ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ 2022 ОНЫ УЛСЫН ТӨСВИЙН ТӨСЛИЙН ТАЛААР УИХ-ЫН ЧУУЛГАНД ҮГ ХЭЛСЭНИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА
Монгол Улсын хүндэт иргэд ээ!
Монгол Улсын Ерөнхийлөгч өө!
Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ!
Монгол Улсын Засгийн газар Алсын хараа 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт үндэслэн 2022 оны улсын төсвийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барилаа.
Дэвшүүлсэн зорилго, зорилтоо ханган хэрэгжүүлж, цар тахлын эрсдлээс гарахын тулд одоогоос найман сарын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод Улсын Их Хурлын чуулганы индрээс үг хэлэхдээ Цар тахлыг даван туулахын тулд вакцинжуулалтын ажлыг эхлүүлэх, Эдийн засгаа сэргээх хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, Дундаж давхаргыг дэмжих үндэсний тогтолцоо бүрдүүлэх, Шударга ёс, цахим засаглалыг бэхжүүлж, авилгын индексийг бууруулах гэсэн дөрвөн үндсэн зорилтыг дэвшүүлж байсныг та бүхэн тодхон санаж байгаа биз ээ.
Өнөөдөр миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш хоёрдахь удаа Улсын Их Хурлын чуулганы танхимд үг хэлэхдээ найман сарын өмнө дэвшүүлсэн зорилтынхоо үр дүнг эргэн товч дүгнэх нь зүйтэй гэж бодож байна.
Хүн төрөлхтөнд Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш учирсан хамгийн хүнд аюул зовлон болох Ковид-19 цар тахлыг та бид хамтдаа даван туулж байна.
Цар тахлын хүндрэл нь дэлхий даяар эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, гадаад харилцаанд хүчтэй доргилт өгч, хүн төрөлхтний амьдралын хэмнэлийг танигдахын аргагүй өөрчиллөө. Энэхүү хүндрэл бэрхшээл Монгол Улсыг ч тойрсонгүй ээ.
Монголчууд бид цар тахлын халдварын ноцтой эрсдэлд орж, экспорт тасалдаж, ачаа тээврийн эргэлт удааширч, эдийн засаг -5.3 хувь хүртэл агшиж, төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 12 хувийг эзэлж, 250 орчим мянган ажлын байр эрсдэлд орсон нь 1992 оны нийгмийн шилжилтийн үетэй тоон утгаар дүйцэж очих хоёрдахь хүнд үе байлаа.
Цар тахлын хүндрэлийг хохирол багатай даван туулах цорын ганц гарц нь бүх нийтийг хамарсан вакцинжуулалтын ажлыг цаг алдалгүй зохион байгуулах ажил байлаа. Өнөөдрийн байдлаар дэлхийн хүн амын 35.8 хувь нь л бүрэн тунд хамрагдаад байна.
Харин манай улс энэ оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс бүх нийтийн вакцинжуулалтын ажлыг эхлүүлж, өнөөдрийн байдлаар нийт хүн амын 65.6 хувийг бүрэн тунд, 350 гаруй мянган хүнийг дархлаа сэргээх 3-р тунд хамруулж, өнөөдрийн байдлаар 2.6 сая тун вакцины нөөц бүрдүүлээд байна.
Эрүүл мэндийн байгууллага, эрдэмтэн судлаачдын тооцооллоор хэрвээ вакцинжуулалтыг өнөөдрийн түвшинд зохион байгуулж чадаагүй бол 46 мянга хүртэлх иргэдийн амь нас бодит эрсдэлд орох байлаа.
Вакцинжуулалтын ажлыг эрчимтэй явуулахад шаардлагатай бүх улс төрийн дэмжлэгийг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэнд Засгийн газраа төлөөлж гүн талархал илэрхийлье.
Дархлаажуулалтын үр нөлөөгөөр эдийн засгаа алхам алхмаар сэргээж, хичээлийн шинэ жилээ танхимаар эхлүүлж, хатуу хөл хориогүй энгийн амьдралын хэмнэлд өдрөөс өдөрт дасан зохицож байгаа ч өнгөрсөн хугацаанд 1424 хүний эрдэнэт амь нас эрсэдсэнд гүн эмгэнэл илэрхийлье...
