УИХ-ын гишүүн асан, “Бидний цөөхөн Монголчууд" төслийн санаачлагч М.Зоригттой ярилцлаа.
Та “Андлалын хөшөө”-тэй холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ, нилээн ч бухимдуу харагдсан. Шалтгаан нь юу вэ?
Монголчууд бид нэг л өглөө босоод “Андлалын хөшөө”-г буулгаж байгааг харлаа. Би итгээгүй л дээ. Арай ч дээ, Монголчууд минь. Энэ тухай сонсмогцоо тухайн сумын Засаг дарга руу залгахад утас нь холбогдох боломжгүй байсан. Аймгийн Засаг дарга руу нь залгатал утсаа авч байна. –“Үнэн үү?” гэхэд “Тийм ээ” гэсэн. Их цочирдсон байсан. Үнэхээр сэтгэлд багтаагүй л дээ. “Андлалын хөшөө”-г буулгаж байгаа энэ үйл явцыг хараад Монголчууд өнөөдөр хэн болчихоо вэ? гэдэг үүднээс би нилээн цочирдсон.
Хэнтий аймагт “Бидний цөөхөн Монголчууд” төсөл хэрэгжиж байхад би тэр хөшөөн дээр нэг бус удаа очиж байсан л даа. Хүмүүсийн яриад байгаагаар тийм их мөнгө зарсан уу? гэхээр тэгж харагдахгүй юм билээ.
Өнөө цагийн Монголчууд ямар нэг зүйлийг хийхдээ идэж уудаг, цавчдаг, тайрдаг тэр үзэгдэл бас явсан л байх. Мөн үнэхээр сэтгэл дутсан юм биш үү? гэсэн сэтгэгдэл төрж байсан. Гэхдээ гол нь муу, сайн нь хамаагүй түүхийн ач холбогдол бүхий тийм сайхан газрыг тамгалаад авна гэдэг нь чухал байлаа.
Үр хүүхдээ дагуулаад түүхээ ярьдаг зүйл бий болж байгаад нь би баярлаж байсан юм.
Дэлхийн улс орнуудаар аялж байхад түүхийнхээ үнэ цэнэ, ач холбогдлыг үеийн үед дамжуулж үлдээхийн тулд барилга байшин, хөшөө дурсгал босгож, цогцолбор, үйл ажиллагааны төвүүдийг барьдаг. Харин Монголд энэ тал дээр маш дутагдалтай. Сайндаа л ойр дотны хүндээ зориулж суварга босгохоос цааш зүйл хийгддэггүй. Харин “Андлалын өргөө” бол цоо шинэ ажил болж байсан юм.
Урд хөрш, Казакстан гэх мэтчилэн төв Азийн олон орнууд эртний Монголын Эзэнт Гүрний агуу түүхийг тасалж авах гэсэн, өөрсдөдөө нааж, тэр байтугай Чингис хаан бол Казак хүн байсан юм. Эсвэл Монголын нууц товчоонд болсон үйл явдлууд чинь Монголд биш, Хэнтийд биш Өвөр Монголын балгасанд болсон шүү гэж хэдэн талаас нь зулгааж байгаа ийм цаг үед “Андлалын өргөө”-г хийж байгаад нь би баяртай байсан. Тэдгээр улсуудад алсыг харсан маш том төрийн бодлого явж байгаа. Түүндээ асар их мөнгийг гаргаж байгаа шүү дээ.
Тэгэхээр муу, сайн нь хамаагүй.Засаж янзлаад, сайжруулж болно.
Монголчууд бид мөнхөд авилгачаараа, хулгайчаараа байхгүй. Яваандаа илүү сайжраад өнгө зүс орох нь тодорхой гэж бодож байсан хөшөөг нураачихлаа.
Хэнтий Аймгийн Засаг даргатай холбогдоход нутгийн иргэд нь хоосон орхиж болохгүй, оронд нь ямар нэг зүйл барина л гэж байна гэнэ. Энэ бол зөвхөн Хэнтийчүүдийн ажил биш, бүх Монголчуудын хийх ёстой ажил.
Монгол Улс гэж байх юм уу? Энэ хорвоо дэлхий дээр Монгол үндэстэн гэж үлдэх юм уу? Монгол хэл, түүх чинь балраад алга болчих юм биш биз?
Тийм учраас би Хэнтий аймгийн Засаг даргыг хотод ирчихлээ гэхээр нь түүнтэй уулзлаа. Ганцхан Хэнтийчүүд гэхгүйгээр бүх Монголчуудаа хамруулж, хөдөлгөөн байгуулаад, данс нээнэ. Энэ санаачлагыг Хэнтий аймгийнхан манлайлж авч явах юм шиг байна лээ. Энд Монголчууд маань хойш сууж үлдмээргүй байгаа юм. Монгол хүн юм бол, биднийг ямар нэг үнэт зүйл нэгтгэж байгаа л юм бол, Монгол гэдгээрээ бахархаж л байвал, Монгол хэл, түүхээ үеийн үед авч үлдэхийг хүсэж л байгаа бол бусад аймаг, сумд, гадаадад амьдарч байгаа хүн бүр уг санаачлагыг дэмжиж оролцоосой гэж би хүсэж байна.
Тэгэхээр “Андлалын өргөө”-г дахин босгоно гэсэн үг үү?
Сандал тавина уу? хөшөө барина уу? Би үүнд ач холбогдол өгөхгүй байгаа. Монголчууд нийтээрээ хэлэлцээд, шийдээд хийвэл муу юм хийхгүй л байх гэж бодож байна. Харин заавал ямар нэг зүйл байх ёстой шүү гэдгийг л би онцолж хэлээд байгаа юм. Би загвар талаас нь санал шүүмжлэл хэлэх хэмжээний урлагийн хүн биш.
Түүхээс харвал БНХАУ, Монгол Улсын хооронд хил хязгаар тогтоох явцад хашаа байгаагүйгээс болж маргаан их гардаг байсан. Гэтэл хүүхдүүдийн айл гэр болж, тоглож өрсөн хэдэн чулууг үндэслээд зарим газар нутаг манайд үлдэж байсан түүх бий.
Иймээс түүхийг тамгалж байх хэрэгтэй. Одоо Улаанбаатар хотод байсан эртний өвгөчүүлийн шарил, хөшөөг хусаж аваад байхгүй болчихлоо. Түүн шиг “Андлалын хөшөө” байхгүй болчихож байна. “Андлалын өргөө” чинь уг нь яг Батноров сумын нутагт байгаа Хөхүүрийн тал шүү дээ. Гэтэл БНХАУ-ын ӨМӨЗО-нд Хөхүүрийн хөндий гэдэг нэртэй балгас, тосгон байгуулчихсан.
Тэндээ Монголын нууц товчоон дээрх Монголын Эзэнт Гүрний түүхийг ярьж өгөөд, хажуугаар нь хуушуур буузаа зараад мөнгө олдог. Өнөөдөр хуушуур зарах ашгийн төлөө байгуулагдсан мэт байж болох ч 50-100 жилийн дараа хүн бүр тэнд жинхэнэ Хөхүүрийн тал байдаг гээд итгэчихнэ шүү дээ. Түүнийхээ дагуу нөгөө хүмүүс чинь шинэ түүх бичээд эхэлнэ. Тэгэхээр бид түүхээ атгаж л байх ёстой гэж хэлэх гээд байгаа юм.
“Андлалын өргөө” төсөл амжилтгүй боллоо. Үүний шалтгаан, алдаа нь юу байв?
Бид хоорондоо эв найртай биш болж, үнэт зүйлээ мэдрэхээ байчихсан байна.
Өнөөдрөөр л амьдардаг болчихжээ. Биднийг нэгтгэдэг, нийлүүлдэг зүйл байхгүй болж...
Энэ олон намд хуваагдчихсан, нөгөө намын гишүүн нь дайсан шахуу, У.Хүрэлсүхийг дэмжсэн хүн нь АН-даа бол урвагч болдог. Гэтэл сонгууль болж өнгөрөөд
Монголчууд бид байж л байх ёстой шүү дээ. Энэ олон тийшээ харсан хазгай байдлаас болж энэ хөшөө нурчихлаа.
Хөшөө барих, барихгүйдээ биш харин бид хандлагаа өөрчлөх хэрэгтэй.
Өөрийнхөө үнэт зүйлээ мэдэрч, эрхэмлэдэг, хүсдэг, хайрладаг, хамгаалдаг байх ёстой. Монголчууд энэ тал руу өөрчлөгдөх ёстой гэдгийг хэлмээр байна.
Нэгэнт улс төр ярьсных үүнтэй холбоотой хэдэн асуулт асууя.
Та Ардчиллын анхдагч, тухайн үеийн Монголын Оюутны Холбооны удирдагчдын нэг. АН маань өнөөдөр хоёр хуваагдсан байдалтай байна. Энэ талаар таны байр суурь? С.Эрдэнэ даргатай, О.Цогтгэрэл даргатай гээд хоёр талын алийг нь та дэмжиж байна?
Алиныг ч дэмжихэд хэцүү болчихсон юм даа. Ардчилсан Нам ч тэр, ардчилал ч тэр булингартчихлаа. Энэ бүхэн бол С.Эрдэнэ, О.Цогтгэрэл гэдэг хүмүүс албан тушаал булаацалдаад байгаа төдий асуудал биш. Цаана нь бизнес, мөнгөний бүлэглэлүүд хоорондоо АН-ыг булаацалдаж байна. Улс төрөөр дамжуулж, эрх мэдэлд хүрэх юм байна. Эрх мэдэлд хүрчихээд тендерээ хувааж, лиценз авахын төлөөх тэмцэл яваад байгаа юм.
Үүнээс болж Монголд ардчиллыг авчирсан мундаг улс төрийн хүчнийг үгүй хийж дуусаж байх шиг байна. Хэрвээ би аль нэг талд нь орох юм бол Монголын ардчилалд, Ардчилсан Намдаа хор хөнөөл болно. Тиймээс болж өгвөл бидний үеийнхэн холдчихоосой. Харин өнөө цагийн залуучууд тойрч суугаад учраа олчихоосой. Тэр С.Эрдэнэ, О.Цогтгэрэл өөр хэн байна? Та нар зүгээр орхиод явчих л даа.
Маргаашийн эзэд, өнөөдрийн залуучууд чинь бэлэн болчихоод байна шүү дээ. Тэдэнд намаа удирдах боломжийг нь өгчих. Энэ залуус учрыг нь олоод явчихна гэдэг л байр суурьтай байна даа.
Гэхдээ яах ч аргагүй хууль ёсны бүртгэл, тамга тэмдэг нь С.Эрдэнэ талдаа байгаа учраас тэр хуульгүй яваад байгаа хэсэг нөхдөд хандаж, та нар хуультай газраа очиж учраа олооч гэж л хэлье.
АН 2012-2016 онд маш сайн ажилласан гэж өөрсдийгөө дүгнэдэг. Харамсалтай нь хоёр сонгууль дарааллан ялагдлаа. Энэ бүхний шалтгаан нь юу гэж та боддог вэ?
Ер нь бол тэр жилүүдэд түүхэнд байгаагүй их бүтээн байгуулалт хийсэн. Маш урт зам барьсан гэх мэтээр яривал их зүйл бий. Ханцуй шамлаад ажил хийе гэсэн сэтгэл нь үнэхээр байсан боловч бид засаглаж чадаагүй. Засаглах ур чадвар сууж чадаагүй байсан юм биш үү? Тийм л учраас дараалан ялагдаад явж байгаа юм. Өөрөөр хэлбэл бид муу ажилласандаа биш, засаглаж л чадаагүй.
Та "Бидний цөөхөн Монголчууд" төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа. Энэ төслийн зорилго юу вэ? өнгөрсөн хугацаанд ямар ажил хэрэгжүүлэв?
Төсөл эхэлснээс хойш 5-6 жил өнгөрчээ. Сүүлийн нэг жил гаруй хугацаанд коронавирусээс болоод хөдөлсөнгүй л дээ. Хүн хүнтэй уулзаж, айл хэсдэг төсөл учраас завсарлахаас ч өөр аргагүй.
Ер нь бидний хийж байгаа зүйл бол энэ цагийг түүхчилж буй хэрэг. Улсын түүх, энэ цагийн түүх гэдэг чинь хувь хүн бүрийн л түүх.
