Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, шинжлэх ухаан, техник технологи, урлаг, утга зохиолын салбарын шилдэг 4 бүтээлд Монгол Улсын Төрийн шагнал хүртээлээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР:
Олон жилийн нөр их хөдөлмөр, судалгаа, шинжилгээний ажлын үр дүнд түүхэн сурвалж, хөлгөн судар, эрдэмтэн мэргэдийн бүтээл туурвилд тулгуурлан “Чингис хааны ёс суртахуун – Эрх зүйн шастир”, “Монгол ёс суртахуун: Бадрал, уналт, эргэн сэргээлт”, “Хуулийн амин сүнс буюу Чингис хаан, монголчууд” хэмээх гурван боть болон “Ёс суртахууны цагаан толгой” хэмээх монголчуудын ёс суртахууны үнэт уламжлал, үнэ цэн, уналт сэргэлт, монгол хүний удирдлага болгох учиртай ёс суртахууны хэм хэмжээг нэгтгэн дүгнэж, улс орны тогтвортой хөгжлийн амин сүнс нь ёс суртахуун болохыг тодотгон, хүн төрөлхтний сэтгэлгээний хөгжилд монголчуудын оруулсан үнэтэй хувь нэмрийг бодит эх баримтад түшиглэн тайлбарласан гарамгай бүтээл туурвисан Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын их сургуулийн Эмерит профессор, академич Содовсүрэнгийн Нарангэрэл,
Дэлхийн сонгодог уран зохиолын шилдэг бүтээлүүдийг утга санаа, хэл найруулга, дүр дүрслэлийн сонгодог чанарыг алдагдуулалгүйгээр монгол хэлнээ буулгаж, орчуулагчийн арга барил, уран чадвар, чанар чансаагаараа утга зохиолын орчуулгын тасалдлыг нөхөн, утга зохиолын орчуулгын салбарт жинтэй хувь нэмэр оруулж байгаа, алдарт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм”, “Карамазовын хөвүүд”, “Солиот”, “Албингууд”, “Хөвүүн заяа” романыг монгол хэлнээ сонгодог хэлбэрийг нь хадгалан утга төгөлдөр хөрвүүлснийг нь үнэлж Соёлын гавьяат зүтгэлтэн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, дуун хөрвүүлэгч Цэрэнпилийн Гомбосүрэн,
\Гүн ухааны шинэ сэтгэлгээ, уран бүтээлчийн эрэл хайгуул, арга барил, содон хэлбэр, агуулга, авьяас билгээрээ дүрслэх урлагийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулан, бүтээлүүдээрээ дамжуулж түүх, соёл, өв уламжлалаа дэлхийд сурталчлан таниулсан, “Их хүлгэн туульс”, “Цагаан шонхор”, “Аргусан хуурчийн тууль”, “Цаст уулын цадиг”, “Хотгойдын Шадар ван Чингүнжавын морьт хөшөө цогцолбор” зэрэг дахин давтагдашгүй бүтээл туурвисан Шүнгээгийн Тэнгисболд,
Мэс заслын салбарт техник, технологи, инновац нэвтрүүлж, эмчилгээний аргыг шинэчлэн, зүрх, судас, элэг, уушги, нойр булчирхай, цөс, улаан хоолой, ходоод, гэдэсний болон үе мөчний өвчний мэс заслын техник, технологийг боловсронгуй болгож, хагалгааны иж бүрдэл багаж зохион эмчилгээнд нэвтрүүлсэн, анагаах ухааны хөгжил, иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэс заслын эмч нарын багийн ахлагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, академич, зүрхний мэс засалч Начингийн Баасанжав, багийн гишүүн, Анагаах ухааны доктор, дэд профессор, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн мэс заслын багш Гүнсэнцоодолын Баяраа, Монгол Улсын тэргүүлэх зэргийн эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор Бямбаагийн Алтангэрэл, Монгол Улсын тэргүүлэх зэргийн эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор Цогтын Лочин нарт “Мэс заслын техник, технологи, хагалгааны багажуудыг санаачлан бүтээж практикт нэвтрүүлсэн үр дүн” бүтээлээр нь Монгол Улсын Төрийн шагнал хүртээлээ.