Дэлхий нийтэд цар тахлаас улбаалсан тээвэр логистикийн хямрал, бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт зэрэг гэнэтийн цочрол, хямралт байдал энэ оны сүүл, ирэх оны эхний хагаст үргэлжлэх төлөвтэй байгааг олон улсын байгууллагууд анхааруулсаар байна. Мөн цар тахал цаашид хэр удаан хугацаанд үргэлжилж, хэдэн удаа хувьсан өөрчлөгдөхийг Дэлхийн эрүүл сэндийн байгууллага болон олон улсын судлаачид өнөөдрийг хүртэл бүрэн тодорхойлж чадаагүй байна.
Хэдий нөхцөл байдал амаргүй ч бид эдийн засгаа сэргээх, өсгөх томоохон зорилтуудаасаа өнөөдрийн сэтгэлзүйд автан ухарч болохгүй ээ, харин цар тахлын хүндрэлийг сөрж, дасан зохицож, нэгдэн нийлж, хамтын хүчин зүтгэлээр хүнд цаг үеийг даван туулах ёстой.
Засгийн газар төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, иргэдийн хамтын хүчин зүтгэлээр цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх Шинэ сэргэлтийн бодлогыг эхлүүлж, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г эрчимтэй хэрэгжүүлсэн төдийгүй ирэх 2022 оны төсвийг өөдрөгөөр төсөөлж, Монгол Улсын түүхэнд анх удаа 18 их наядын төсвийг Улсын Их Хуралд өргөн барилаа.
Зүйрлэж хэлбээс хар дарсан зүүд мэт шөнө өнгөрч, Монгол Улсын эдийн засагт үүр хаяарч эхэлж байна.
Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Миний бие Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд өргөн баригдсан 2022 оны улсын төсвийн төслийн 3 онцлогийг товч тоймлон хэлье.
Нэгдүгээрт, 2022 оны төсөв бол эдийн засгийг тэлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх хөгжлийн төсөв юм.
Бид ирэх оноос хөгжлийн төслүүдийг эхлүүлж, хүртээмжтэй өсөлтийг хангах, экспортыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих замаар Эдийн засгаа сэргээх шинэчлэлийг үе шаттай хийх болно.
Цар тахлын хариу үйлдэл, иргэдийн орлого, ажлын байрны асуудал ч эдийн засгийн сэргэлтгүйгээр бүрэн шийдэгдэх боломжгүй юм. Уул уурхайгаас гадна, Боловсруулах аж үйлдвэр, Хүнс хөдөө аж ахуй, Эрчим хүч, Аялал жуучлал ба жижиг дунд үйлдвэрлэл, Тээвэр логистик, Бүтээлч үйлдвэрлэл, мэдээлэл, технологийн салбар зэрэг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн хөгжлийг цогцоор дэмжихэд энэ жилийн улсын төсөв зориулагдсан гэж дүгнэж болно.
Газрын тосны боловсруулах үйлдвэр, Тавантолгой цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг улс орны эдийн засагт нэн шаардлагатай томоохон төслүүдийг эрчимжүүлнэ.
Үндэсний баялгийн сан, Эрдэс баялгийн биржийн хуулийн төслийг өргөн барьж, уул уурхайн томоохон төслүүдийн хайгуул, олборлолтыг эрчимжүүлж, Оюутолгойн хэлэлцээрийг урагшлуулж, далд уурхайг ашиглалтад оруулахыг эрмэлзэнэ.
Тавантолгой Гашуунсухайтын замыг 2022 онд багтаж ашиглалтад оруулж, хил холболтын цэгийг эцэслэн тохирно. Зүүнбаян-Ханги мандлын төмөрзамыг төр хэвшлийн түншлэлээр ирэх төсвийн жилд багтаан эхлүүлнэ. Чойбалсан-Хөөт бичигт болон Зүүн болон Баруун босоо чиглэлийн төмөрзамын техник эдийн засгийн үндэслэлийг бүрэн боловсруулж дуусгана. Эдгээр төсөл нь тээвэр логистикийн болон транзит хүчин чадлыг нэмэгдүүлж, экспортын шинэ гарцуудыг нээхэд чухал ач холбогдолтой.