Бидний сэтгэлийн гүнд хадгалагдаж байгаа бодол, санал, аав ээж, өвөг дээдсийн тухай дурсамжууд нийлж байж Монгол Улсын түүх болно. Чиний, миний, Дорж гуай, Бямбаа гуайн түүх нийлж байж Монгол улсын түүх болох учиртай.
Тиймээс би нэг их ухаан зарж, цаг хугацааг ухрааж судлахгүйгээр, өнөө цагийн Монголчуудынхаа амьдрал ахуй, байгаа орчинг нь зураглаж түүхчилж байгаа юм.
Хэн нэг өвөөг сайн яриулаад авах нь чухал. Үүнийг 40, 50 жилийн дараа үзүүлэхэд л энэ цагийг хамгийн зөв ойлгуулж чадна. 10-аад хүний яриа сонсоход л тэр аймаг, сумын өнгө төрх гараад ирнэ.
Бид коронавирус намжмагц АНУ-д амьдарч байгаа Монголчууд руу явахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
Эхлээд зүүн эргээр дараа нь баруун эргээр нь явахаар төлөвлөж байгаа. Вашингтон хотын Монголчуудын холбоо, Монгол Улсын Гадаад Харилцааны Яамтай хамтарч “Бидний цөөхөн Монголчууд” төслийнхээ шинэ хэсгийг хэрэгжүүлэх гэж байна.
Бидний ярилцсан сэдэвтэй холбоотой миний асуугаагүй, таны хэлье гэж бодсон зүйл юу байна?
Бид чинь цөөхүүлээ шүү.
Цөөхүүлээ учраас бие биенийгээ хайрлаач ээ. Дэлхий даяарх Монголчуудыг будаа шиг цуглуулахад л 10 сая хүрэхгүй.
Дэлхийн хотуудын хүн ам нь бараг дунджаар 30, 40 сая болчихсон. Гэтэл бид улс дотроо 3-хан сая. Нэг хүний амь нас, нэг айлын гал голомт бидэнд үнэтэй. Хүн бүр хариуцлагатай, эв нэгдэлтэй байгаач ээ. 50 жилийн дараа гэхэд Монгол Улс байхгүй, Монгол хэл нь устана, Монгол хүн байдаггүй болно гэсэн Япон ч билүү Сингапурын эрдэмтдийн судалгаа байдаг. Үнэн шүү дээ. Өөрсдөө анзаараагүй байхад бидний хэл, яриан дотор Англи болон бусад орны хэл ороод ирчихсэн байгаа. Монголоороо яриад байгаа мэт боловч аль хэдийн 10, 20 үг нь гадаад үг болчихдог. Энэ чинь уусч эхэлж байгаагийн илрэл.
Мөн бид түүхээ нураагаад эхэллээ. Уг нь тэнд “Андлалын өргөө” байсан бол Их Эзэн хаан ба Боорчи хоёрын тухай, Монголын нууц товчооныхоо түүхийг хүүхдүүддээ яриад зогсож байх байлаа... Дэлхийн хүмүүсийг авч ирээд гайхуулж байх ёстой газар. Гэтэл бид нураагаад л хаячихлаа. Монголчууд бид цөөхүүлээ шүү гэдгийг л давтан давтан хэлье.
Баярлалаа, таны ажилд амжилт хүсье.
Sonin.mn-ынхэндээ ч баярлалаа.
Ярилцсан Н.Энхдэлгэр
Сэтгэгдэл0
Монголын дампууралд чи ч бас хувь нэмэр оруулсан билээ. Таны монголын ирээдүйд санаа зовж байгаа нь итгэл үнэмшил төрүүлэхгүй байна.
Шулга амбан , Данхан толгойт хоёр Сүнээгийн умдганд зориулж хөшөө босгосон. Энэ нь ард түмэнд мэдэгдэхээр нурааж ул мөрөө баллаж байгаа. Энэ Зоригт хэмээх манж царайт нохой мэдэхгүй маанагтаж байв гэж.
Танай ардчилал монголыг дампууруулахад их хувь нэмэр оруулсан. Битгий хуурамч дүр эсгээд байгаарай.
