Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өчигдөр /2022.08.10/ Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Сайд Л.Халтар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай болж, хэлэлцсэн ажлын үр дүн удахгүй гарна гэдэгт итгэлтэй байгааг дурдав. Тухайлбал, Гашуунсухайт-Ганцмод боомтын хилийн төмөр замыг холбох тухай харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан нь хоёр улсын хилийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэдгийг хэллээ. Уулзалтаар хоёр улсын хооронд шинээр байгуулах төмөр замын боомтын бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулах, Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах, Замын-Үүд-Эрээн өртөөний галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо.
Сэтгэгдэл0
Тавантолгойгоос МАН-ын дарга нарын хятадын хил гаалийн түшмэлүүдтэй хуйвалдан хулгайлсан 2 сая тонн нүүрсний хулгайн гэмт хэргийг Хятад улс яах вэ? Хулгайч дээрэмчдийн толгойг Хятад улс өмгөөлөн хамгаалдаг болсон уу?
Ван И ,Цай Вень Руй нар арай МАН-ынхны нүүрсний хулгайн хамтрагчид биш байгаа даа..
Сайхан мэдээ, шинэ он гарлаа, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @ fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбоо барьж, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com