Явсаар л, явсаар л. Цувсаар л, цувсаар л. Эргэж ирнэ ээ гэсэн нь мөдгүй бололтой. Ирсэн нэг нь буцаад явсан сурагтай. Ах дүү, амраг садан нь хэзээ татах бол гэсэн горьдлого тээн цүнхтэй хувцсаа үүдэнд тавиад цонх ширтэн өдөр, хоногийг аргацаана. Монголоос гарчихвал учиртай гэж гадаадын элчингийн үүд сахина. Визэнд орсон залуус паасууртаа барин лам, бөө царайчилна. Яагаад?
- Мөнгө...
Байр, машины мөнгөтэй болох гэж хилийн чинадыг зорьдог Монголчууд байр, машинаа зараад "зугтаж" эхэллээ. Дээсэн дөрөөн дээр дэнжигнэж асан дундаж давхрага, "2050 онд 80%" хүрэх учиртай дундаж давхрага, улс орныг чирж явдаг дундаж давхрага дундарсаар, дундарсаар дуун дээр гардаг жилээс жилд жижгэрсэн "Жирмийн цагаан нуур" боллоо. Төгрөгийн ханштай хөтлөлцөөд ядуусын эгнээнд орж байна. Халамжийн толоонд бүртгүүлээд хайрт намдаа данслагдаж байна.


Эдийн засгийн эрүүл мэнд доройтоод эмч нь болсон эдийн засагчдаасаа түүчээлээд "дүрвэж" байна. Энэ улсын эдийн засаг иргэдтэйгээ ижилхэн "элэгний хорт хавдар"-тай болсоныг тэд л мэдэх бус уу. Хорт хавдрын шалтгаан болсон халамжийн сэтгэлгээ, "поп" улс төрч хоёртоо хирург хийхгүй бол энэ улсад эмгэд өвгөд, хүүхэд багачуудаас өөр хүн үлдэхгүй нь бололтой. Ид хөдөлмөрлөх насны иргэд "Эх оронч", "Ард түмэнч", "Халамжлан хүмүүжүүлэгч" улс төрчдөд итгэлээ алдаж, зүтгэлээ дэвсүүлсэндээ 2, 3-аасаа эхлээд 23-аараа оргодог боллоо.

.jpg)
Визэнд тэнцэхгүй маниус нь атаархлын үг, гомдлын харцаар тэднийг үднэ. Явлаа, явлаа гээд дэлхийгээсээ хаа холдхов. Үлдлээ, үлдлээ гээд дэлхий дээрээ л үлдхээс хойш хэн, хэнийгээ сайн, муугаар хэлээд яахав. Асуудал хаана ч байна. АНУ-д ч, Африкт ч. Асуудлаас зугатаад, зугатаад Ангараг явахгүй шүү дээ. Явсан нь яс зуугаасай, үлдсэн нь хичээгээсэй. Гэрээ сахисан нь сахисан шиг, явсан нь явсан шиг яваад ирсэн шиг ирээсэй. Дэлхий бөөрөнхий болохоор эхэлсэн цэгтээ ирж л таарна. Эцсийн бөлөгт бид л гэр орноо өөд нь татахгүй бол өөр хэн татах билээ. Итгэлээ л алдаж болохгүй. Амьдрал бол итгэл. Итгэлээрээ амьдрах тэмцэл. Тэмцэх л хэрэгтэй. Байгаа юмаа арчлан тордож, байхгүй зүйлээ бий болгож, айлаас туршлага эрэхээр авдар саваа уудалж, авлига, хог новшноосоо салж, хошууныхаа хажуугаар хуруугаа бас хөдөлгөцгөөе. Эрвийх дэрвийхээрээ эдийн засгаа босгоцгооё.
Энэ бүхэнд уриалан хөтөлсөн ихэс дээдэс ч, даган баяссан дорд бид ч буруутай. Иймээс авлигач, популист улс төрчдийг ахин бүү сонгоцгооё. Амаа ангайсан ангаахай, дэгдээхэй байдлаасаа ард бид ч гарцгаая.