Хилийн боомтуудыг хатуу хучилттай автозамаар холбох, аялал жуулчлалын бүс нутгийн автозамуудыг шинээр барихад 2022 оны төсөвт 140 орчим тэрбум төгрөгийг тусгалаа. Зам дагаж хөгжил ирдэг гэж Монголчууд ярьдаг. Тэр дундаа хилийн боомтуудыг холбож дуусгах нь далайд гарцгүй манай улсын хувьд стратегийн чухал ач холбогдолтой билээ.
Хувийн хэвшлээ дэмжих бодлогын хүрээнд төр хувийн хэвшлийн түншлэлээр дамжуулж, төрийн зарим үйлчилгээг либералчлах ажлыг үе шаттай эхлүүлнэ. Төр 51.5 мянган орон тоогоор хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой ажил үйлчилгээг эрхэлж байна. Хэрэв эдгээр чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлбэл аж ахуйн нэгжүүд жилд дунджаар 218 орчим тэрбум төгрөгийн үйлчилгээ үзүүлж, ажлын бүтээмж, цалин хөлс одоо байгаа түвшнээс дээшлэх боломжтой гэж үзэж байна. Энэ бодлого цаашид амжилттай хэрэгжвэл олон жил шүүмжлэгдсэн төрийн данхар бүтцээс гүйцэтгэлд суурилсан цомхон чадварлаг болох суурь эхлэл тавигдна.
Төрийн өмчит 339 компаниас томоохон компаниуд ашигтай ажиллаж, төрийн ачааллаас үүрэлцэж байгаа боловч ихэнх компаниуд нь алдагдалтай ажиллаж байна. Тиймээс төрийн өмчит компаниудад Засаглал, бүтцийн өөрчлөлт, ногдол ашгийн бодлогын шинэчлэлийг 2022 онд багтаан хэрэгжүүлж, олон нийтийн нээлттэй хяналтад шилжүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулах болно.
Эдийн засгийг тэлэх зорилгоор суурь дэд бүтцийн бүтээн байгуулалтад 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр байгаа нь Дотоодын Нийт Бүтээгдэхүүнийг 820 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна. 2022 оны улсын төсөв бол татвар төлөгчдийн мөнгө бүхэн эдийн засагт үржүүлэхийн хүрдний үүрэг гүйцэтгэх, хувийн хэвшлийн болон хөрөнгө оруулагчдын сэдлийг төрүүлэх ерөнхий зарчимд тулгуурлан боловсруулагдсан болно.
Халдварт цар тахлын цаг үед төр бүсээ чангалж, хэмнэлтийн горимд ажиллаж болдгийг харуулсан билээ. Ирэх онд ч төр өөрийн зардлаа танах, дахин хуваарилах, төрийн үйл ажиллагааг цахимжуулах зэргээр бүх шатны байгууллагууд хэмнэлтийн горимд ажиллах зарчмыг улсын төсвийн төсөлд тусгалаа.
Хоёрдугаарт, 2022 оны төсөв бол дундаж давхаргыг дэмжих үндэсний тогтолцоог бий болгох, халамжаас хөдөлмөрт шилжих, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн суурь реформын эхлэлийг тавих төсөв юм.
Энэ бодлогын хүрээнд байгалийн баялгийн хүртээмжийг нэмэгдүүлж, санхүүгийн баталгаатай ирээдүйн иргэдийг одооноос бэлтгэж, Хуримтлалын сангийн тогтолцоонд үе шаттай шилжин орох зорилтын хүрээнд “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр эрдэс баялгаас төвлөрүүлсэн орлогыг нийт иргэдэд тэгш хүртээмжтэй хуваарилах зарчмаар хүүхэд багачууддаа хуримтлалын данс үүсгэж, ирээдүйд зарцуулах боломжийг бүрдүүлнэ.
