Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төсвийн тодотголын төслөө танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ. Тэрбээр,
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Юуны өмнө, хөрш орнуудад эрчимжээд буй цар тахлын нөлөө болон зэвсэгт мөргөлдөөний хямралт байдлаас үүдсэн өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах зорилго бүхий “Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийг яаралтай горимоор баталж өгсөн Улсын Их Хуралд талархал илэрхийлье.
Хэрэв энэ эрхзүйн орчин бүрдээгүй байсан бол өнөөдөр өргөн хэрэглээний АИ-92 бензиний үнэ 800-1000 төгрөгөөр нэмэгдэж, багадаа 3190 төгрөг болж, үнийн өсөлтийн огцом цочрол дахин үүсэх байлаа.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Засгийн газраас өнөөдрийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улсын төсвийн тодотголыг дагалдах хуулиудын хамт Улсын Их Хуралд өргөн барьж байна.
Энэ удаагийн төсвийн тодотгол дараахь дөрвөн онцлогтой.
Нэг. Төрийн хэмнэлтийн тухай анхдагч хууль
“Шинэ сэргэлтийн бодлого”-д дэвшүүлсэн Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд Төрийн хэмнэлтийн тухай анхдагч хуулийг УИХ-д өргөн барьж байна.
Төсвөөс санхүүждэг төрийн байгууллагууд тус бүрдээ салбар хуулиудаар, журам, дүрмээр хэмнэлтийн асуудлыг зохицуулахаар оролдож байсан боловч нийгмийн хүлээлтэд нийцсэн эрс өөрчлөлтийг өнөөдрийг хүртэл хийж чадалгүй ирсэн нь бодит үнэн юм.
Төрийн хэмнэлтийн тухай хуулиар дараахь асуудлыг зохицуулна.
- Хуульд тусгайлан заагаагүй бол төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Улсын Их Хурал болон Засгийн газрын харьяа агентлагууд болон төрийн өмчит үйлдвэрийн газрууд дэд дарга, орлогч даргатай байхыг хориглох,
- Нийслэлийн Засаг дарга хоёр хүртэл, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглох,
- Хуульд тусгайлан заагаагүй бол нийслэл Улаанбаатар хотод том оврын автомашин хэрэглэх, орон нутагт албан томилолтоос бусад тохиолдолд төрийн албан хаагчид төсвийн зардлаар албан тушаалын автомашин ашиглахыг хориглох,
-Төсөвт байгууллагын автомашины нэгдсэн удирдлагын менежментийг цахим технологийн чиглэлийн хувийн хэвшлийн компаниудтай хамтран ухаалаг хяналтын системд оруулснаар одоо ашиглагдаж буй төсөвт байгууллагын 9800 автомашиныг багадаа 60 гаруй хувиар бууруулж, цаашид төр машин эзэмшдэггүй болох суурь реформын эхлэл тавигдана.
-Төсөвт байгууллагын удирдлагууд бие дааж, орон тоо нэмэх шийдвэр гаргахыг хориглох, үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, олговор, урамшуулал олгохыг хориглох,
-Гар утасны зардал, зочин төлөөлөгч хүлээж авах, үдэх, хоорондоо бэлэг солилцох, төсвийн мөнгөөр дайллага зохион байгуулах, үндсэн чиг үүргээс хамаарахаас бусад тохиолдолд урлаг, спортын арга хэмжээ ивээн тэтгэх, цалин хөлс олгох, сургалтын төлбөр санхүүжүүлэх, хандив тусламж олгох, гадаад томилолтоор зорчихдоо бизнес ангиллаар зорчих, төрийн тусгай албан хаагчаас бусад албан хаагч дүрэмт хувцас хэрэглэхийг хориглох зэрэг багц арга хэмжээ тусгагдсан болно.
