sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд ялалт байгуулсан Ухнаагийн Хүрэлсүхэд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баярын цахилгаан илгээсэн тухай Кремлийн вэбсайт  өчигдөр буюу Пүрэв гарагт мэдээлжээ.
 
Уг цахилгаанд : “Сонгуулийн үр дүн таны улс төрийн нэр хүнд өндөр байгааг батлан харууллаа. Төрийн тэргүүнийхээ хувьд та Орос-Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид улам бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт би итгэлтэй байна” гэсэн байна.