sonin.mn
ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Их Британид лхагва гаргийн орой хүрэлцэн очжээ. Тэрбээр нэгдүгээр сард үүрэгт ажилдаа орсноосоо хойш хилийн чанадад анхны айлчлалаа хийж буй нь энэ юм.
Ж.Байден Английн Корнуолл гүнлэгт болох “Долоогийн бүлэг”-ийн гурван өдрийн дээд хэмжээний уулзалтад оролцоно. Энэхүү уулзалтаар коронавирусний цар тахал, уур амьсгалын өөрчлөлт тэргүүтэй дэлхий дахинд тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэх төлөвтэй байна.
 
“Долоогийн бүлэг”-ийн уулзалт баасан гаргаас эхлэх бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч пүрэв гарагт Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсонтой уулзана. Мөн Ж.Байден, тэргүүн хатагтай Жилл Байден нар Их Британийн хатан хаантай Элизаветатай Виндзор цайзад уулзахаар товлоод буй юм.
Эдгээр уулзалтын дараа Ж.Байден Умард Атлантын гэрээний байгууллагын /NATO/ дээд хэмжээний уулзалтад оролцохоор Бельгийг зорих бөгөөд түүний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Швейцарт уулзана. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг