
БЕРЛИН, 2025 оны тавдугаар сарын 8 /DW/. Германы Канцлер асан Олаф Шольцын засгийн газрын үед хамгийн ойрын түнш болох Францаас гадна Польштой харилцах харилцааг орхигдуулж байсан хэмээн Фридрих Мерц сонгуулийн сурталчилгааныхаа үеэр байнга шүүмжилдэг байв.
Эдгээр гурван улс хамтдаа "Веймарын гурвалжин" хэмээх бүс нутгийн эвслийг бүрдүүлдэг нь олон жилийн өмнө чухал үүрэг гүйцэтгэж байсан бол сүүлийн үед нөлөө нь багасжээ.
Харин Ф.Мерц үүнийг өөрчлөхийг эрмэлзэж байгаа бөгөөд анхны гадаад айлчлалаа Парис, Варшав хотуудад хийж байна.“Ялангуяа Франц-Германы харилцааны тухайд гэвэл, Шольц, Макроны үед тэдний харилцаа төдийлэн сайн биш байсан тул шийдэгдээгүй олон асуудал байсаар байна. Энэ бүхэн одоо Мерцийн үед өөрчлөгдөн сайжирч магадгүй” гэж Германы Гадаад харилцааны зөвлөлийн мэргэжилтэн Хеннинг Хофф хэлжээ. Гэсэн хэдий ч Герман, Францын ашиг сонирхлын зөрчил урьдын адил байсаар байна.
Тухайлбал, Берлиний хувьд, чөлөөт худалдааг эрхэмлэдэг бөгөөд эрчим хүчний бодлогын талаар өөр тэргүүлэх чиглэлийг баримталдаг. Ерөнхийлөгч Эммануэл Макрон дотооддоо асуудалтай тулгарч байна.
Франц-Германы хүрээлэнгийн дэд захирал Стефан Сейдендорф хэлэхдээ, хоёр удирдагчийн хоорондын харилцааг хэт дөвийлгөхгүй байхыг анхааруулаад “Франц-Германы харилцааны онцлог нь бие биедээ таатай эсвэл таагүй ханддаг хувь хүмүүсийн харилцаанаас ангид зүйл юм. Гэхдээ олон жилийн турш талууд хоёр хүний нийцтэй нийцгүй харилцаанаас ангижирч, харилцаагаа өргөжүүлэхийг хичээсээр ирсэн” гэжээ.
Үндсэрхэг үзэлтэй “Хууль ба шударга ёс” нам /PiS/ засгийн эрхийг олон жил барьсны дараа Польш улс Европын Холбооны Зөвлөлийн тэргүүн асан Дональд Тускийн үед дахин Европын бодлогыг дэмжигч удирдлагатай болсон нь Германтай харилцах харилцааг зөөлрүүлж байна.
Харин цаашид тулгарч болзошгүй асуудал нь цагаачлалтай тэмцэхийн тулд Германы хилийн хяналтыг чангатгах бодлого байж магадгүй юм. “Германы шинэ засгийн газар үүнийг хэтрүүлж, хэт хатуу хяналт тавих томоохон аюул байна” гэж Х.Хофф хэлжээ. Энэ нь Польшийн ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд ч нөлөөлж магадгүй ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл3
Фашист Мерцэд фашист гоомоо тахиа Макрон хайр зарлаад сүйд, ккк
Эмээ уу,,,дебыль ээ,,,
Хүн төрөлхтний соёл иргэншлийн дээд эрэмбий г тодорхойлж бгаа Европ тивийн тэргүүлэх хөг жилтэй орнуудын улс төрийн бодлого, удирдлаг ын нэгдмэл чанар л фашист Оросын дайралтыг няцааж чадна даа !