сонин mn
МОСКВА. /Bloomberg/. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодод хандаж ОХУ-ын төмөр замын компани Индонезийн шинэ нийслэл Нусантарад хөрөнгө оруулахыг санал болгожээ. АНУ болон түүний барууны холбоотнууд Москваг тусгаарлаж байгаа энэ үед Москва ЗӨА-ийн хамгийн том эдийн засагтай улстай харилцаагаа илт ойртуулж байна.
 
Индонез дэх ОХУ-ын ЭСЯ-наас гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Жоко Видодо пүрэв гарагт Москвад айлчлах үед В.Путин түүнд Индонезийн нийслэлийг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөнд Москва оролцох боломжтой гэжээ.
 
Өнгөрсөн 2019 оны 8 дугаар сард Индонези улс нийслэлээ Жакартагаас Борнео арлын Зүүн Калимантан руу шилжүүлэхэд 466 их наяд рупи шаардлагатай гэдгийг зарлаж, шинэ нийслэлээ Нусантара гэж нэрлэсэн юм. Гэсэн хэдий ч цар тахлын улмаас барилгын ажлын эхлэх хугацаа энэ оны 8 дугаар сар хүртэл хойшилсон. ОХУ-ын эрчим хүчний компаниуд ч Индонезид бизнес эрхлэх, ялангуяа цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх сонирхолтой байгааг В.Путин илэрхийлсэн байна.
 
 
 
А.Анхбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг