МҮЭХ, Монголын ахмадын холбооноос тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлийн талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: "Сүүлийн 2,3 жилийн хугацаанд ахмадууд МҮЭХ-нд тэтгэврийг нэмээч гэдэг асуудлыг тавьж байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, амжиргааг жил бүр инфляцтай уялдуулан нэмэх ёстой. Нийт ахмадуудын 80 хувь нь 350 мянган төгрөг буюу өдөр хоногоо аргацаасан байдлаар л амьдарч байгаа. Үндсэндээ Монголын ядуурлын гол шалтгааны нэг нь тэтгэвэрт гарсан ахмадууд болчихоод байна.
80 хувь нь 350 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа нь үнэхээр эмгэнэлтэй. Сүүлийн 2, 3 жил тэтгэвэр тэтгэмжийг олигтой нэмсэнгүй. Нийт ахмадуудын тэтгэврийг инфляцийг давсан хувиар нэмэх ёстой. Түүн дотроо хамгийн бага тэтгэвэр авч байгаа ахмадуудын зөрүүг арилгах шийдвэр гаргах гэсээр байтал 50 мянга, 60 мянга, 100 мянган ахмадууд нас барлаа. Иймээс эхний ээлжинд энэ ахмадуудынхаа тэтгэвэр, тэтгэмжийг нэмээч ээ. Ахмадуудын тэтгэврийг энэ жилдээ багтаагаад доод тал нь 500 мянган төгрөг болго. 3 жилийн өмнөх 350 мянган төгрөг бол өнөөдөр бодитоор 200 мянган төгрөг гэсэн үг. Өргөн хэрэглээний бараа 20 буюу түүнээс дээш хувиар өсчихлөө.
Цаашдаа нийгмийн даатгалын хуулинд ч тэтгэвэртээ гараад шууд ядуурал руу ордог биш, үр хүүхдээ зовоодог биш, аав ээж нь тэтгэвэртээ гарангуутаа шууд ядуурал рүү ордог, 350 мянган төгрөг бол үнэндээ тэрбумтнуудын олигтойхон өдрийн хоолны мөнгө шүү дээ. Өдрийн хоолны мөнгө ахмадууддаа өгчихөөд хөгжил дэвшил ярих нь утгагүй.
Өчигдөр, уржигдархан талх 100, 200 төгрөгөөр нэмэгдчихлээ. Ахмадуудынхаа шударга хөдөлмөрийг шударгаар үнэлэх ёстой. Тэтгэвэрт гар, та шууд ядуурал руу орж байна гэдэг тавилан биднийг хүлээж байна. Улсын төсөвт цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн асуудлаар тодотгол хий. Түүнээс бус өнөөдөр шууд 500 мянган төгрөг болго гэдэг шаардлага тавиагүй.
Үе шаттайгаар нэмэх хэрэгтэй. 350 мянган төгрөгөөр олигтойхон ууц ч авч чадахгүй шүү дээ. Ядаж 100 мянган төгрөгөөр нэмээдхээч ээ. Ахмадууд үнэ, инфляцийн асуудал дээр туйлдаж байна. Тэтгэвэр нэмлээ гээд ахмадууд тэрийгээ гудсан дороо хийгээд явчихгүй ээ. Эдийн засагт эргэлт болно.
Хөдөлмөрийн үнэлэмжээ нэм. Түүнийг дагаад нийгмийн даатгал, шимтгэл нэмэгдэнэ. Үүнийг дагаад тэтгэврээ нэмээч ээ. Тийм учраас Монголын ахмадын холбоо, МҮЭХ-ноос Засгийн газар, УИХ-д шаардлага хүргүүлж байна. Инфляц нэмэгдсэн бол түүнийг дагаад цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмдэг хууль гаргаач ээ.