Өнөөдөр манай улсын 2.7 сая иргэд ямар нэг хэлбэрээр халамжийн сангаас тэтгэмж авч байна. Энэ нь Монгол Улсын төсвийн 30 орчим хувийг бүрдүүлж байна. Тиймээс л бид халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлэхээс өөр гарцгүй юм. Хамгийн сайн халамж бол чанартай ажлын байр гэдэг зарчмын дагуу хөдөлмөр эрхлэх чадвартай, орлого багатай иргэдийг ажил эрхлэлтээр дэмжихэд чиглэсэн Халамжаас-хөдөлмөрт шилжих цогц шинэчлэл хийнэ.
Цар тахлын үед зүрх судас, амьсгалын тогтолцоо, хавдар, хоол боловсруулах эрхтний суурь өвчлөл, нас баралтын эрсдэлийг нэмэгдүүлж байна. Эрүүл мэндийн салбарт эхлүүлсэн санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийг гүнзгийрүүлж, Иргэн бүр жил бүр эрүүл мэндийн бүрэн оношилгоонд хамрагдах тогтолцоонд 2022 оны төсвийн жил шилжих болно.
Чанартай боловсролыг хангах зорилгоор Боловсролын салбарын шинэчлэлийн багц хуулийг өргөн бариад байгаа бөгөөд цахим боловсрол, үр дүн, гүйцэтгэлд суурилсан шинэчлэлийг мөн 2022 оны улсын төсөвт тусгаад байна.
Эрүүл мэнд, Боловсролын салбар бол хангалуун дундаж давхаргыг бүрдүүлэх хамгийн чухал салбар бөгөөд уг салбаруудын тогтолцооны шинэчлэлийг хийхэд энэ жилийн төсөв чухал үүрэг гүйцэтгэж чадна гэдэгт итгэлтэй байна.
Дэлхий дахинд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэхийн тулд ойн асуудал хариуцсан агентлаг байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг бүх талаар дэмжиж ажиллана. Төрийн бүх албан хаагчид, аймаг, нийслэлийн Засаг дарга нарын ажлын үнэлгээний системд мод тарих болон хог хаягдлыг шийдвэрлэх асуудлыг шинээр тусгасан болно.
Гуравдугаарт, 2022 оны төсвийн бас нэгэн онцлог бол нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулж, хот хөдөөгийн хөгжлийн зохист тэнцвэрийг хангах бодлогын шинэчлэлийн эхлэл юм.
Хүн амын дийлэнх хэсэг амьдран суугаа Их хотын асуудлыг зөвхөн Нийслэлийн Засаг даргад даатган орхихгүй ээ! хэмээн чуулганы танхимд хэлж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ.
Монгол Улсын Засгийн газар Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг шийдвэрлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах үүрэг бүхий Үндэсний хороо байгуулж Ерөнхий сайд өөрөө ахлан Нийслэл Улаанбаатар хотын удирдлагыг бүх талаар дэмжин ажиллаж байна.
Улсын Их Хурлаас Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуулийг баталж, Засгийн газраас нийслэл хотын төвлөрлийг сааруулах, инноваци болон дэд бүтцийг хөгжүүлэх, ухаалаг, иргэдэд ээлтэй хот болгох зорилтыг үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна.
Ирэх 2022 онд Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх цогц арга хэмжээнд зориулж 420 тэрбум төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлэхгүйгээр нийслэл хотын төсөвт үлдээлээ.
Мөн Богдхаан уулыг тойрсон төмөрзамын бүтээн байгуулалт, Шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэсэн Хөшигийн хөндийн эдийн засгийн бүсийн дэд бүтцийн асуудал, нийтийн тээврийн шинэлэг шийдэл болох баганан тулгуурт тээврийн хэрэгслэлийн бүтээн байгуулалт, Нийслэл Улаанбаатар хотыг тойрсон хурдны замын ажлууд ирэх жил эхлэх болно.
Нийслэл Улаанбаатар хотын хэт төвлөрлийн асуудал бол хөдөөгийн хөгжлийн түвшин тааруу байгаатай шууд холбоотой билээ. Хот хөдөөгийн тэнцвэрийг хангах зорилгоор шаталсан санхүүгийн тогтолцоо, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг эдийн засгийн төслүүдтэй уялдуулах, Дарханы арьс ширний цогцолборын ажлыг эхлүүлэх зэрэг томоохон хөрөнгө оруулалтын асуудал ирэх онд шийдвэрлэгдэх болно.
Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Та бүхэн мэргэн ухаанаар хэлэлцэж, 2022 оны улсын төсвийг баталж өгөхийг хүсье.
Эвлэлдэн нэгдэх бүртээ урагшлан хөгжиж, эвдрэн талцах болгондоо уруудан доройтсоныг эцэг дээдсийн минь буурал түүх нотолдог билээ.
Хоосон улс төржилтийг хойш нь тавин, цар тахлыг даван туулж, дэвшүүлэн тавьсан хөгжлийн зорилтуудаа бодитоор хэрэгжүүлэх, амьдралын чанарын болон бусад хөгжлийн үзүүлэлтүүдээр бүс нутагтаа тэргүүлэх том зорилгын төлөө хамтран ажиллахыг Ерөнхий сайдын хувьд уриалж байна.
Эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар цар тахлын мутацилагдсан хувилбарт вакцины нөлөө өдрөөс өдөрт багасах эрсдэлтэй байна. Тиймээс дархлаа сэргээх нэмэлт 3-р тун ус агаар мэт хэрэгтэй билээ.
Иргэд Та бүхэн нэмэлт 3-р тундаа сонголттойгоор хамрагдан, эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх үйлсэд хувь нэмрээ оруулахыг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд хичээнгүйлэн гуйж байна.
Анхаарал хандуулсанд баярлалаа
Сэтгэгдэл0
Мөнгө өгөө чи муу. Мөнгө өгөхгүй бол тэр үхмэл вакцин хийлгэж чадахгүй хийлгэхгүй за
Бүтэл муутай нөхөр. Өөрийгөө тал бүрээс нь бясалгах дээр гацсан хуучинсаг явцуу үзэлтэн. Үзэл бодлыг нь юу ч байсан өөрчилж чадахгүй гэдгийг сайн мэдэж байдаг атлаа хүнийг даапаалах гэсэндээ маргаж, мэтгэлцэх дуртай. Дэндүү их айснаасаа болоод хүн рүү туруулж дайрч магадгүй ч гол төлөв аюул, бэрхшээлийн сургаар л эртнээс ухаж бэлдсэн хүн рүүгээ харайлгадаг. Дур нь хүрвэл баруун солгойгүй бүгдийг муулж, өөрийгөө нөхцөл байдлыг хянаж байгаа хүчтэй, өөртэй итгэлтэй хүн гэж харагдуулах дуртай. Гэвч үнэндээ бол жинхэнэ туулайн зурхтэй этгээд бөгөөд орь ганцаар тайван байх сонирхолтой. Нэг бол толгой томтой эсвэл бөгс томтой байх биеийн таних шинж тэмдэг.
МАН-ын өвөгцүүлийн хуял тачаалд нийцсэн бүдүүн бөгстэй том толгойтой баньд .
Ухамсаргүй бүдүүлэг хар массыг уриалаад нэмэргүй ээ!! Албадахаас өөр аргагүй болсон!! Хэдэн мангар юмнаас болж нийт иргэд хохирох ёсгүй учраас вакцинаас зайлсхийж байгаа нөхдүүдийг Эрүүгийн болон зөрчлийн хуульд зааснаар шийтгэх хэрэгтэй!!!
Дуртайгаараа өөрөө хийлгээд туршилтын туулай болоод явж бай
Дух минь дуртай бол тэр хороо өөрөө шахуул. Амжихгүй шүү
наад хороо шахуулаад үхэх мөрөөрөө үх.бусдад бүү гай бол..
Одоо чамд итгэдэг хэн байхав дээ. Худалч новш
спутник-v вакцин хэзээ орж ирэх вэ нэмэлтээ хийлгэж болох уу хэдэн сар болоод хийлгэх вэ
Хятад вакцин хортой гэдэг Орос буриадуудын цуурхал олон Монголчуудын амийг авсан. Магтдаг Спутникийг нь гэтэл одоо болтол ДЭМБ баталгаажуулаагүй байгаа.