Энэ удаагийн төсвийн тодотголоор конторын барилга 6, наадмын талбай 3, Соёлын төв 7, Спорт заал, цогцолбор 3, усан бассейн 2, конторын тоног төхөөрөмж 18, конторын их засвар 12, Айргийн өргөө 1, орон нутгийн тохижилт 6, нийтийн эзэмшлийн зам талбай 3 зэрэг нийт 33 арга хэмжээг хассан бөгөөд цаашид хөшөө, дурсгал, угтах, үдэх хаалга зэрэг орон нутгийн шинж чанартай төслүүдийг улсын төсвөөр санхүүжүүлэхийг энэ хуулиар хориглохоор тусгалаа.Эдгээр арга хэмжээний үр дүнд үйл ажиллагааны болон удирдлагын зардал 20 гаруй хувиар хэмнэгдэж, 1500 гаруй орон тоо хасагдана.

Цаашид төсвийн захирагч нар цомхон, чадварлаг, өндөр цалинтай ажиллах сонголт бүхий бүтээмж, үр дүнд суурилсан өрсөлдөөнт тогтолцоо руу үе шаттай шилжинэ.
Хоёр. Үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн амьжиргааг дэмжих тухай
Төрийн хэмнэлтийн бодлогын үр дүнд хэмнэгдсэн зардлыг үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийнхээ амьжиргааг дэмжих дараахь арга хэмжээнд 2022 он дуустал зарцуулахаар тусгалаа.
- Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн 1 сая төгрөг болон түүнээс доош орлоготой даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан олгох,
- Хүүхдийн 100 мянган төгрөгийг мөнгөн хэлбэрээр үргэлжлүүлэн олгох,
- Дотооддоо хүнс үйлдвэрлэх, хүнсний нөөц бүрдүүлэх, хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах, дөрвөн улирлын хүлэмж, агуулах, зоорь барихад зориулж 1 их наяд төгрөгийн 3 хувийн хөнгөлөлтэй зээлийн хүүгийн татаасыг улсын төсвөөс олгох,
-Импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болох цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны үнийн өсөлтийн дарамтыг бууруулах зорилгоор импортын гаалийн албан татвараас чөлөөлөх,
- Дотоодод үйлдвэрлэсэн ургамлын тосыг нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөх зэрэг арга хэмжээ багтлаа.
УИХ-аар батлагдсан “Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль” хууль хэрэгжиж эхэлснээр:
Нэгдүгээрт. Олон улсын зах зээл дээр огцом өсч буй бензин шатахууны үнийг тогтвортой байлгах зорилгоор шатахуун импортлогч компаниудад шаардлагатай валютын эх үүсвэрийг хөнгөлөлттэй нөхцлөөр олгож, зээлийн хүүний татаасыг төрөөс хариуцаж, эргэлтийн хөрөнгөтэй холбогдох асуудлыг нь бүрэн шийдвэрлэж байна. Энэ нь бензин шатахууны үнийг тодорхой хугацаанд тодорхой хэмжээнд тогтоон барих болно гэж харж байна. Гэвч зах зээлийн зарчмыг төрөөс байнга зохицуулах нь боломжгүй боловч ер бусын хямралын цаг үе гэдгийг онцлон тэмдэглэж байна.
Шатахуун бол суурь үнийг хөөргөддөг учраас бид энэхүү шийдвэрийг гаргасан.
Энэ багц арга хэмжээнд нийт 100 орчим сая доллар зарцуулах тооцоо гарсан.
Хоёрдугаарт. Төрөөс үйлдвэрлэгч нарт хөнгөлөлттэй зээл олгож, улмаар тариаланчдад хуримтлагдсан өмнөх жилүүдийн улаан буудайн нөөцийг худалдаж авна. Ингэснээр дэлхий дахинд үүсээд буй улаан буудайн хомсдлоос урьдчилан сэргийлж, энэ хаврын тариалалтад онцгой анхаарах боломж бүрдэнэ.
