сонин mn
АН-ын Үндэсний Анхдугаар чуулган өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр АН-ын нэгэн гишүүний: "АН-ын даргаар сонгогдсон гэх М.Тулгат, О.Цогтгэрэл нарыг шууд хооронд нь өрсөлдүүлчихөж болдоггүй юм уу?" гэсэн асуултанд АН-ын дарга С.Эрдэнэ: "Тийм дүрмийн заалт, боломж байхгүй. Нөгөөтэйгүүр намыг хагалж буй О.Цогтгэрэлийг юун АН-ын даргад өрсөлдүүлэх байтугай намын гишүүнээс хасах ёстой" гэж хариулав.
 
С.Сарнай