Ta nariin chuham buruu shu.Ehneese Sputnik hiihgui hytad hor hiij olon hunii ami nasiig ugui hiisen.Nuhen olgovor egeh estoi.Peizeriig 1 amhuliig 6 huvaaj hiij bn gh uom.yaj hamgaalah uom.Ymarch hariutslagagui 2 tun hgd naadam gj hutsaad bsan.Hudalch.Suudliin vagonoo ch Urd zamd yvuulj chadahgui archaagui.cjadvarguigee huleen zuvsheer.ter bum huntei uls ornoos icheech.Suudliin vagonoo yvuul.
Бурят?
Энэ их н гишүүд ер нь чимээгүй ямар вакцин хийлгээ бол
Та нар өөрсдөө хиилгээч
Худлаа яриад яахав, төсвийн хяналт гэж байна уу. Ядаж дараах ажлыг хийгээч 1. Ажлын төлөвлөлт, зардал, үр дүн 2. Үр дүнгийн хяналт, зарцуулалт 3. Орлого нэмэгдүүлэх үйлдвэрлэл
Вакцин хийлгэсний гайгаар энэ вирус мутацид орсон. Бүрэн тунд хамрагдсан ч бүх хүн эрт орой хэзээинэг өдөр тулна. Вакцин бол бизнeс. Туршилт болохоо больцгоож байгалиараа тулцгаасан нь хавьгүй дээр. Асар их мөнгө угаалаа одоо болоошдээ ирээдүйд 100% хавдартай Монгол болгох эхлэлээ тун амжилттай тавьлаа ДЭМБ бол чимээгүй алуурчдаар хянуулдаг байгууллага. Үйлийн үрээ даах болтугай
Дөлөвдүгээл тун гэж дуугалч байсан шүү танай албатууд, оюунэлдээн!!!
3 тунгийн дараа бие муудсан, хавдар болсон хумуусийнхээ тоог гаргаж мэдэгдэх хэрэгтэй. Мулгуу тер засагтай, унэн дампуу бнаа. Яамдууд нэмээд, улс самрахаар еер юу хийж бна!!!
Hurganii etceg gej heliidee. Uuruu hiilge
Хүнээ цөөрүүлэх бодлогоор эдийн засгаа нэмэгдүүлэх алсын харааг хэрэгжүүлж байгааг эь ард түмэн мэднэ ээ. Увайгүй чиний үг хэрээс хэтэрлээ
Энэ хүнд Монгол улсын ерөнхий сайд гэдэг албан тушаал яагаад оногдчихвоо гэж бодогддог. Зүгээр л учир мэдэхгүй мангар бацаан шиг ярьж хийдэг.
Наад вакцинаа тэр андлалын хөшөөндөө хийлгээ новшоо.
МАН Монголын ард түмнийг цөөрүүлж устгах замаар өөрсдөө баялгийг нь хуваад хувааж аваад Хятад улсад нэгтгэх Бээжингийн нууц даалгаврынхаа дагуу ажиллаж байгаа..
Залуучууд ажил сургууль, гадуур бөөгнөрөл үүсгэснээс болж өвчлөл газар авч гэртээ байгаа хүүхэд, хөгшиддөө халдааж өвчлөл буурахгүй байна. Тэгэхээр зорилтот бүлэг нь хөгшид хүүхэд биш 18-40 насны залуучууд болоод байна. Төр засаг, албан байгууллагууд үүнийг анхааралдаа авч хөдөлмөрийн насны хүмүүс рүү чиглэсэн эрүүл байлгах бодлого явуулахгүй бол өвчлөл их газар авлаа.
Уул нь иргэд нь маскаа зүүгээд, гараа угаагаад , хүн хоорондын зайгаа бариад байх дэглэмээ сайн хийвэл өвчингүй байж болмоор байгаа юм.Иргэд хариуцлагатай байж, төр засагтаа туслах хэрэгтэй.
Хужаа вакциныхаа туршилтын 2000 долларыг өг чи! Эм тарианы бизнес хийж мөнгөний төлөө алалцаж байгааг чинь Алтанхуяг гишүүн чинь ард түмэндээ хэлээд байна.Бид туршилтын харх болж үхээд дуусах ёстой юм уу?