Гурав. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг олон нийтийн шууд хяналтад оруулах тухай
Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг олон нийтийн шууд хяналтад оруулах, нээлттэй, ил тод засаглалыг бүрдүүлэхийн тулд “Монголын хөрөнгийн бирж”, “Монголын цахилгаан холбоо”, “Мэдээлэл холбооны сүлжээ”, "Мэдээлэл, технологийн үндэсний парк", “Үндэсний давхар даатгал” болон авто замын засвар ашиглалт, цахилгаан түгээх сүлжээ зэрэг төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг дотоодын хөрөнгийн биржээр дамжуулж, нэг иргэн, хуулийн этгээдэд ногдох оролцоог 5 хувиас хэтрүүлэхгүй байх, улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн оролцоог хязгаарласнаар хөрөнгийн тэгш бус байдлыг багасгах, бизнес эрхлэгчдэд тэгш боломж олгох, шударга өрсөлдөөнийг хангах тогтолцооны шинэчлэлийг бий болгоно.
Монгол Улсын Засгийн газар хуулийн засаглал, хөрөнгө оруулалтын эрүүл орчин, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг бүх талаар дэмжиж, төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх бодлогыг тууштай баримтлана.
Харин жам ёсны бизнесийн орчныг хамгаалахын төлөө байгалийн баялаг, олон нийтийн өмчийг завшихын тулд улс төр, төрийн байгууллага, шүүх, хууль хяналтын байгууллагад өөрийн нөлөөллөө тогтоосон хуулиас дээгүүр бүлэглэлтэй цаашид ч хатуу тэмцэнэ гэдгээ илэрхийлье.
Дөрөв. Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах тухай
Энэ удаагийн төсвийн тодотгол бол “Шинэ сэргэлтийн бодлого”-д дэвшүүлсэн нийслэл Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулж, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах бодлогын эхлэл юм.
Монгол Улсын нийт газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг Улаанбаатар хотод манай улсын нийт хүн амын 50 орчим хувь нь амьдарч, жил бүр нэг дундаж аймгийн хүн амтай тэнцэх хэмжээний буюу 35 мянган иргэн шилжин ирж байна.
Жилээс жилд өсөн нэмэгдсээр байгаа хүн амын эрэлт хэрэгцээг Улаанбаатар хотын орон зай, ажлын байр, цэцэрлэг сургууль, дэд бүтцийн бодит хүртээмж хангах чадамжгүй болсны бодит илрэл нь Та бидний тулгамдсан асуудал болоод буй Улаанбаатар хотын хэт төвлөрөл, нийслэлийн цэцэрлэг сургуулийн хомсдлын асуудал юм.
Залуучуудын жагсаал цуглааны үеэр тавьсан гол шаардлагуудын нэг нь ч цэцэрлэгийн хүртээмжийн асуудал байлаа. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод шаардлагатай байгаа 270 гаруй цэцэрлэг баригдсан ч хот руу шилжих их нүүдлийн урсгалыг зогсоохгүйгээр энэ асуудлын үндсэн шийдлийн учиг тайлагдахгүй юм.
Иймд хэт төвлөрлийг сааруулж, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах цогц үе шаттай бодлогын арга хэмжээнээс энэ удаагийн төсвийн тодотголоор эхний ээлжинд дараахь арга хэмжээг авахаар танилцуулж байна
- Нийслэл Улаанбаатар хотын цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхэд сугалаагаар цэцэрлэгт хамрагддаг явдлыг богино хугацаанд шийдвэрлэх зорилгоор улсын болон нийслэлийн төсвөөс 200 тэрбум төгрөгийг зарцуулах,
- 2 настай хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчид нь хүүхдээ гэртээ асрахад нь дэмжлэг болгож хувьсах зардлыг олгох,
- Улсын болон хувийн цэцэрлэгийн хувьсах зардлыг 2 дахин нэмэгдүүлж олгох,