Lalriin omhii buzar komuunisduud odoo boltol baigaa bolkhoor mongol dampuurch baigaa yum. Ene kommunisduud hurdan duusaasai.
Чиний өчүүхэн хувиа бодож монголоо нураасан шуналаас болж монгол орон сөнөж байна
Наад саяын нураасан зүйл чинь хөшөө дурсгал болох юмуу.Өчнөөн мөнгөөр ийм арчаагүй юм хийчихээд нурааж салахаас өөр аргагүй болоод л нурааж байгаа шдээ.Энэ цогцолборыг барихаар батлагдсан мөнгөний хэдэн хувь нь хулгайч нарын халаасанд оров.Эсвэл Хүүкийн сонгуулийн сурталчилгаанд явсан уу..Энэ бусармаг зүйлээ бүр ил цагаан ичиж зовох зүйлгүй хийж байгаа муухай байна.Одоо тэр бандаашгаа шоронгоос гарахаар залуучуудын байгууллагын ерөнхийлөгч болгочихсон ч байх шиг.Одоо залуучуудыг хүчиндээд явах уу ямар ёс зүй вэ.Энэ тэнэг асуудлаа засахгүй бол Хүүк,Оюук хоёрын хүрэх газар чинь холгүй шүү.
2 нүүртэй шаар шүү
2029 онд хятад улсад эзлэгдэхээ мэдэхгүй хэвтэж хөшөөгөөр ч яадаг юум
Buriaduud hujaa mangasaa yarisaar.
Ардчилал гэдэг чинь угаасаа ийм л юмыг хэлдэг юм билээ!! Одоо яая гэхэв! Юу барьж нураах нь хүний заяагдмал эрх гэж тайлбарладаг юм!!! Ккк.
50 жилийн дараа байн уу,үгүй юу Монгол Улс
Teneg gulug shuu ene
Тэр андлалын хөшөө гээд байгаа шавар шохойн хогоо очиж харсан бол ийм юм яриад суухгүй байх.
Ардчилагчид энэ 30 жил дэмии албан тушаал мөнгөнии хойноос хөөцөлдөв ? Хэзээ ч мөнгииг гүйцэхгүй шүү дээ ?
монголчууд нураасан гэж загнаад байхын? засгийн газрын шийдвэрээр нураагаа биз дээ, Оюун-Эрдэнэд наадах үгээ хэлээч. чам шиг муу гөлөгт загнуулахгүй шүү. Уртнасан сайддаа хэлээч.
Монгол биш америкд тун хайр их хайр зарласан даа ?
За та нар дээгүүрээ шуналаа дийлэхгүй хувааж идээл байхгүй болгочихгүй бол ганц муу хөшөөнөөс болоод байхгүй болох нь юу л бол!!! Хийсэн юмаа хар л даа, талбайн урдах усан оргилуур, саяын тэр андлал нэртэй хөшөө мэтээ!!! Дандаа л дундаас нь мөнгө цувчуулж байдаг!!!
Ene yanzaaraa baikhgyi bolnoo.
Энэ гушнага Данкад долигнож бгаа царай нь! МАН иихны вогсыг сайн долоо! Цэвэршсэнээ гэгээрчихлээ гэж андуурагүй биз?
Чам шиг хөгжил бус хөшөө боддог гаруудаас болж алга болж магадгүй
Болдын Бодь интернешнл Монголын төлөө юу ч хийгээгүй.
Ene buzart ter hushuu ymar hamaa bna?esgii hiih gazart zolbin nohoi Zorigt hereggui l bhgui yu?ene Tugjil odoo ardiin nam Oyunerdened dagaar orj bugsiig n dolooj bgaad neg yum hurtchih sanaatai nohoitoj bhgui yu!tsadaj hanadaggui gulug!naiz nuhud hamtragchid namaa hurtel hudaldaj iddeg buzar lalar!
