ВАШИНГТОН. /AP/. АНУ-ын Конгрессын Сенатын танхим Финланд, Швед улсуудыг НАТО-д элсүүлэх протоколыг соёрхон батлах тухай тогтоолыг лхагва гарагт баталлаа.
Уг баримт бичгийг батлахыг 95 сенатч дэмжсэн бөгөөд Бүгд найрамдах намын гишүүн болох Жош Хоули (Миссури муж улсаас сонгогдсон) эсэргүүцсэн бол түүний нам нэгт гишүүн Рэнд Пол (Кентакки муж улс) түдгэлзжээ.
Америкийн хууль тогтоомжийн онцлогийн дагуу тус улсын Ерөнхийлөгч аливаа гэрээ хэлэлцээрийг соёрхон баталж, Сенатын танхим зөвшөөрөл өгдөг байна. Одоо Стокхолм, Хельсинкийг НАТО-д элсүүлэх тухай баримт бичигт АНУ-ын төрийн тэргүүн Жо Байден гарын үсэг зурж, эвсэл рүү илгээнэ. Жо Байден НАТО-г өргөжүүлэх тухай тогтоолыг Сенатын танхим баталсныг сайшааж, Финланд, Шведийг тус эвсэлд элсүүлэх талаарх протоколд гарын үсэг зурна гэдгээ мэдэгджээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
цагаан хаант орсын харяанд байсан финляндад ленин зохилд бүтээлээ бичиж хувьсгалыг удирдаж финляндын галт тэрэгний буудал дээрээс үг хэлж байв ЛЕНИН украйн шиг финляндыг октярын хувьсгалын дараа финляндыг тусгаар тогтнуулсан ОДОО ТЭР байгуулсан лениний хөшөөг буулгаснаар ЛЕНИН финляндыг устгах болно код нь энэ шүү дээ байгалийн эко хүн эко ухааныг устгах ямарч боломжгүй оргинал оргинаалаараа үлддэг хиймэл юм эко гаригт түр зуур амьдрах ба хэзээ ч мөхөх тавилантай ХИЙМЭЛ зохиомлоор үүсэж бий болсон америкийгч эко гариг устгана
Ядуу (Гэхдээ манийгаа доорд цөөхөн ядуу гэж доромжилдог Оросоос бол хамаагүй баян) 3 Балтын улсууд НАТО-н гишүүн байхад хүчирхэг Финланд Швед элсэх нь цаг хугацааны асуудал байсан.
Монголыг Натод элсүүлэх асуудлыг амёрикийн сёнат хэзээ хэлэлцэх гээд байна ! Хариугаа хурдан өгөөрэй !