-Хөдөө, орон нутагт шилжин суурьшиж, анх удаа орон сууц худалдаж авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 50 хувийг төсвөөс санхүүжүүлж, иргэд хүсвэл орон сууцны урьдчилгаа төлбөрийн 60 хувийг төр батлан даах,
-Хөдөө, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор, бизнес эрхлэх иргэн, аж ахуйн нэгжүүдэд 1 хувийн хөнгөлөлттэй зээл олгох,
-Харин Засгийн газрын бодлогыг дэмжиж, орон нутагт ажлын байр нэмэгдүүлж буй хувийн хэвшлийг дэмжих зорилгоор дараахь татварын багц бодлогыг хэрэгжүүлэхээр тусгалаа:
2023 оноос хойш хэрэгжих дулаан, цахилгааны төслүүд борлуулалт хийж эхэлснээс хойш 3 жил 90 хувь, дараагийн 3 жил 50 хувиар тус тус орлогын татвараас хөнгөлөх,
Орон нутагт шинээр үйл ажиллагаа эхлүүлж байгаа уул уурхайн лиценз эзэмшдэгээс бусад аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор орлого олж эхэлсний дараагийн 3 жил 90 хувь, дараагийн 3 жил 50 хувиар орлогын татварыг хөнгөлөх,
Уул уурхайн лиценз эзэмшдэггүй компани нийслэлд байршилтай үйлдвэр, агуулахаа орон нутаг руу нүүлгэсэн тохиолдолд нүүлгэн шилжүүлэлтийн зардлыг 50 хувиар нэмэгдүүлэн тооцож татвар ногдох орлогоос хасах,
Уул уурхайн лиценз эзэмшдэггүй компанийн орон нутагт барьж байгуулсан барилга байгууламжийн элэгдэл тооцох хугацаа одоо 25 жил байдгийг өөрийн сонголтоор 5 жилийн дотор түргэн хугацаанд элэгдүүлэн зардлаа хурдан нөхөх боломж олгож дэмжлэг үзүүлэхээр,
Уул уурхай лиценз эзэмшдэгээс бусад орон нутагт үйл ажиллагаа явуулдаг, орон нутагт бүртгэлтэй компани ажил хайгч иргэнийг шинээр ажилд авч ажиллуулсан тохиолдолд олгосон цалингийн зардлыг 20 хувиар нэмэгдүүлэн тооцож, татвар ногдох орлогоос 1 удаа хасч татварын дэмжлэг үзүүлэхээр тусгалаа.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Дээрх арга хэмжээний үр дүнд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 245.3 тэрбум төгрөгөөр буурч 15.5 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага мөн 245.3 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх батлагдсан түвшинд байхаар байна.
Та бүхнээс Монгол Улсын төсвийн тодотгол, Төрийн хэмнэлтийн тухай анхдагч хууль, Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг
болон дагалдах бусад хууль, тогтоомжийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье гэлээ
Сэтгэгдэл0
Өчигдөр өглөө Чингэлтэй дүүргийн халамж үйлчилгээний хэлтэс дээр нэг цаг ажиглалт хийлээ. Өглөө эрт кофе уусхн тоник гэдэг жигнэмэг идсэн ажилгүй 10 орон тоо харагдаж байнаа. Нэг баньд чихэвчтэй хөгжим сонсоод үд болгож байх юм. Ой гутаад 10-20 хүнд ярьж үзлээ. 50% цөөлсөнч багдана гэх юм. Би өөр саналтай бна. 80% !!!
Сөнөөж нураах шиг хялбархан амархан зүйл байхгүй бүтээж чадахгүй болохоор сөнөөхөө ажил гэж бодчихсон хүмүүс байна. 1500 өрх 6000 орчим хүн орлогогүй ажилгүйчүүдийн эгнээнд шилжлээ худалдан авах чадваргүй боллоо. 1500 хүнийг ажлаас халж амьдралгүй болгох маш амар нэг өдөр тамга дараад тушаалын өгөө явуулна харин 1500 хүнийг эргээд ажилтай орлоготой болгох гэдэг маш хэцүү төрийн албан хаагчидын нуруун дээр Монголын төр тогтож явдаг. Монголын төрийг жилээс жилд жижигрүүлэн нурааж устгаж цөөлж агшааж байна сайхан болсон зүйлс бас алга.
