5-р сарын 7-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Дэлхийн II дайнд үрэгдсэн хүмүүст зориулсан онцгой хуралдаанд БНХАУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Фү Цун үг хэлэхдээ, “Дэлхийн II дайнд ялсны 80 жилийн ойг тохиолдуулан олон улсын хамтын нийгэмлэг зөв түүхэн үнэлгээг эрхэмлэж, энэхүү ялалтын үр дүнг хамтдаа хамгаалах хэрэгтэй” гэжээ.
Фү Цун хэлэхдээ, 80 жилийн өмнө дэлхийн улс түмэн фашизмын эсрэг цусаа урсган тэмцэж, шударга ёс бурангуй мууг ялж, хөгжил дэвшил хоцрогдлыг ялсан аугаа ялалтыг байгуулсан.
Дайны дорнын гол тулалдааны талбар байсан Хятад улсын хувьд 35 сая гаруй хүн амь үрэгдэж, шархадсан хүнд гарз хохирол амссан бөгөөд Японы милитаризмыг эсэргүүцэхэд гол үүрэг гүйцэтгэж, дэлхийн фашизмын эсрэг дайнд мартагдашгүй хувь нэмэр оруулсан юм гэв. Тэрээр цааш нь, “Дэлхийн II дайнд ялалт байгуулснаар энх тайван, хөгжил дэвшлийн шинэ хуудас нээгдсэн. Харин өнөөдөр дэлхий ертөнц дахин сорилт, тогтворгүй байдалд бий болж, ганц талт үзэл давамгайлах хандлагатай, дээрэнгүй үйлдлүүд тасрахгүй гарч байна. Тиймээс энэ түүхэн ойг эргэн дурсаж, түүхээс сургамж авч, уг зорилгоо мартахгүй байж, шинэ цаг үеийн хариуцлагыг мөрөндөө үүрч, энх тайвны ирээдүйг хамтдаа бүтээх шаардлагатай” гэсэн байна.
Г.Бямба
Сэтгэгдэл4
Оросууд шиг хятадууд “”нэн шинэ”” түүх зохион бичдэг болжээ,,,,
ГИТЛЁРИЙН ТУСГАЙ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ БОЛСОН БОЛ ОРОСУУД ХӨРШДӨӨ ХАЛГААТАЙ МАНГАС БОЛОХГҮЙ БАЙЛАА.

1961 онд НҮБ-ын хурлаар монголын тусгаар тогтнолыг эсэргүүцэж байсан ганц орон бол БНХАУ юм. Хятад бол монголын дайсан. Хойч үедээ монголын газар нутгийг бидний алдагдсан газар нутаг монгол гэж орон байдаггүй гэж зааж сургадаг.