Эс бөгөөс бид үр удмаараа, тэд үе залгамжаараа энэ тамын шоог тоглосоор байх болно. Нэгэн цагт өвөө нь захирч явсан улсад үр ач нь "боолчлогдож" явна гэдэг гунигтай. Өөрийн бор гэрээ өөд нь татаж босгоод ийш тийш бутарсан, эрдэм ном өвөртөлсөн, туршлага хурааж хуримтлуулсан, шинэ санаа сэдсэн, сэтгэлгээний, эдийн засгийн, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх аргаа олсон, эх орноо санасан элэг нэгт Монголчуудаа эргэн цуглуулах цаг ирэх нь дамжиггүй ээ. Энэ бүхнийг эс үйлдвээс...

Жич: Сонгуулийн ширээн дээр эдийн засгийн хорт хавдартай Монгол хамаг булайгаа дэлгэн хэвтэнэ. Популист улс төрчдийн шүлснээс халдвар авчээ. Ер нь л элэг солихгүй бол найдваргүй. Гэвч түүнд донор болох улс, орон олдсонгүй. Харин хавдартай хэсгээ тайраад, хөшөөний мацаг барьж, өөрөөр нь нөхөн төлжүүлэх зөвлөгөө өгчээ. Сонгуулийн тогтолцоо, эрх баригч нам, сонгуулийн хороо гурав цагаан бээлий өмсөж, хайч, хутга барин ханцуй шамлан "мэс засал"-д орлоо. Ард түмнийг харин амьсгалын хэмнэл, зүрхний цохилт харуулсан жижигхэн дэлгэц ширтүүлээд буланд суулгав. Цагаан бээлийтнүүд хорт хавдартай элэгний эрүүл хэсгээс огтлон хаяж, эдээ бээртэй хэсгийг үлдээгээд эргүүлэн оёлоо. Хагалгаа амжилттай хэмээн Сонгуулийн хороо ард түмэнд хэлээд "эдгэсэн" Монголыг тэргэнцэр дээр түрэн 2024-р тасаг руу авч одов оо...
Ч.Явуухүү
Сэтгэгдэл0
Зайлцгаа. Энд олигтой амьдарч чадахгүй байгаа здакууд чинь гадаадад очоод ялгаагүй 2 дугаар зэргийн амьдралаар амьдарч, боолын хөдөлмөр эрхэлнэ шүү дээ. Өөрсдөө юу ч чадахгүй байж худлаа Монголыг, монголчуудыг муулсан, хувиа хичээсэн здакууд. Нэмэр болохгүй юм байж битгий худлаа хошуу нэмэрлээд байгаарай.
Чи энд боолын боол биз дээ боолоо?
Орос пизда амнаас нь уяатай, боолын хөдөлмөр ярьдаг орос сэтгэлгээ тэжээж байгаа ажлаараа бахархдаг Азийнх биш.
залхуу хүнд хаана ч хэцүү шүү дээ монголд болоод байгаа хүмүүс нь сэтгэж байна чадаж байна бүгдэд нээлттэй сайхан орон шүү дээ экспорт гол нь чухал
Бас үнэн шүү. Хийж бүтээхээр эндээ бас хөдөлмөрлөж, чардайх хэрэгтэй. Аав ээждээ эрхэлж байгаа юм шиг уруу царайлаад байх хэрэггүй. Гадаадад харахад сайхан мэт боловч, боолын хөдөлмөр л эрхэлнэ. Залуучууд маань мэдэхгүй байна даа бас...харамсалтай
Гадаадад ажиллаж байгаа хүмүүс монголд байгаа эм хоолондоо орлого нь хүрэхгүй байгаа, өрөнд орсон эцэг эх хамаатнууддаа тусалж монголын эдийн засагт маш их хувь нэмэр оруулж байна.
Харин гадаадад ажиллаж байгаа хүмүүсийг эх орондоо эргэж ирэхэд нь тэтгэвэрийн даатгалаа нөхөн төлж тэтгэвэрт хамоагдах боломжоор нь сайн хангах хэрэгтэй.