Америк Ардчилал, хувийн өмчийг шүтэх үзэл юунд хүргэв. Дэлхийн хамгийн баян 8-хан хүний өмч 3,5 тэрбум жирийн хүний өмчтэй тэнцэж байна. Америк Ардчиллын гайгаар сүүлийн 70 жил Монголын ард түмний хөлсөө дуслуулсан хөдөлмөрөөр бүтээгдсэн 3 сая ард түмний өмчийг сүүлийн 30 жилд хэдхэн хүн ард түмнээс нь хулгайлж, луйвардаж авав. Эдгээр хулгайч, луйварчид Монголын банкны нийт хадгаламжийн 98 хувийг эзэмшихийн зэрэгцээ, гадаадын оффшор дансанд түүнээс ч илүү хадгаламжийг эзэмшиж байна. АН баялагийн тэгш бус хуваарилалтыг явуулж сүүлийн 30 жилд Монголын 3 сая ард түмэн ямар ч өмчгүй хоосон хоцорч гадаад өрөндөө баригдсан гуйлагчид болов. Одоо том үйлдвэрүүдээ Монголын төр мэдэлдээ авах нь маш зөв.
Хятад улс 1989 онд АРДЧИЛЛЫГ Тэн-Ан-Миний талбайд бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу “НЭГ УЛС-ХОЁР СИСТЕМ” хөгжлийн загвараар амжилттай хөгжиж байна. Орос улс 2000 онд АРДЧИЛЛЫГ бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу амжилттай хөгжиж байна. Харин Монгол улс 1990 оноос эхлэн Америк АРДЧИЛЛЫН хоронд гүн гүнзгий хордсон бөгөөд одоо хүртэл тэр хордлогоос гарч чадахгүй АРДЧИЛАЛ, АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙГ магтан дуулсаар ардчиллын хоронд мансуурсан хэвээрээ явна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс нарын дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол уул уурхай, хүнд үйлдвэр, эрчим хүч, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн өмчид байлгадаг.
Монгол улсын хөгжлийн хамгийн зөв зам бол Америк Ардчиллын үзэл баримтлалыг таягдан хаяад цаашид агуу Марксизмын үзэлийг баримтлах зам юм. Монгол шиг буурай хөгжилтэй оронд хаа холын Америк Ардчиллын үзэл баримтлал зохихгүй гэдэг нь сүүлийн 30 жилд нотлогдов.
АНУ-ын тагнуулын газрын даргын боловсруулсан хувилбар болох Ардчилал,хүний эрх гэх гоё халхавчаар 90 оноос хойш тухайн үедээ залуу явсан Ц.Элбэгдорж,Бат-Үүл мэтийн олон залуусын тархийг угааж юу хүссэнийг нь хийлгэж ирсэнээр тэдний хүүхдүүд өнөөдөр эрийн цээнд хүрч улсаа эвдэж эхсээн
ЕТГ, ЗГХЭГ, УИХТГ-ын ажилтнуудын цалин асар ихээр нэмэгдсэн, ажлын бүтээл муутай шахааны охид банди нараар дүүрсэн байдаг тэднийг цомхотгох хэрэгтэй Зөвлөхүүдээ цөөл, ажилтнуудаа чадавхижуул
15000 хүн байлгүйдээ
аймаг нийслэл 1 орлогчтой сум дүүрэг орлогчгүй бас бүгд зөвлөхгүй байхад болно сая баахан хороо нэмж 24 оны бэлтгэлээ базаав
ЖДҮ орон явуулах зээлийг хэзээнээс олох юм төсөл бичээд банк дээр очоор тавигдах шаардлага өндөр байна энийг хурдан шийдэж өгөөч ерөнхий сайдаа
Хөдөө орон нутагт тэр дундаа аймгийн төвд ажиллаж байгаа залуу төрийн албан хаагч нарын орон сууцны зээлийг 50 хувь хөнгөлөх нь зүйтэй тэгэж байж орон нутагт залуучууд ажиллах боломж бүрдэнэ шүү дээ энэ асуудлыг заавал шийдэх хэрэгтэй байна.Оюунэрдэнэ сайдад
Шүүгч нарынха цалинг хас
Баялаг бүтээдэг нь л монголыг хөгжүүлнэ
Busad emneleg yamriig medehgui Төрийн ту сгай албан хаагчдын эмнэлэг гэж захиргааны эмч бус хүмүүсийн орон тоо гэж нүсэр газар байнаа 300 орчим ажилтантай хирнээ санхүүгийн алба нь нүсэр хүний нөөц нь ь гэж нүсэр үүнийгээ эн цөөлөөчээ Нямббатраа
Хөөе ерөнхий сайд шүү юм бол 15000 гэж хэлээч.
