sonin.mn
"4-11" хэвлэлийн хурал боллоо. Хэвлэлийн хуралд АН-ын гишүүн Ч.Өнөрбаяр, УИХ-ын гишүүн Д.Ганбат нар оролцов.
 
Энэ үеэр Ч.Өнөрбаяр: "Ерөнхий Сайд ажлын хэсэг байгуулаад, Үндсэн хуулийн шинэ төсөл хийх гэж байгаа юм шиг байна. Эрх баригчид наадмын үеэр баахан л Үндсэн хууль өөрчилнө гээд давхисан. Яг үнэндээ хүнд үзүүлэх төсөлгүй л яваад байгаа юм. Монгол хүн төрөөгүй хүүхдэд нэр өгдөггүйтэй адил ямар ч төсөл, цаас байхгүй байхад юу хэлэлцүүлээд гүйгээд байгаа нь ойлгомжгүй байна. Би үүнийг явж явж эрх баригчид үнийн өсөлт, эдийн засгийн уналт зэрэг болохгүй бүтэхгүй юмнаас анхаарал сарниулах гэсэн ойрын зайны жижиг улс төр байна гэж харж байгаа.
 
Нөгөө талдаа Н.Энхбаяр гуай Үндсэн хуулийн төсөл хийнэ ч гэж юу байхав. Одоо тэр хүнийг улс төрийн тэтгэвэрт нь гаргах цаг нь болсон, амраах хэрэгтэй.
 
Хоёрдугаарт Үндсэн хуулийн төсөл хийх гэж байгаа бол УИХ-д суудал намууд оролцоод ярьдаг болохоос биш Засгийн Газар ярьдаггүй. МАН-ынхан одоо Үндсэн хууль өөрчилье гэж гүйхийн оронд ард түмний нуруун дээр байгаа ачааг хөнгөлөхийн төлөө ажилла. Энэ үл хөдлөх, түрээсийн үнэ асар өндөр нэмэгдэж байна. Одоо маш олон оюутнууд ирнэ. Аав, ээж нь түрээсний үнийг дийлэхгүй.  " гэв.
 
 
 
С.Сарнай