Дэлхий нийт Монголчуудыг морин хуур, Чингис хаанаар нь мэддэг байсан цаг саяхан ч сүүлийн үед байгалийн баялгаар сайн мэддэг болсон нь ашигт малтмал, уул уурхайн салбар хөгжих нөхцөл болжээ. Төр ч энэ чиглэлд ач холбогдол өгч, стратегийн ордуудад төрийн хэмжээнд анхаарал хандуулснаар төсөвт оруулах хөрөнгийн хэмжээ ч нэмэгдсэн байдаг.
Уул уурхайн салбар хөгжихийн хэрээр орон нутагт үзүүлэх сөрөг нөлөөлөл ч ихсэж, газрын хөрсний элэгдэл, байгалийн тэнцвэрт байдал, ан амьтны дайжилт, гол ус ширгэлт, химийн хорт бодисын нөлөөлөл зэрэг олон асуудалд иргэдийн эсэргүүцэл даамжирсаар олон нийтийг хамарсан хөдөлгөөн нь мөргөлдөөнд хүргэж дайны эхэн үе гэж хэлж болохуйц буудалцаан хүртэл болж байсан.
Манай аймгийн хувьд ч энэ үеийг тойрч гараагүй дайраад гарсны ул мөр Цэнхэр сумын Орхон багийн нутаг дахь газрын шарх одоо ч нотолсоор байна. Сүүлийн жилүүдэд төрийн эрхийг авах тэмцэл улс төрчдийн дунд улам хүчтэй явагдах болж. Энэ нь ч аргагүй биз. Их хэмжээний мөнгө эрх мэдэл яригдаж байгаа болохоор.
Гагцхүү үе үеийн төр засгийн явуулж ирсэн бодлого хаана л ямар баялаг байна тэр болгоныг ухаж гаргаад түүхийгээр нь гадагшаа зөөж, хялбараар мөнгө босгоход чиглэгдэж байсан. Харин цаашид юу болох бол. Өмнөговь аймагт стратегийн томоохон ордууд байгаа учир уурхайн олборлолт хийгдэх түшиц газар болох нь тодорхой. Дорноговь аймгийг үйлдвэрлэлийн болоод дэд бүтцийн зангилаа хэсэг болгон төлөвлөсөн.
Дархан-Уул аймгийг үйлдвэрлэлийн жишиг бүс нутаг болгох зорилготой газарзүйн байршил, төмрийн орд, хүн амын нягтаршил дэд бүтэц зэргийг түшиглэн төмөр боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэр нэхий арьс шир үйлдвэрлэл. мөн нефть боловсруулах үйлдвэрийг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна Энэ бол зөв.
Харин бусад аймгуудын хувьд улсын төсөвт олигтой мөнгө оруулдаггүй, орон нутгийн хөгжилд дэмжлэг болдоггүй мөртлөө байгальд үлэмж хор хөнөөл учруулсан жижиг хэмжээний уурхайнууд газар шороог сэглээд дуусаж байна. Одоо ч ухсаар л байна. Тэртээ тэргүй стратегийн ордуудаас хангалттай мөнгө орж ирнэ гэж үзэж байгаа л юм бол жижиг уурхайнуудыг ашиглахгүй байвал яадаг юм бол.
Ашигт малтмал бол шавхагдашгүй баялаг биш. Энэ эрчээрээ хурдацтай үргэлжлээд байвал Монголын баялаг төд удалгүй гадагш урсаад дуусах нь тодорхой. Харин бидэнд юу үлдэх вэ? Хаа сайгүй сэндийчсэн газар, ухаад ч улаан шорооноос өөр гарах зүйлгүй карьер, шарилж ч ургахаа байсан хөрс, уурхай дагаж амьдарч байсан хүмүүс хийж чадах зүйлгүй хоцорно.
Эх болсон байгалтайгаа зохисгүй харьцсаны улмаас ус нуурууд ширгээд дуусвал юу болох билээ. Ус байхгүй бол амьд организм үгүй болно. Хүмүүс бид алтаа зарсан мөнгөөр асар өндөр үнээр гаднаас цэвэр ус худалдан авдаг болно. Гэхдээ буянт малгүй, тариа тарих хөрсгүй болбол идэх хоол ч үгүй яах билээ. Ийм байдал 200 жилийн дараа гэхэд л тулгарч ирнэ. Хожим яг тэр цагт юугаар цаашдын амьдралаа залгуулах тухай асуудал гарч ирнэ.