Гадагшаа явж байгаа монголчуудын ихэнхи нь биеийн жаргалаа эдлэх гэж биш хар бор ажил хийж мөнгө олох зорилготой явж байгаа. Гадагшаа явж ажиллаж хөдөлмөрлөж мөнгөтэй болоод эх орондоо буцаж ирээрэй гэж залуусдаа уриалж байна. Гадагшаа явж ажиллаж хөдөлмөрлөж мөнгөтэй болсон монголчууд эх орондоо ирээд ажлын байр байгуулж монголд байгаа ажилгүй залуусыг ажилтай орлоготой болгож хөдөлмөрийн үнэлж бусададаа тус болоорой гэж уриалж байна.
Хужаа болох гээд байгаа юм бол хужаа улс руу л яв.(Дашрамд нь дурдахад хамгийн их хужаатай улс бол АНУ шүү.)
Монголд социализмын үеэс хужаа хасаг дөрвөд гэж хараавал Монголчуудыг манкурт байлгах Орос буриадуудын улс төр байдаг.
Americaniin huzaanuud hanmgiin olhiogui azi hun gehed denduu ichmeer yaduu.Viet Philiphchuud denduu tsoglog,Manai azuud iim big yum goe har geed mains model blaa
67.167.223.150 Ядуугаар нь хүмүүсийг Оросууд л шоолж дээрэлхдэг.Монголчуудыг гэхэд ядуу цөөхөн тэмбүүтэй гэж Америкчууд европ дээд төрөлтөн Оросууд шиг доромжилдоггүй.Протестант Англосаксуудад энэ ичих зүйл биш.Танд хэрэв баримт статистик байхгүй бол цуурхалаар тосгоны Орос буриадуудын малчин Монголчуудын тархийг угаадаг социализм дууссан.
ардчилал гэж хорон ажиллагаа АН нам гэж хорон нам байсан цагт хэзээ ч ард түмэн өөдлөхгүй. ХАР лдаа сОСОРБАРАМ ЭЛБЭГДОРЖ БАТҮҮЛ ЭРДЭНЭ НАР БАЯЛГИЙН 90 ХУВИЙГ ЭЗЭМШИЖ БАЙНА.
За даа. Хүн төрсөн нутгаа голж байгаа бол хүний газарт зовлон эдлэхийн л шинж болов уу даа. Хөгжил буурай байж болноо, гэхдээ эх орон шиг чинь эрх чөлөөтэй байлгах улс орон олдохгүй дээ
БИ МОНГОЛДОО ИРЭЭД ХАРЛАСАН. "СИЙМХИЙ Ч ГЭСЭН ГЭР МИНЬ, СЭГСГЭРЧ ГЭСЭН ГЭРГИЙ МИНЬ" ЭНЭ ҮГ ХУУЧРААГҮЙ ЮМ БИЛЭЭ...........
Сувилагчид бол Амерк Европын хаана ч ажил олдоно. Гол нь ажилч хичээнгүй байх хэрэгтэй. Тэндээ бол бага цалинтай боолын ажил хийнэ ээ тэр үнэн Гэхдээ амьдрал дээшилнэ
Yamarch ajild americad angli hel nunber1
Үгүй.Ялангуяа Америкд.Харин Оросуудын баталдаг шиг Европ ганц юм биш. Оросуудын айдаг протестант ажил хэрэгч Англисаксуудын хойд Европ,Оросуудын долоодог жүжигчин католик латинчуудын өмнөд Европ,Орос слав угсааны худлаа хямдхан дорнод Европ гэж тэс өөр гурван хэсэгт хуваагддаг. Аль алинд нь орос хэл боловсрол хэрэггүй.Монголын байтугай ах Оросынх дипломыг хүлээн зөвшөөрдөггүй.Өндөр төлбөр төлж эхлээд хэл дараа нь мэргэжлийн олон төвшнтэй шалгалт өгөөд дараа нь ажиллах эрхийн өргөдөл өгдөг.Зөвшөөрөхгүй байх магадлал их.Яагаад гэвэл Монголчууд ихэнхидээ практик,ёс суртахуун тал дээрээ шаардлага хангадаггүй.