tsagdaagiin olon ded darga naraa hasaachee deeree ch doroo niisleldee bn duuregt gazriin darga heltsiin darga ded darga tasgiin darga geed buun hurgan darga hurandaanuud ajil hiideg erguul hem jurmiin tsagdaa naraa nemmeer bn daa hurgan malgai sabhin deeltei hurandaa nariig bagasgaj eeguuld ybuul gudamjind
dotood hergiin surguuli gj bas buun hurandaa iluu zardal bolson hurgan malgai sabhin deeltenguud buun zahiral darga nar ymar hoid solongos uu odoo murduh alba bn hurandaa duuren bn buun murdugch nar hurandaa
энэ цомхотголд орсон хүмүүсээ яах вэ Зардалаа хэмнэж албан тушаалтныхаа тоог нэмүү цөөлөх үү
200.000-1500=198.500 toriin alban haagch uldene,hemnelt boloh u
tsagdaad bga hurandaa naraa tsuuluuchee tamgatai tamgagui darga setertei setergui buun hurgan malgaitai hitchin garuud tedniig tsuul nasand ni narsand ni suulga ynzlah bolson bhaa odoo
Төр улам л хүчгүй болох нь дээ. Төр хүчтэй болох ёстой. Хүч чадлыг яаж зөв өгөх вэ гэдэг ухаан. Төр авлигаасаа салаад улсаа зөв удирдаад улсаа хөгжүүлээд цэцэглүүлчвэл машин унаа хоол дайллгага урамшуулал олгох эн тэо хангамжаа бид баярлаад л өгнө. Энэ бол маш жижиг зүйл л дээ
Шинжлэх ухаа, бүтээлч хөдөлмөрийн нэр хүнд босгыг доошлуулан бузарлаж ар өврийн хаалга хээл хахуулиар элдэв цол хэргэм авч насаараа өндөр хангамж эдлэдэг шуналтнууд маш олширлоо. Хээл хахууль нийгмийн бүх салаа мөчирт шургалж ядарсан монголыг хачиг хувалз мэт сорж байна. Шудрага ёсны төлөө тэмцэл олигтой явахгүй, хар хүчин түүнийг саатуулсан боомилсоор хойч үеийн өнөө маргаашийг хулгайлан булаасаар.
Оюун-Эрдэнэ хүү эх орныхоо эрх ашгийн төлөө (намын төлөө биш!) зоригтой ажиллах хэрэгтэй! тэгвэл чамайг монголын ард түмэн дэмжих болно! Хуучинсаг ах нараасаа бүү ай!! Зад өшиглөөд зайлуул!!!
Төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниуд өөрийн дураар орон тоо хэлтэс тасаг нэмж байгуулдийг болиулах хэрэгтэй
Дэд сайдуудаа хас 50%иар цөөлөөчээ чадахгүй бол засгын газрыг огцоруулнаа
Тэтгэврээ тогтоолгочихоод төрд үргэлжлүүлэн ажиллаад цалин тэтгэвэр зэрэг авч байгаа хөгшин төгцөгүүдийг болиулаач.Залууст ажлын байрыг нь олго
Цаг үеээ мэдэрсэн оновчтой шийдвэрүүд байна. Ажлын байрыг орон нутагт нэмэгдүүлэх нь зөвөө гэхдээ одоо байгаа ажлын байруудаа судлаад тэнд ажилж байгаа хүмүүсээ амьдрах нөхцөл дээр нь дэмжээд өгөх нь зөвөө жн: Би Замын-Үүд дулааны станцад ажилдаг ажилтай байхын тулд энд хөлсний байраар амьдардаг яг надшиг шалтгаантай олон залуус байгаа. Хэрвээ бидэнд гэр бүлтэйгээ ажилаад амьдрах нөцөлийг бүрдүүлэд өгвөл бид хотруу тэмүүлэд байх ямарч шаардлага байхгүйэ бид ч гэсэн эх орондоо сайхан амьдармаар байна. Баярлалаа эрхэм сайдаа.