ВАКЦИН ХИЙЛГЭВЭЛ ТУСАХ Ч ГЭСЭН ҮХЭХГҮЙ ГЭЭД БАЙСАН. МАНАЙ АХ ХОЁР ТУН ВАКЦИНТАЙ БАЙСАН, ГЭТЭЛ КОВИД ТУСААД ӨНГӨРЧИХЛӨӨ. ОДОО ГУРАВДАХЬ ТУНГАА ХИЙЛГЭ Ч ГЭХ ШИГ ХУЦААД БАЙ, ХЯТАД ВАКЦИН ЧИНЬ ХАМГААЛАХ БИШ ВИРУС ТАРХААХ ВИРУСЫГ БИЕД НЭВТРҮҮЛСЭНЭЭР ӨВЧИН МУТАЦИ ҮҮСГЭГЧ БОЛСОН ШҮҮ!!!
Тунгаа яах вэ хийлгэж болно. Эдийн засаг олон улсын түншлэл таныг байгаа цагт үгүй болох бололтой болоод ч эхэллээ. Та бол үнэхээр ярихаас өөр чадваргүй хүн юм. Эх орон эдийн засаг 2 зайлшгүй салшгүй холбоотой таны мэдлэг ерөнхий сайдын албанд тэнцэхгүйг ард түмэн мах цусаараа мэдрээд байна.
Улсаа худалдаж идсэн авилгач , хулгайч, офшорчиддоо хариуцлага тооцож чахдахгүй бол зайлаарай . Мөн улсаа өчнөөн өрөнд оруулсанаа хулгайч нараараа төлүүлээрэй. Бас нэг ч гэсэн үйлдвэр барьж үзээрэй. Баялагийн зөв хувиарлалт явуулж иргэдээ ажилтай орлоготой болгоод өгөөрэй. ОТ оос Монгол улс 51 хувиа хүртэх ёсой.
Оюун-Эрдэнэ чи намынхаа нэрыг хуглаж гишүүдийг 2 хувааж шудрага нэрээр төрийн тогтвортой эдийн засгийн өсөлттэй байсан засгийн газрийг унагаж сандал ширээ эрх мэдэл авахгүй гэж 5 лаа хуцаж явсан одоо наад хийж байгаа ажилаа хардаа бүтэлтэй гэх юм нэг ч алга мөн 5-лаа албан тушаал ашиг сонирхолтой чинь нотлогдлоо энэ 5-г ард иргэд хэнч биш болгох цаг ойрхон доо та 5-н үгэнд орох нохой ч байхгүй болох цаг дор гадгаш дүрвээд алга болвоо ....
Чамайг огцорвол ард түмэн 3 дахь тунгаа хийлгэнэ гээд байгааг анзаардгүй юм уу эргүү мал минь
Oyunerdene bolohoo baigaad ireheer Oyuntolgoi ,tavantolgoigoor halhavch higeed bsigaam ugaasaa ajlin alba ajillaj baigaa enen tei enend u hamaatan nb bas bna Nynvakteri
Арчаагүй гөлөг огцор. Барааны үнэ өсч, амьдрал ахуй хүндэрээд байхад
Ene hulgaichuudaas kovidoor evdsenuu.uhsenuu ugui.Hamgiin chanartaig eersdee hiilgeed.ard irgedee hytad hor shavuulj uhuulj duusch bgaagaa medej bnuu.2000$ tulee irgedee uhel ruu tulhsen eedgui novsh.Sputnikiig oruulj irehed bolohgui uomgui.sanaatai hytad horoo duusgah gd bga shuu.
Вакцины 3 тунг хийлгэсэн Одоо үe мөч маш их өвддөг боллоо Биe жаахан эрч хүч муутай бна
Хүрэлсүх ард түмнээ туршилтын вакцинаар золиослож ерөнхийлэгч болсон
Арай нэг амьдрал үзсэн.тулхтай туршлагатай хүнээр ёрөнхий сайд хийлгэмээр юмаа МАН гуай.наад мангар бацаан чинь самарч дууслаа.Улигт тархи угаасан юмаа ярьсаар.Вакцин ямарч үр дүнгүй байна малаа.Сайн дураараа зайлаад өгөөч .
Цахим шоунаас чинь болж халдвар маш ихссэн шүү Хорлонтой ажиллагаа явуулахаа боль