sonin.mn
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Ватикан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Альфред Ксеребыг өнөөдөр хүлээн авч уулзав.
 
 
Уулзалтын үеэр дэд сайд Б.Мөнхжин Монгол, Ватиканы найрсаг харилцаа соёл, хүмүүнлэгийн салбарт идэвхтэй өрнөж буйг тэмдэглээд цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.
 
 
Элчин сайд Альфред Ксереб Ватикан Улс Монгол Улстай хөгжүүлж буй хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгдөгийг онцлоод ирэх 2022 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд тодорхой арга хэмжээг хамтран зохион байгуулах санал дэвшүүлэв.