Бүх үйлдвэрүүдээ хувьчилал нэрээр хувтд өгөөд устгачихсан. Ажилчин анги хамт устсан. Аль ч улс орны Хүн амын 60 с доошгүй хувь нь ажилчин анги байдаг. Ажилчин анги ажиллах үйлдвэргүй учраас гадаад улсын үйлдвэрт очиж ажиллаж бн. Энд хүн амьдрах орчин нөхцөл байхгүй бн. Юу ч үйлдвэрлэдэггүй улс дампуурахаас өөр яах юм. Манай улс маш ноцтой дампуурч бн. Нүдний өмнө. Ийм байдлаар шааригдаад байвал энэ улс орон удахгүй бүрэн дампуурлаа зарлана. Өрөндөө баригдаад өгөх мөнгөгүй улс газар нутгаасаа л өгч таарах гээд бн. Үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд бүх чадлаа дайчилаачээ усан толгойтой дарга нараа.
Өмхий хужаа нар өөрсдөө монголоос зайл энэ чинь бидний өвөг дээдсийн минь байгуулсан нийгэм өвөг дээдэс элэг нэгтнээ хөөж байвал чи бол хүн биш хар санаа чинь өөрийг чинь отож байна
Буриадууд социализмын үеэс хужаа гэж Монголчуудыг турхирч Орос ах нартаа зүтгэдэг байсан.Өөрсдөө удам сударгүй Оросуудын үүсгэсэн цагаач гэдгээ мартчихаад их онигоотноо бас.
ЗАЛУУС МИНЬ ЭРТХЭН ГАРЧ ОРЖ, ГАДНА ДОТНО ЯВЖ, ЭНЭ ЕТӨНЦИЙН ЭЛДЭВ АРАНШИНГ ҮЗ ЭЭ. ОЮУНЫ МЭЛМИЙ НЬ БИТГИЙ ХЭЛ, МАХАН НҮД НЬ Ч НЭЭГДЭЭГҮЙ ХҮН ИЙМ ЯВГАН ЗУУРЫН ХАРААЛЫН ХЭДЭН ҮГТЭЙ БАЙДАГ ЮМ ШҮҮ. ТЭД ИХ САЙН ДАА ЭРЭЭН УЛААН ҮҮДЭЭС ДАВААГҮЙ, УЛААН ЦАГААН ХЭРЭМНИЙ БОДЛОГООС ДАВЖ СЭТГЭХ Ч ҮГҮЙ ШҮҮ. ЯВСАН СУУСАН ГАЗАР БҮРТЭЭ ЭХ ОРОН, АРД ТҮМНЭЭ ГЭХ ХАЛУУН СЭТГЭЛЭЭ ТЭЭЖ, МОНГОЛОО ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОЖ ЯВАХ ЮМ ШҮҮ, ТЭР ХАЛУУН СЭТГЭЛ ДЭЭР ЧИНЬ ЭХ ОРОН МИНЬ МАНДАНА АА. ХҮНИЙ ГАЗАР НЭРЭЭ ГЭДЭГ ДЭЭ. ЦОВОО ЦОЛГИН ЯВААРАЙ.
Хар санаатай харын хар элэгтэн ард түмэн улс орныг үймлэгч хов ярьж хоолоо олж иддэг чиний ам толгой биe сэтгэл чинь бүгд өмхий хүн биш мал өвөг дээдэс минь байгуулсан энэ нийгэмээс чи үр сад хөөх чи хийсэн бэ мал минь хар санаа чинь чамайг отож байгаа
ЯВАХ ХҮМҮҮС НЬ ЯВААД ЗАЙЛААД ӨГ. ӨӨДРӨГ АЖИЛСАГ МОНГОЛЧУУД ЭНД ҮЛДЭНЭ. ХУЖААГИЙН ЭРЛИЙЗҮҮД Л ИХ ЯВЖ БАЙГАА ХАРАГДДАГ Ш ДЭЭ.
Төхөөрөөд идчихмээр үхэр үү дээ?!