ИЙМ Л ТЭНЭГ СЭТГЭХҮЙТЭЙ МАЛНУУД ТӨР УДИРДАЖ БАЙСАН БОЛХООР МОНГОЛ УЛС ӨӨДЛӨХГҮЙ БАЙГАА ЮМ ОДОО Ч ИЙМ УЛСУУД ХОР НАЙРУУЛАН ЧАРГУУЛДСААР ТЭДНИЙ ҮЛДЭГДЭЛҮҮД АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ ШАВАР БОЛСООР Л БАЙНА...
Яагаад шавар шохойны хог зайлуулсны төлөө сүржин ярьж даржин царайлаад байгаа юм. Танай нам гэж ялгадаснаас өөрцгүй болчихоод хичнээн жил энэ улсад гай боллоо. Ардчилал ярьсан хуурмаг эрлийз, хурлийзууд- авилга, албан тушаалаас ашиг хайгчид өөр хэн ч биш болсон байж бас улс минь яанаа гэж долдогонох. Тийм мундаг юм бол эрх барьж байхдаа элийгээ хийж байсан юм.
үхвэл таарна өмхий аланд донтсон төр улс үймүүлэгч.Алны зурганд их дуртай юм энэ урвагч
Andlaliin hoshoog iluu tom hemjeetei iluu zohiomj zagvartai l barichihaldaa. Yun bolohgui bn
Muu yortoi har shaar chin
Порно зоригт самган шаааж өгч байх шив Ноён уулаас эхлээд өвөг монголчуудын түүхийн дурсгал битүү бн тэр сайхан дурсгалуудаа ухаж эвдэж хулгайлж зарчихаад худлаа түүх зохиож гипсэн хөшөө барьж лалартахгүй шүү
Зөв өө
zavaan yum barij bhaar bhgyi bsan n deer! Urlagiin sain buteel bh heregtei, hoeriin hoorond yum hereggyi
Чам шиг урвагчдаас болж Монгол дампуурсан.
Маш зөв ярьж байна
Huduunii hulduu tsarailaad bitgii hutsaad baigaarai. Shal teneg ium barichaad
zass. say hurehgui zardalaar bosson hevelmel gips l bnlee shde.yjn 2 terbum
монголын дампууралд ардчилалаар овоглосон бүхэн буруутай
Cham shig omhii buzar sonson kommunizmiin uldegdeluud buur heden uyeeree buruutai. Hoyoriin hoyor niigem damjin buzarlaj amidarsan nasaaraa bogsondoo ulaan tug zoolgoson hun suregnuud.
"Дэлхийн хүмүүсийг авч ирээд гайхуулж байх ёстой " гэнэээ? Түүхийн хүний хөшөө гэхлээр л ал гошногын хэлбэр дүр гаргаж гайхуулах уу? Чингс мингэсийн дүр гэхлээр л араатан вампир оркусын дүр гаргаж гайхуулах уу?
Нэг андын өргөөнөөс болж тэгж хэлж болохгүй
Хов хоосон хээр талд гэв гэнэт 1 цагаан юм гараад ирэхээр айдас хүрсэн, урд хөршөөс харахад иж бүрэн юм хийж бна аа хүмүүсээ
Ан гэдэг гамингийн хорлон сүйтгэх бүлэглэлд орж хэсэг таваргасан. Гууль нь цухуйхаар тэднээс зайгаа авсан бол сайн л байна. Монголыг монгол биш болгох Аллен Даллесийн төлөвлөгөө хэрэгжиж байгааг чи мэддэг үү. Энэ төлөвлөгөөг монголд хэрэгжүлэх ажлыг АН гэдэг өмхий жорлон гардан хийж ирсэн. Боловсрол,соёлоор дамжуулан манай залуу үеийн тархийг бузарлаж байна. Тэд эхнээсээ Но Наадам гэсэн жагсаал хийхдээ тулсан байна. ЛГБТ иргэд ичгүүр сонжуургүй өөрсдийгөө тунхаглах болсон байна. Хар тамхины олон улсын сүлжээ гадаад хэлний сургуулийн сурагчдаас эгнээгээ өргөжүүлж байна.Чи энэ хорлон сүйтгэх ажилд оролцож байсан этгээд мөн. Буруу замааар орсноо мэдээд зогссон бол чамайг овоо доо гэж магтая.