Аав, ээжийнхээ тэтгэврээр амьдардаг олон хүн байгаа. Тэтгэврийн зээлээ олон сараар аваад цагаан сараа хийж байгаа ахмадууд олон байна. Гадаадад ахмадууд нь тэтгэвэрт гараад аялж зугаалахаас өөр ажил хийдэггүй. Үр хүүхэддээ дарамт болдоггүй. Монголд хоёр эрэгтэй тутмын нэг нь 59 хүртэл насандаа нас бардаг. Тэтгэврээ авч чаддаггүй. МҮЭХ-нд ирж байгаа өргөдөл, гомдлын багагүй хувь нь тэтгэвэр, тэтгэмж нэмэх асуудлын талаар байна. Үүн дээр Засгийн газар шийдэл олж, шийдвэр гаргах ёстой." гэв.
М.Чойжал
Сэтгэгдэл0
nemeechee ,nemeechee umnii aimaar osoj bna. Tanar gaduur yvaad schalgaachee , baigaa mongo duuschichlaa , buschuu tetgever nemeechee
Тэтгэвэрийн доод хэмжээг зургаан зуун мянган төгрөг болгохыг шаардаж байна.
Ядаж 100 мянган төгрөгөөр нэмэх хэрэгтэй ! Тэгэхгүй бол ахмад нэртэй хүмүүс турж үхэх нь !! Оюукаа !!
Эрдээк хүү илүү битгий хуцаа.
Унэндээ л арай бага даа. Яаж болдог юм бол, бас яаж тэсээд байдгийм бол. Арай арай
Сайхан мэдээ, шинэ жил ирлээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @ fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com
УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд "Тэтгэвэрийг чинь нэмж харагдаач" гээд хөх инээд нь хүрээд сууж байгаа. Тэд тэтгэвэрийнхэн хурданханшиг ковидоор чад хийгээсэй гээд залибарч суугаа байлгүйдээ.
Ковид-ын зорилго нь Дэлхийн хун амыг цеелехед оршиж байгаа. Хэдий чинээ вакцин хийлгэнэ тедийчинээ негее ертенц руу очих ууд хаалга чинь нээгдэнэ.
Тэтгэвэр нэмхээр үнэ өсөөд явчихдаг. Засгийн газар маань судлаж байгаа гэсэн. Тэтгэвэр авагчдын тоог бууруулахын тулд насны хязгаарыг нэмэх .... гэх мэт янз бүрийн шийдэл гаргаж байгаа боловч популистууп эсэргүүцсэн дүр үзүүлээд, олон түмнийг үймүүлээд, ажлын насны залуучууд нь ажил хийхгүй элдэв аргаар халамж аваад болж өгөхгүй байгаа юм билээ. Тахлын дараа бүх юм ёсондоо орох болтугай.
Турж үхэх дээрээ тулбал төр суусан нэг луйварч баяныг устгаад үхэх зам үлдлээ
МҮЭХ-ийн ухэрууд хеделмерийн хелс, цалин 2-оо ялгах чадвартай юм уу даа. Хогийн ухруудэд итгээд еерсдийнхее мал толгойтойг харуулж буй тэмцэгчид эхлээд юмаа мэд, ойлго. Дараа нь тэмцлийнхээ зорилгыг тодорхойл.
Тэтгэвэр нэмэхгүй удах нь Дарга нарт ашигтай Тэд ахмадууд чадхийн цөөрөөсэй л гэж хүлээж байгаа төсөвт хүндрэлгүй
Цар тахал, цагаан сар цомхон тэмдэглэх үеэр МҮЭХ битгий сүржигнэж үймүүлээд бай л даа. ҮЭ-ийн гишүүдийн олон жилийн татвараар баяжсан С.Эрдэнэбат мэтийн үе үеийн удирдлагууд хий хоосон хашгирахаас цаашгүй, төр засаг боломжтой үедээ цалин тэтгэвэр нэмнэ шүү дээ. Харин МҮЭ иргэд хөдөлмөрчдөд хур хөрөнгөнөөсөө хандивлах хэрэгтэй.