Төрт ёсны түүхт тэгш олон ой давхацсан онцгой жил оюун ухаан, авьяас билгээрээ манлайлж, шилдэг бүтээлээрээ онцгойрон шалгарсан эрхмүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэж, гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь сайн сайхныг хүсэн ерөөв.
Бүгд найрамдах Улсаа тунхагласан өдрийг тохиолдуулан шинжлэх ухаан, техник, технологи, урлаг, утга зохиолын салбарын шилдэг оюуны бүтээлийг шалгаруулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Төрийн шагнал гардуулдаг уламжлалтай юм.
Сэтгэгдэл0
Бахархмаар сайхан ажил хөдөлмөр, амьдрал тэмцлийн замналтай хүмүүс байна! Та нартаа баярлалаа! Хийсэн бүтээсэн бүхний тань төлөө баярлалаа, эрүүл энхийг ерөөе! Урт удаан насалж буян хишгээ түгээж байгаарай! Нэрт орчуулагч, соён гэгээрүүлэгч, ахмад дипломатч, гэгээн улс төрч Ц.Г гуайдаа тусгайлан баяр хүргэе! МУХБАХОБ !!!
Социйн үед л дарга цэрэггүй хүмүүс ажил хэрэгч байсан юм биш үү.
Умдаг салтааг 200 саяар үнэлж шагнагч манжийн өмхий амт амбан шагналыг баруун зүүнгүй цацаад байдаг Монгол улс улам ядуурч хулгайч дээрэмчид улам олшроод байдаг.
Баяр хүргье.
Narangerel Gombosuren guai bol yah argagui turiin soerhol xurteh estoi erxemuud...eruul..sxan sxaniig xusie.
Turiinshagnal ezner oh udur irdeg luym bna....t uriin shagnal
төрийн дээд шагнал авч байгаад нтбаяр хүргье. зарим урлагын салбарынхан арай л эрт аваад байгаан биш үү. сүүлийн хоёр жил короно гарсанаас хойш урлагынхан ямар ажил хийж бүтээсэн юм бэ. 2 жил нойр хоолоо хасан байж дэлхий нийтээр тархаад байгаа энэ хэцүү үед ажилласан эмнэлгийнхэн ар албанд нь ажилладаг сувилагч, жолооч, үйлчлэгч асрагч нар онцгойгыхон нарт шагнал тун ховор байнаа. ер нь хараад байхад урлагыханы шагнал их байгаа биш үү
Монгол улс 30 жил дампуурч байхад Энэ2 эрхэм таг дуугүй чимээ гаргахгүй байсан Ялангуяа гадаад дипломатч энэхүн бас энэ. гавьяат хуульч 2 ехньманай сэхээтнүүд үнэн бэртэгчин өчүүхэн амиа хичээгсэд шүү Энэ улс ардтүмэн яаж зовж яаж баларч байгааг мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч дуугарахгүй загас шиг Үр хүүхэд нь том дарга болчихдог дээр нь намчирхдаг ч юмуу Юу ч хэлэхгүй тэмцэхгүй яаж чадаж бна дааМонголын сэхээтнүүд Уул нь тэргүүн эгнээнд явж эх орныхоо төлөө явах ёстой хүмүүс байгаамшдэ
TEP YHEEH XO
Tiishd beretrgchinguud
Чухам үнэн үгийг та хэлжээ. Тийм бэртэгчингүүдийн хамгийн сонгодог жишээ энэ 2 хүн мөнөөс мөн. Уг нь энэ 2 шагнал аваад малилзаж байх бус Монгол улс ямар улс байгаад ямар болчихсоныг яриад уйлж байх ёстой.
Монголын төр хүний оюуны чадавхийг үнэлдэг болжээ.Ингэмээр байгаа юм.Түрүүлсэн морь шалдан бөхөд шагнал хэтэрсэн.
Сонгдо ийн Болдсайхан, тэр нэг зураач хүүхэн Өнөр хэн ч билээ энэ 2 т олгох ёстой шагналы нь өгмөөр. Нэг нь мундаг эмч нөгөөх нь үнэхээр л сайн зураач, хэдий тэд хэл амтай ч эх орныхоо төлөө л үг хэлдэг! Ийм муухай байж болмооргүй!!!
Bayar hurgeye
С.Нарангэрэл ёс суртахуун гэж хүн бүрийн мэддэг мэдээжийн юмаар төрийн шагнал авсан нь онигоо юм даа.