Үнэн шүү. Гадаадад амархан идээшээд байгаа хүмүүс яалт ч үгүй хольцоотой байдаг. Угаасаа эх орон гэсэн ойлголт 100 биш 50 хувьтай болохоороо хаана ч шингэчихдэг бололтой юм билээ. Манайд байгаа АН н гамингууд гэхэд 50 хувь л монголыг гэсэн сэтгэл байхаас 50 хувь нь бол гамингаа л гэж явна. Явж явж сэтгэлгүй юмнууд энд хоол хороож байхаар алга болвол жинхэнэ эзэд нь үлдэнэ биз дээ. Шийдэх юм бол гадаадад гарсан монголоо алдмаруудын сонгох эрхийг хязгаарлах ёстой.
Нууц товчоонд, хойморт сууж үүд харах,хатавчинд сууж хоймор харах гэсэн хэллэг бий. Эзэн заяатай,боол заяатай хоёроыг хэлсэн үг. Гадаадад гарч ажил хийж их мөнгө олж болно оо. Гэвч эгшнэгт хатавчинд сууж хоймор өөд боолын харцаар харж амьдарна гэсэн үг. Манайд бол огт ажилгүй, халамж цусалж хэвтдэг гэрийн тэжээвэр хүн дүрст сармагчин хүртэл төр засаг руу давшилж өвчигнөж байгаагаас хоймор суух гэж юу болохыг ойлгож болно. Тэнд бол ам ангайхгүй, гүлдийгээд, гөлөн гөлөн гээд зөвхөн ажлаа хийгээд явна. Тэндхийн боолуудад тэндхийн эзний асуудал падлийгүй шүү дээ. Саяхан ковидын үед гадаадад байсан этгээдүүд "ковид" гэхээс өөр нэргүй ад үзэгдэж муугаа үзэж байсныг л саначихаарай.Тэгэхээр агуулгын хувьд шал өөр. Гадаадад гарах хүмүүст зөвлөхөд мөрөөрөө мөнгөө яриад тонилохгүй Их Монголын дагшин орныг элдвээр муулж харааж зүхэх хэрэггүй шүү гэж зөвлөе. Тэгвэл эгнэгт монголоо алдмар болно гэдгийг анхааруулъя. Нэг өдөр царай алдаад буцаж ирэх өдөр тохиож мэднэ шүү.
Орос Монголд л боолын хөдөлмөр гэдэг хэллэг байдаг. Ажлыг дээрд доорд гэж ялгадаг хямдхан сэтгэхүйтэй учраас.
Гадаадад очиод бүх юмыг 0-оос эхлэнэ гэдэг чанга гэхдээ хүмүүс болгоод байхад болжил таараа. Хамаг өнгөтэй өөдтэй хүмүүс нь гараад явчуул улс орон гэдэг утгаараа хэцүү л байх. Литва улс яг тэр зовлонг амасч бгаа. Залуус, идэр насныхан нь баруун европ руу гараад явцан, аав ээж хүүхдүүддээ мөнгө явуулна гэхдээ ирээдүйгээ Литва улстайгаа холбож боддоггүй юм билээ.
30 jiliin omno mongoloos garahad orosiin elchingiin uudend shono honoj baj viz avch baij zugatsan odoo ter baidal urgeljilj bgaad haramsaj bna 3 say huniig ajil amidralaar hangaj chadahgui uls baisanaas baihgui bolson n deer mongold od baihaar gadaadad tseverlegch hiisen ni deer
bitkoin gej shaagaad baisan gar haa bna alnaa nusan buug gants tugalga nudniih ni hoorond zoonoo
Хахаха хамаг мөнгөө алдаа шаас
Монголчууд бид эцэг нь архичин, хүүхдүүдээ тэжээх чадваргүй, эх нь цалин багатай ядруу айлын хүүхдүүд шиг л байх юм даа??!!