Монгол хүн бүр их түүхээ хамгаалж байхгүй бол өвөг дээдсүүдийн маань байгуулж ирсэн түүх гадны түүх болчихсон байх энүүхэнд бгаа шүү.Нэн ялангуяа урд хөрш болон казах,турк гээд бидний өрсөлдөгч олон бна.Хөшөөний хувьд улс төр орсон байхөө.Одоо нэгэнт нураасан бол оронд нь түүнээс сайхныг босогчих ухаан монголчуудад маань бгаа байхөө.
Та нар намуудаа тараагаад зайлаад өг тэгвэл шударга ёс тогтон
mohoj bgaa uls hulagiach naraar 30 jil toroo udirduulj gazar, tuuh, etseg ovgodiin shariliig hurtel zarj boloh buhniig zarlaa tun udahgui hyatadiin neg muj bolno doo
Ene butehgui nuhruu.piyaldaga gar bna lee.elbegdorjiig jinhneesee dolooj bsan shu
tuuhiig zugeer tegeed uurchilduggui bh shuu!!! hudlaa ingej tolgoi ugaahaa boli!!! zugeer l luiwar hiij tatwar tulugch naryn mungiig hogiin tolgoigoo niluulsen seg bosgosnyg guiwuulj chimeegui bolgoh yawuurgui sanaa baina... hudalch hiulgaich naryn bulihaag niiteer yarih l bolno teglee bidnii Mongolyn tuuh alga bolohgui shuu!!! tiim emzeg baiwal bid uursduu gomdoh heregtei...
golomt bank yaj bie bolson be? ardyn bank yg yasan be ta nar? ta shudrag hun mun uu? ta ern yu hiij buteesen um be?
ern ter hogiig ankhaanaa yah gej bosgoson um be? tiim argaachgui... oligtoi um bsan bol yah bsan bol? herwee tuuhee bas Mongoloo gej unheer boddog bsan bol iim hog bosgoh bsan uu? harin ch nuuransan bolson um... gadny humuus uzsen bol ene humuus tuuhruugee nulimdag humuus bna gej bodoh bsan n gartsaagui
Жинхэнэ эх орноосоо урвагч алиа гардаа
Өмхий амтаа Солиот. Чи өөрөө 50 жилийн дараа байхгуй...Харин Монгол улс мөнх...
ter soyolyn yamny said n ajilaa hiisen bol zasch yanzlaad uudn tataj boloh l bsan bh. ern tegeed setgel bwal bolnodoo gedeg shig.. ene humuus hudlaa ekh oronchyn durd toglohoos bish unheer Mongoloo gesen tui ch alga daa... soyolyn yamyg udirdaj baigaa bol setgeltei bai... nuraah bol amarhan, yag unendee hiisen hergee daldalah zorilgotoi nuuurasan ch um shig sanagdaad baigaa... bas bolooguie ikh mugutui baigaad bgan shuud l mungiin negch tugrug dutaalgui butsaagaad shiljuulj ene ter, ern tegeed ter mungiig bas ergelduulsenii uguuj, ugsnii ter hugatsaany aldagdsan bolomj geed tootsmoor um... buteel unheer hiisen bol, unheer setgel gargasan bol bid bugd hundleh l bsan, yadaj olohn shuu... Ene zorogt gej hun medehguie... ta yu hiij buteesen um be?
матарын нулимс унагаад ллр чинь улсаа ийм болгоход ардчилал социализм гэж солиорсон та бузаруудын хийсэн ажил ихээ. Түмэн мэднэ ллруудаа.
Маш зөв ярьж байна. 100% дэмжинэ. Андлалын өргөөг барьсан этгээдүүдтэй хатуу хариуцлага тооцож алдаа дутагдлыг нь засуулж дуусгах ёстой байсан юм!