Одоогийн нийгэмд хамгийн чухал асуудлаар цуврал том бүтээлүүд туурвижээ.Хамгийн зөв дуугарч байгаа хүн шүү.
1992 онд шинэ Үндсэн хууль хэлэлцэх явцад төрийн сүлдийн загвар шалгаруулах уралдаанд Тэнгисболдын "Цагаан шонхор" шалгарч, АИХ-ын чуулганд оруулахад нэгдэл, САА-н дарга нар голдуу дивтаатууд "Махчин шувуу" гэж шүүмжлээд унагасан юм! Одоо тэгээд модон сийлбэр морин сүлдтэй давхиж явна даа, бид!!
Narangerel Gombosuren gyaid bol estoi Baatar ogson ch bolno xuusen buteesen yumtai xumuus
Юу ч чадахгуй бие биеэ худал магтсан урлагын влив салбайнданууад егсенеес энэ эрдэмтэд терийн шагнал олгосон нудээ олсон зев шагнал энэ эрдэмтэд Баярын хургэе
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Сайн байна уу бөөрийг чинь авна гэсэн энэ цагаандаа гарсан наймаачин хууль зөрчөөд байна бусуу шалгадаг газар байна уу
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
пөөх ёстой амьд бурхан баасанжав эмчид баяр хүргэе одоо хүртэл шагналаа аваагүй байсан байн ш дээ
Baahan gaviyaat toriin soyorholt ardiin shagnaltuud baihad uls oron oodoo devshihgyi yumdaa hoorhii yr hyyhdyyd baahan darga
Төмөр зүүж өгдөг хүнийг еранхийлөгч гэнэ ээ, зөвхөн монголд хахаха
битгий хорс хужаа
Хүрэлсүхийн Самэнд гэдэг овог бол Мин улсын Сяо Минг гэдэг хятад овог юм шүү Яахав Чингисийг шүтдэг хятад хүн яагаад байж болохгүй гэж.
Америкт ч бас төр, улсынхаа төлөө зүтгэсэн, бүтээсэн хүмүүст шагнал өгч л байдаг болохгүй нь юу байхав
Нэгё гэсэн сэхээтэн энэ шагалаас татгалзаж болдоггүй м байх даа ! Монголоос бусад улсад хүний оюу санаа ухамсарт дэвшил гарсан бнаа ! Манайд л ийм 1000 1000 гавьяат …. Төрөөд амьдрал ахуй нь дорой бгааг тайлбарлах аргагүй
Зохиолч Урианхай гуай татгалзсан юм шүү. Тэр их ухаантай хүн ийм хачин хулгайч луйварчин, ард түмнийхээ эсрэг төрөөс ямар ч шагнал авахгүй гэж хэлсэн бөлгөө.
Авлига хахууль гэмт хэрэг ядуурал өр ширэнд живсэн улс уурсаж ядарсан ард түмнээ тайвшруулах гэж янз бүрийн шагнал одон тэмдэг тараадаг гэсэн шдээ ккк
Сайхан хүндтэй хүмүүс байна. Жинхэнэ шудрага хуульч гэж Нарангэрэл мөн . Дээд зэрэглээний эрдэмтэн судлаач бол Нарангэрэл. Олон жилийн намтартай шилдэг сурган хүмүүжүүлэгч бол Нарангэрэл, Хүний эрхийн төлөө нугаршгүй тэмцэгч өмгөөлөгч бол Нараа. Одоогийн цаг үед монголчуудад хамгийн онцгой чухал зүйл болох ёс суртахууны асуудлыг цоо шинээр, хүчтэй тавьж буй, энэ талаар гайхалтай сонин, томоохон бүтээл туурвисан хүн бол Нарангэрэл судлаач мөн. Нийгэмд нуугдаж байсан алтыг олж харж, бүтээлийг нь үнэлж чадсан тэр мэдрэмжтэй хүмүүст баярлаж байгаагаа илэрхийлье.
Ц ГОМБОСҮРЭН БОЛ АГУУ ХҮН.
