
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 8-р сарын 8-ныг Азербайжан, Армени, АНУ болон дэлхий дахины хувьд түүхэн өдөр болно гэж мэдэгдлээ.
Тэрбээр Truth Social дахь албан ёсны хуудсандаа бичихдээ, маргааш Цагаан ордонд Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев, Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян нартай түүхэн “Энхийн дээд хэмжээний уулзалт”-д уулзах гэж буйгаа онцолсон байна. “Эдгээр хоёр улс олон жилийн турш үргэлжилсэн дайнд өртөж, мянга мянган хүний амь эрсэдсэн. Олон удирдагчид дайныг зогсоохыг оролдсон ч амжилт олоогүй — харин одоо, ТРАМПын ачаар боломж бүрдлээ” гэж тэр хэлжээ.
Трампын мэдээлснээр, АНУ-ын засаг захиргаа аль хэдийн хоёр талтай нягт хамтран ажиллаж ирсэн бөгөөд маргааш Цагаан ордонд энхийн гэрээнд гарын үсэг зурах албан ёсны ёслол болох юм. Мөн АНУ хоёр улстай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Өмнөд Кавказын бүс нутгийн чадавхийг бүрэн ашиглах зорилготой хоёр талт хэлэлцээр байгуулах аж.
“Армени, Азербайжаны агуу ард түмний төлөө зөв сонголт хийж буй эдгээр зоригтой удирдагчдаар би бахархаж байна. Энэ бол түүхэн өдөр байх болно” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгджээ.
М.Чой
Эх сурвалж: minval.az
Сэтгэгдэл3
Иванууд хөөгдөөд наасан хэ хэ.
СОГТУУ ОРОСГҮЙ ДЭЛХИЙ ЕРТӨНЦ.
Армени нутагаасаа 100 жилийн хугацаатай өгч байгаа. Тэнд АНУ-гийн цэрэг байрлана. Тэр нь сайхан уу