хятадын тагнуул ардчилсан нам бол монгол орныг америк украйн хятад японд худалдагч ньмөн 76 жилийн ой гэхээр ийм юм яриад эхлэнэ цагаан аристан шар армстанд ялагдах уу раамандаа жайжганаачээ
Цөөхөн гэж ярисаар цөөхөн байгаа...амны бэлэггүй сонсогдох юм даа
шударгаар ярияа хятад нэг миллиард таван зуун сая одоо гурван хүүхэдтэ хята хятад хэдэн сая болох вэ өвөрмонголд монголоор ярьж бичихийг хориглоно орсын бага үндэстэн тува буриад башкир муусайн татаар бүр чөлөөтэй байна казак узбек таджиз армян гүрж гээд монголыг яагаад хязгаарладаг юм бэ монгол чинь гуравхан сая шүү дээ би -подмосковный вечер" катюша "гармон дээр дуулж орос хүүхнээ дурссар байхад монгол хүнээ цагаан арист монгол шигээ үзэх ёстой иргэн болгох ёстой
шавар барилга хэрэгтэй юу? чи одоо боль дандаа далдаганаж бх юм гишүүн бхдаа юу хийсэн та нарын үйл лайг ард түмэн эдэлж эхэлж бна чи хол очиж хуцаа
лениний 36 боть ушаачээ орос хүн удирдагчаа үнэлээчээ монгол хүн ленин талинаа өгөөмөр хайрт эцэг шигээ үзээд байхад буриад үзэхгүй байна гэж үү
зөв иргэнээ дайн болоосой япон нь япон руугаа хятад нь хятад руугаа ороочээ гадаад монгол тайван баймаар байна хар данжаад өмхий төвд хоёроос холдоёо халимгийн зөв байжээ
баруун монгол талибантй оромс руу оржээ
ХЯТАДЫГ МОНГОЛ АМЬДРУУЛНА ХЯТАД МОГОЙ ИДВЭЛ ҮХНЭ ХОНЬ ИДВЭЛ АМИД БАЙНА
ЭЛБГЭДОРЖ 500жилийн дараа сөнө гэмэн ихмонголыг сөнөөн гүүт бүх хүнийг ална орос бидний өмнөөс бүх хүнийг ална бид хоёр нүүртэй байхгүй ард түмэн хүсэхгүй ард түмэн ардын намыг намыг гагаж хууртагдсан бол аймшигтайгаар устгана ард түмэн олигархыг хүсэхгүй байна шүү дээ ална
орос орон хэвээр байна хөйртай орос орон хайртайорос орон орос орныг шүтэн бшрэгч өнгөрсөн үе маань бич гэсэн оддоо амьд бйна ямар их аз гавъяа бэ би ер одоо бол эм нь өөр эр сахан байна гэж яваллдана болиочээ орчин үед янхан их боллоо тэдний буруу биш ээжээ тэжээх гэж байгаа юм
Хөх толбот монголчууд архинд донтоод байвал хөх толбо нь алга болчихно. Архийг хэтрүүлвэл идээ биш хор болно. Агуу юм энгийнээс
...Бид чинь цөөхүүлээ шүү. Цөөхүүлээ учраас бие биенийгээ хайрлаач ээ...Үүнийг манайхан нэг л сайн ойлгохгүй байх шиг !
Тийм л санаа зовоод байгаа юм бол өөрсдийнхөө хөрөнгөөр бариач улсаас бол үгүй шүү ахиж
Наад саяын нураасан зүйл чинь хөшөө дурсгал болох юмуу.Өчнөөн мөнгөөр ийм арчаагүй юм хийчихээд нурааж салахаас өөр аргагүй болоод л нурааж байгаа шдээ.Энэ цогцолборыг барихаар батлагдсан мөнгөний хэдэн хувь нь хулгайч нарын халаасанд оров.Эсвэл Хүүкийн сонгуулийн сурталчилгаанд явсан уу..Энэ бусармаг зүйлээ бүр ил цагаан ичиж зовох зүйлгүй хийж байгаа муухай байна.Одоо тэр бандаашгаа шоронгоос гарахаар залуучуудын байгууллагын ерөнхийлөгч болгочихсон ч байх шиг.Одоо залуучуудыг хүчиндээд явах уу ямар ёс зүй вэ.Энэ тэнэг асуудлаа засахгүй бол Хүүк,Оюук хоёрын хүрэх газар чинь холгүй шүү.
Битгий мөрөөд МАНгөр доль
Zuv saihan heljee. Mongol eh oronoo hairlan deedleh, eh tuuhee zaluust meduuleh ajildaa ulam ihiig hiigeerei.
Горьд