа,манай сортон хулгайч нар тэндээс энэ санааг олж ирсэншуу!!!
Их сургуулийн компусын төслийг олон жил хийж, их мөгө зарж, одооч шийдээгүй шиг юм болох байх аа даа
Хамар хашааны өлөн сдакууд хүн биш болжээ
Bukuu hii.
Энэ дэмии хэдэн доллороо үрэх ажил байнад Дэлхий дээр ийм дүүж зам тавиад бөглөрл йг шийдсэн газар байхгүй Зөвхөн аялал зугаалга хийх хязгаарлагдмал орчинд тохирдог юм байна Өвөл болохоор дотор нь суусан хүн хөлдөж үхэх шахдаг юм гэсэн Яагаад заавал ийм юм хиийх гээд байна
Казахстан барьж чадаагүй юмыг одоогийн хүмүүс хийж чадна гэж үү.авилгыг хөшөөнүүд сүндэрлэх болжээ.шон болгоныг оролцсон хүмүүсийн нэртэй хөшөө болгох хэрэгтэй.ард иргэд тэгээд очиж шээгээд нулимаж хараах хэрэгтэй.монгол залуус юуны урьд мөнгө яаж хусах талаар бодож ажил хийж чадахаа больж тархи сэтгэл нь ажиллахаа больсон.ву үнэн гэвэл энэ үнэн.за монголчууд минь хараарай.шон босгох зураг хийхэд 19 тэрбум гэнэ.нөгөө мөнгө хусах шилдэг арга.болохгүй боллоо адлаа гарлаа гээд ахиад зураг хийнэ.тэгээд шон босно.болохгүй боллоо гээд шон авилгын хөшөө босно.конец фильм.
Yaaj iij bgaad gazar dooguur metro l bari. Mongol shg huiten orond iluu tohiromjtoi
мөнгө зарцуулснаас хотод байгаа татвар төлдөггүй такси болон НӨАТ өгдөггүй захуудаа янзалчих.Тэгэхггүй бол хэн ч У дугаарчаад орж ирээд бүх юмыг хийнэ дээ
За тэгвэл больсон нь дээр. Метро шиг юм болно. Хэдэн тэрбумаар судалгаа хийлгэх нэрээр мөнгө идээд хоосог цаас үлдэнэ. Дараа нь гарч ирсэн хүн нь тэрийг нь хийхгүй. Шал өөр бас нэг юм санаачилж гаргаж ирээд тэдэн тэрбумаар судалгаа хийнэ гэж ярина. Тэрнээс биш сумьяабазарын зургаар тэр ажлыг нь гүйцээж хийнэ гэж хэзээ ч ярихгүй. Угаасаа ямар ч бодлогын залгамж гэж байхгүй болчихсон юм чинь. Тавьбал урд нь хийсэн зурагаар метрогоо тавь. Тавихгүй бол боль.
Энэ малыг хотын даргаас зайлуулах хэрэгтэй.
Энэ бол мөнгө идэх дэлхийн шилдэг арга гээд казахстанд авилгаар ийм төсөл хэрэгжиж ,асар их зардал гараад,босгосон багануудыг нурааж эхлээд бараг жил ч болоогүй бна.Энэ төслийг шахаад байгаа тэр гадны компанийг нь сайн судлах хэрэгтэй шүү луйварчид байгаа
давхар замаа л тавиач дээ бух зураг тосол тооцоо судалгаа нь бугд ба 200 км хурэхгуй л зам ба лээ ш дээ 100 жилдээ гайгуй болчихно шуу дээ
Энэ боолууд дээш гараад улс самарлаа. Шри Лөнкийн араас орлоо шүү. Сэдэж байгаа зүйл болгон улсыг өрөнд оруулж өөрөө баяжих. Бид арай хөлцөнгүй хонь шиг өрд түмэн юм да. Солонгос япон шиг бөйсан бол ийм юмнуудыг өль түрүүн учрын олох байсан
Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!
Ene sumyaba ar gedeg luivarching zailuulaschee.uuruu toog ne medehgyi mungu yarih yum ene chini ard olnii mungu shyydee.tygjreleer olniig ailgaj yamarch heregceegyi galt tereg yarih yum.yyniig zogsooh heregtei.iim luivarchin hotod hereggyier
Түгжрэлтэй эдийн засгийн аргаар бууруулна. 1.Гаалийн хуучин автомашины татварыг нэм. 2 даатгал нэм.3 агаарын бохирдолын татьараа нэм.4 зам ашигласан татварыг нэм.5 хөдөлгөөнийг тойрог хэлбэрээр аль болох нэг урсгалд оруул.Одоо дэлхийд эрчим хүчний үнэ нэмэгдэж байна. Иймэрхүү арга хэмжээ аваад ирэхээр аяндаа машины хэрэглээ багасна. хүн аль болох явганаар эсвэл нийтийн унаагаар явна. Манайд өндөр үнэтэй метро ЛТР гэх мэт зүйл хэрэггүй өр нэмэгдэнэ. Замаа тойрог хэлбэрт оруулж гэр хороолол орон сууцны хооронд явах богино рейсын автобус гарга. Хүмүүст тааруулах биш, ХҮН тээврийн хэрэгсэлээ сонгож явдаг болох хэрэгтэй6 Алин болгон халамжилж хөгжих вэ. тойрог зам урсгалаа тогтоогоод түүгээр яьах тээвэрийг сонгож амьдрах хэрэгтэй. Монголчууд хот хөдөөгүй прусс гэдэг машинтай болж хотод түгжирч, хөдөөд хонио хариулж жорлондоо орохдоо хүртэл машин хэрэглэж баына ш дээ. Аль болох явган явж, урдийн хөсгөө ашиглах хэрэгтэй байна даа.
Энэ тэнэг бөхийг яөрөлтай зайлуулаачээ.УБ-г устгаж дууслаа махан толгой чинь
Хотын төвөөр урсгах том гол дээгүүрээ тулгуурт модон гүүр барих гээд байгаа юм уу.
500 саяар цаас хавтаслаж үдээд 19 тэрбумыг нь идэх нь дээ
Энэ нь хамгийн зөв шийдэл шүү! Автобус нэмээд нэмэргүй улам л түгжрээ их болно!
LRT хотын хэт нягтралыг улам л хөөрөгдөнө. Үүний оронд машины тоогоо тогтоон барих, хөдөлгөөний эрчмээ бууруулахын хамт хотын хэт нягтралыг задалж бууруулах, бусад суурьшлын бүсээ хурдан байгуулах хэрэгтэй байна.
Төсвийн мөнгийг хэрэгцээгүй зүйлд зарцуулж, луйвардах асуудал гаарсны нэг жишээ бол энэ ТЭЗҮ байж магадгүй.
BRT гэдэг төсөл хэрэгжүүлнэ гээд АХБанкнаас 240сая доллар авчихаагүй билүү. явж явж хамгийн сайн арга нь BRT тусгай замын автобус юм шүү дээ. Замандаа машин нь ихэдчихээд байна. 1 бол замаа нэмж барина үгүй бол машинаа хязгаарлана. МАНингууд зам барьж чаддаггүй юм чинь машинаа хязгаарлах ганц арга үлдэж байна доо
Сонгуулиар бөх дуучин бас гэмт хэрэгт холбогдсон хулгайчуулыг сонгохгүй байх хөдөлгөөн өрнүүлбэл нэг ч гэсэн зөв алхамруугаа явна шүү Монгол