Магадгүй уурхайгаас өөр зүйл хийж мэдэхгүй болсон байхыг хэн мэдэх билээ. Мянга мянган жил оршин тогтносоор ирсэн монголчуудын үргэжлэл бий. “Үйлсийн давалгаа” ТББ-аас байгалийн үзэсгэлэн төгөлдөр Арын сайхан хангайгаа уул уурхай үгүй бүс нутаг болгох санаачилгыг гаргаад байгаа юм. Ус байгаа цагт ургамал байгаль байна. Амьдрах нөхцөл байгаа үед бид оршин байна.
Тэгэхээр хожимдохоосоо өмнө Монгол орны гол мөрний эх ундарга болсон нутгаа ашигт малтмалаас хамааралгүй үйлдвэрлэлийг хөгжүүлэх жишиг бүс болгон хөгжүүлээсэй гэсэн үндсэн дээр энэ санаачилгыг гаргаж байна. Архангай аймагт олгогдсон хайгуулын болоод ашиглалтын лицензүүдийг 60-100 жилийн хугацаатай нөөц болон тусгай хэрэгцээний газарт авбал яасан юм бэ?
Бурхны орон гэлтэй энэ сайхан нутагтаа баялгийн хараал хүртээж, уул усаа онгичуулж, гадна дотны шуналын нүд унагааж байхаар байгалийн үзэсгэлэнгээ давуу тал болгож, аялал жуулчлалыг хөгжүүлбэл бидэнд өлзий болох биз ээ.
Д.Доржпалам
Эх сурвалж: “Архангайн амьдрал”
Сэтгэгдэл(10)
hugjih bish ,ustagaad bainaa,naadhaa yamarch hund uzuulsen bayarlaad baih yum baihgui,,,
Нарлаг Монгол орон Нарлаг Монгол орон Насаараа амьдрах нутаг Намайг төрүүлсэн эжий Номонд сургасан багш Ертөнцийн үзэсгэлэн гоо Ерөөлөөр учирсан нутаг Ердөө ч мартамгүй өлгий Юугаар ч сольшгүй эрдэнэ Чи миний ханашгүй амьдрал Чи миний хагацашгүй жаргал Тоолошгүй олон малтай Туулашгүй өргөн талтай Урьдын түүх болсон Уламжлалт монгол орон Хөрсөн дээр чинь би төрсөнөө Хувь заяа гэж бахтай Хүний сайхан орон Хүслийн дээд эрдэнэ
ороод үз: http://ulaanbulan.blogspot.com/2012/04/minegola-ii.html http://ulaanbulan.blogspot.com/2012/03/minegolia-vs-moncoalia-or-mongoldia.html
ZOGSOOOO!!!
Хүмүүс бид алтаа зарсан мөнгөөр асар өндөр үнээр гаднаас цэвэр ус худалдан авдаг болно. Mongolchuud ashig honjoo het huutsulduj gazar usaa hair nairgui ongichvol yag l iim zuil bolno. Ongon dagshin baigal bol bidnii hamgiin tom bayalag. baruuniihan ch uuniig uhamsarlaj ehleed baina daa
Edeeree togцovol evdehiin shinj! Mongol Ardiin ziur zezen ug!
дэмжиж байнаа
Афганистанд бэлтгэж дэлхийн бусад оронд экспортлодог хар тамхи нь “НАМУУ ЦЭЦЭГ” гэдэг сайхан нэртэй байдаг болов ч түүнийг хэргэлсэн хүний сэтгэцэд нь нөлөөлж ажил амьдралаасаа салж , амь насаа алддаг жамтай байдаг ажээ . Америк-д бэлтгэж дэлхийн бусад оронд экспортолдог хар тамхи нь “АРДЧИЛАЛ-ХҮНИЙ ЭРХ” гэсэн сайхан нэртэй байдаг болов ч түүнийг хэргэлсэн улсын нийгмийн гишүүдийн сэтгэл зүйд нь нөлөөлж эв нэгдлээ эвдэж , тусгаар тогтнолоо алдаж улс ороноо мөхөөдөг тавилантай байдаг ажээ
MAH mongo ugaadag nam bolson baina. ene namynhan ard tumniihee bayalagyg hyatad ogchihson baina shuu dee?
GUJAA MONGOLO EK OROO SAIKAA SAIKAA ,OLOO KUUKEE,BAYAAN GAZARAAA ,SAIKAN SAIKAN MINII GUJAA OROO UDAKGUI MONGOLOO KUUKEDUUD GUJAA UNDESTEI BOLOLLOOO GOYO GOYO SAIKA SAIKA