
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нартай уулзалтыг аль болох хурдан зохион байгуулахыг засаг захиргаандаа даалгажээ.
CNN суваг Цагаан ордны эх сурвалжаас иш татан мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгчийн туслахууд аль хэдийн уулзалтуудыг төлөвлөх ажлыг эхлүүлсэн байна. Эдгээр уулзалтууд ойрын нэгээс хоёр долоо хоногийн дотор болох магадлалтай гэж үзэж буй аж.
"Ерөнхийлөгчийн гадаад айлчлал, дэлхийн хоёр чухал удирдагчтай уулзалт зохион байгуулахад тодорхой хугацаа шаарддаг ч Трампын зүгээс багтаа аль болох хурдан ажиллахыг шаардсан" хэмээн тус мэдээлэлд дурджээ.
М.Чой
Эх сурвалж: https://minval.az/
Сэтгэгдэл5
Трампын дайныг зогсоох хүсэл биелэхгүй. Дэлхийг хамарсан дэлхийн гуравдугаар дайн эхэлнэ.
Трамп тарифын татвар өнөөдрөөс хэрэгжиж эхэлсэн чинь Европ, Япон, Солонгос бөөн бужигнаан болж хамаг индексүүд нь унаж байна. Трамп өмнө нь байсан 10 хувийн татварыг багадаа 30 хувиар нэмэгдүүлнэ гэж заналхийлж байгаад Европоос 600 тэрбум, Японоос 550 тэрбум, өмнөд Солонгосоос 350 тэрбум долларын шууд хөрөнгө оруулалт, тэрнээс гадна жил бүр 2.5 их наяд долларын Америкийн бараа авах ёстой гэж гарын үсэг зуруулж авсан. Тэгээд Трампын амлаж бууруулсан гээд байгаа 30-аас 15 болгосон татвар нь өмнөх 10 хувь дээрээ нэмэгдэж ороод 10+15=25 хувийн татвар болоод өнөөдрөөс Европ, Япон, Солонгосыг сүйрүүлж эхэлж байна!!! Трамп болхоор би 30%-г 15% болгож бууруулсаан гээд гөлийчихлөө, ккк.
Украйны газар нутгийн талыг орос авч дайн зогсоно. Трампад хууртагдвал Путингийн гавъяа устана.
Украйн бол угаасаа Оросын газар нутгийн нэг хэсэг юм! Оросууд Украйнд өгсөн бэлэглэлийн гэрээгээ Укрын нацист далдага зан араншингаас болж цуцалж байна!
Америкийн өрдсөн дайны галын дөлөнд украйны, оросын цэргийнхэн их амиа алдлаа.