Монголчууд дурхтайдаа гадагш яваад байгаа юм бишээ, төр засаг нь иргэдээ хүний дайтай амьдрах нөхцөл бүрдүүлж өгөхгүй байгаа юм! Тиймээс Төрийг эрүүлжүүлэх л хэрэгтэй байна! Үүний тулд парламентаа 2 танхимтай болгох асуудлыг хойш тавилгүй маш яаралтай шийдэх хэрэгтэй!! Хойшлох тусам үр хүүхдийн маань ирээдүй найгүй болж байна шүү!
Нэг л амьдрах хорвоод харамсалгүй амьдарч байгаад үхмээр байна. Даанч амьдрал санаснаар болдоггүй нь харамсалтай.
Чадваргүй удирдагчид монголын э/засгийг улам доройтуулж бна. Хүмүүсийнх нь амьдрал ахуй жил бүр доройтож байгааг хажуу хавирганаас нь харж бна шүү дээ. Хажуу айл маань байраа зараад хашаа авч гэр барьж, насанд хүрсэн зарим хүүхдээ АНУ,Солонгос руу явуулж бна. Гадагшаа явж ажил хийсэн нь хожиж бна гэнэ. Хамаатан, танилынх нь хүүхэд нь харьд очиж өдөр шөнөгүй ажиллаад хэдэн жил мөнгө илгээсээр байгаад дахин байранд орлоо л гэнэ. Монголд насаараа ажиллаад байранд орж чадахгүй бид хөгширч үлдэх үр хүүхэд маань л орон байртай болж бвал бидний зовох яахав гэсэн зарим нь байх. Цалин, тэтгэвэр нэмлээ л гэнэ. Маргааш нь юмны үнэ өсөөд бас л хүрэлцэхгүй байх жишээний... Ийм амьдрал өнөөгийн бидний төрх.
- Энэ нь түүний поп улс төр\дараагийн улс төр явцад оролцож идэх санаа\ - цалингийн гол хэсгийг хувийнхан олгодог \шилжилтын гол шалтгаан\ - тэгээд өөрөө цаад санаагаараа гадагшаа гархыг сайхан урилсан байна.
Moнголоос явсан дээр дээ !
Ямар их алдаатай бичдэг нөхөр вэ?
Иргэд нь нэг бол монголоос явсан нь дээр нэг бол улсаараа хятадын нэг хэсэг болвол арай илүү амьдрах байх өмнөд хойд солонгос шиг өвөр монголчууд сайхан амьдраад байна бид нараас илүү ,тэр тусгаар тогтнолыг чинь идэхүү уухуу өмсөхүү пизда ийм лаларын төр засагтай улс гэж байгаад хэрэг алга эсхүл үр хүүхдээ яаж ийж байгаад гадагшаа л явуулчихиаар байна мань мэт өмхий монголдоо үхэх юм шиг байна хурдан байвал сайн байна
Авлигачтай хатуу гараар тэмцэж, амралт баярын өдрөө цөөлж, нийгмийн халамжаа зөвхөн шаардлагатай хүмүүстээ зөв чиглүүлэхгүй бол Монгол минь хэзээ ч хөгжихгүй.
Эд нар маань хэзээ нэг цагт эх орондоо эргэж ирэх нь гарцаагүй. Монгол хүний тавилан заяа ийм
Боолчлол зөвхөн монгол шиг авилгажсан оронд байдаг. Гадаадад гарч ажиллах нь боолчлол биш бөгөөд боломжийн цалин авдаг. Гэтэл монголд ижил төрлийн ажил хийхэд 5 дахин бага цалин буюу нөгөө боолын цалин өгдөг.
Ккк.Төв азийн багууд бүх ажлыг нь хийдэг Оросод байхгүй юу?
Цаг цагаараа байдаггүй цахилдаг хөхөөрөө байдаггүй хүнийг доромжилж доошоо хийж л байг энэ хорвоо бөөрөнхий шүү
Гадаадад гарна гэдэг эцэстээ эргэж ирэxгүй гэсэн үг Ундэсний аюулгүй байдлийн xамгийн бодоx ёстой зүйл !!!
Ардчилал гэж идэж уусан сүүлийн 30 жилийн удирдлагатай шууд xолбоотой!!!