
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр зам барих ажил өнгөрсөн 04 дүгээр сарын 25-нд эхэлж, өнөөдрийн байдлаар далангийн ажил 58, гүүрийн бүтээц 65 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар замын ажлын явцтай өнөөдөр танилцаж, төмөр замчидтай уулзлаа. Замын бүтээн байгуулалтад 100 хувь үндэсний компаниуд оролцож, 400 гаруй ажлын байр бий болгожээ. Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалж Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайрч, Хөшигийн хөндий хүртэл 87.2, Хөшигийн хөндий-Шувуун фабрикийн чиглэлд 15.6, нийт 102.8 км үргэлжилнэ.
Энэхүү төслийг хэрэгжүүлснээр нийслэл орчмын томоохон ачааны терминалууд руу жилд тээвэрлэх 20 сая тн хүртэлх ачааг шинээр барих Тээвэр логистикийн төв рүү шилжүүлэх төлөвлөлттэй. Ингэснээр Улаанбаатар хот доторх төмөр зам, автозам огтлолцдог гармууд дээр хоногт 144 минут замын хөдөлгөөн хаадгийг 120 хүртэл минутаар багасгаж, түгжрэлийг бууруулах боломжтой. Төмөр замыг ашиглалтад оруулсан эхний жилээс 3.5 сая, цаашлаад жилд 20 сая тонн хүртэл ачаа тээвэрлэхээр тооцсон. Энгийнээр илэрхийлбэл, хоногт дунджаар 316-1800 орчим том оврын автомашин Улаанбаатарын замын хөдөлгөөнд оролцохгүй, хотын дундуур аюултай ачаа дамжин өнгөрдөггүй болох юм.
Ерөнхий сайд Г.Занданшатар салбар төмөр замын ажилд тулгарч буй зарим бэрхшээлийг шинээр барихаар төлөвлөсөн нийслэлийн дагуул хотуудын төлөвлөлттэй уяж, цогцоор нь хуулийн хүрээнд шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо. Ийм замтай болсноор аюултай ачааг Улаанбаатар хотын дундуур тээвэрлэхээ болино. Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замыг төлөвлөсний дагуу энэ оны 10-р сард, ажил саатахгүй бол хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байгаагаа төмөр замчид хэллээ.
Сэтгэгдэл4
Гүүрийн гадсан суурийг шалгаж байгаа болов уу?
Чи өөрөө шалгаач. Зандаа шалгаж яахын???
hyrdtai l hiih heregtei dee!!odoo jaal yum hiij syraad baigaa s dee!!!manaihan chini??????????????????????????????
https://mongolia.gov.mn/news/view/27172 Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалт Хөшигийн хөндийд 2025.04.25-нд эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүтээн байгуулалтын нээлтэд оролцлоо. Тэрбээр, улс орны эдийн засаг, иргэд, аж ахуйн нэгжүүдэд томоохон хувь нэмэр оруулах чухал төслийг гардан хэрэгжүүлэгч инженер, техникийн ажилтнуудад ажлын амжилт хүсэв. Хаврын бүтээн байгуулалтууд төлөвлөгөөний дагуу идэвхжиж, Засгийн газар болон нийслэлээс хэрэгжүүлэх томоохон төсөл, бүтээн байгуулалтууд үе шаттай эхэлж байгаагийн нэг нь энэхүү түүхэн бүтээн байгуулалт гэдгийг Ерөнхий сайд онцлов. Нийслэл Улаанбаатар хот, шинэ нисэх буудлыг түшиглэсэн Хүннү хотыг шинээр байгуулах эхлэл болж буйгаараа уг төсөл онцгой ач холбогдолтой төдийгүй орчин үеийн логистикийн 5PL стандартад нийцсэн ачаа, тээврийн үйлчилгээг нэвтрүүлж, Улаанбаатар хотын ачаа тээврийн үндсэн зангилааг Богд уулын урд хэсгээр тойруулах үндсэн шийдлийн нэг болж байгааг тэмдэглэв.