За чи пялдагнахаа больчих. Гомбосурэн нь МАХН-ын Тов Хороо УТТ-ын гишуун Улаанбаатарын намын дарга Алтангэрэл олж авчирч Гадаад Явдалын (хуучин нэр нь ) Яаманд авчирсан Соелын яамны харья Хэвлэлийн уйлдвэр ИНЖЕНЕР л хун. Ингэж гэнэт орчуулга хийдэг болсон нь Мон олон тойрон хурээлэгчид Элдэв пялдагнуудтай болсон зэрэг нь Очирбат,Жасрай нь уеээс эхтэй. Одоо анализ хийгээд узвэл Андрей Громыког /Юрий Андропов нарын Удирдаж байсан Оросын МИД (гадаад хэрэгийн яамны) тусгай албаны хун биш байгаа даа л гэж болох юм. Оросын тусгай толгойд орж ирэхгуй Кульбит/ ажилбар хийнээ шуу дээ. Саяхан Ил болсон баримт гэвэл Энэтхэгийн суут гэгдэх Еронхий сайд Хадагтай Индира Ганди КГБ-ын тагнуул байсан шуу дээ.. Сайн Бод
Ene kkk za boliloo
Эх орноо гадныхантай нийлж идэж хулгайлж байхад ганц зоригтой үг хэлээгүй л хүмүүс шүү дээ Төр гэж байхгүй монголыг Мафи нь удирдаж байгааг энэ эрдэмтэд мэдэж байгаа мөртлөө таг дуугүй Бүх юм болохоо байж байхад таг дуугүй Хамелон мэт Яагаад эх орноо гэх сэтгэлгүй амин хичээж довоо шарлуулна вэМанай сэхээтнүүд үлбэгэр үхээнц болжээ
За чи пялдагнахаа больчих. Гомбосурэн нь МАХН-ын Тов Хороо УТТ-ын гишуун Улаанбаатарын намын дарга Алтангэрэл олж авчирч Гадаад Явдалын (хуучин нэр нь ) Яаманд авчирсан Соелын яамны харья Хэвлэлийн уйлдвэр ИНЖЕНЕР л хун. Ингэж гэнэт орчуулга хийдэг болсон нь Мон олон тойрон хурээлэгчид Элдэв пялдагнуудтай болсон зэрэг нь Очирбат,Жасрай нь уеээс эхтэй. Одоо анализ хийгээд узвэл Андрей Громыког /Юрий Андропов нарын Удирдаж байсан Оросын МИД (гадаад хэрэгийн яамны) тусгай албаны хун биш байгаа даа л гэж бодох юм. Оросын тусгай толгойд орж ирэхгуй Кульбит/ ажилбар хийнээ шуу дээ. Саяхан Ил болсон баримт гэвэл Энэтхэгийн суут гэгдэх Еронхий сайд Хадагтай Индира Ганди КГБ-ын тагнуул байсан шуу дээ.. Сайн Бод !Монголын толоо яг юу бутээсэн юм ? Монголд Цэрэнпилийн Гомбосурэн шиг орчуулагч захаас аваад шороо шиг байна. Франц хэлнээс орчуулаж байсан Пурэвбаатар, итали хэлнээс орчуулаж байсан Батжаргал, орос хэлнээс гайхамшигтай орчуулаж байсан профессор Содовын Баясгалан агсан бн
https://www.kommersant.ru/doc/616131
https://www.google.com/amp/s/m.lenta.ru/news/2005/09/19/india/amp/
Опубликованные рядом СМИ сообщения о том, что КГБ СССР финансировал индийскую политику вызвали скандал в Дели. Оппозиционная партия "Бхаратия Джаната" обвинила правящую партию "Индийский национальный конгресс" в том, что безопасность Индии находится под угрозой. УЗНАЙТЕ БОЛЬШЕ В ПОЛНОЙ ВЕРСИИ ➞ "Это очень серьезный вопрос, - заявил вице-президент "Бхаратия Джаната" Мухтар Аббас Акви. - И Конгресс, и Коммунистическая партия обвиняются в том, что получали деньги от КГБ. Поскольку ИНК находился в то время у власти, я думаю, что мы вправе потребовать объяснений". Причиной скандала послужила публикация от 17 сентября в газете The Times отрывков из подготовленного к печати второго тома так называемого "Архива Митрохина". Речь идет о документах, тайно вывезенных на Запад бывшим сотрудником КГБ. Две главы из книги посвящены тому, как советская секретная служба раздавала взятки индийским дипломатам и политикам. В книге говорится, что партия ИНК, возглавляемая тогда Индирой Ганди..,