МАН-ын дарга, Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн МАН-ын Бага хурлын Х хуралдаанд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Манай улсын эрхэм хүндэт ард иргэдээ
Эрхэм журмын нөхөд өө,
Надад итгэл найдвар хүлээлгэж, өндөр хариуцлага үүрүүлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн Монгол ардын намын мянга мянган гишүүд дэмжигчид, намын Бага хурлын эрхэм журмын нөхөд та бүхэндээ гүн талархал илэрхийлье.
Миний бие нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө, хүн засагладаггүй, хууль засагладаг ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байна. Бид нийгэмд шударга ёсыг тогтоох, сайн засаглалыг төлөвшүүлэх талаар олон жил ярьж, зохих ажлуудыг хийсэн боловч санасан хэмжээнд хүрч чадаагүй байна. Шударга ёс тогтсон тэр л нийгэмд хүн эрх чөлөөтэй, хүсэл тэмүүлэлтэй, ирээдүйдээ итгэлтэй, сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдрах учиртай. Ийм л нийгэм байгуулахыг Монголын ард түмэн хүсэж, мөрөөдөж, бас шахаж шаардаж байна. Монгол төр шударга бусын өмнө толгой гудайлгах учиргүй. Өвөг дээдсийн маань халуун амь, бүлээн цусаар дархлагдсан Монгол төрийн алтан сүлд өнгө мөнгөний сүрэнд бүдгэрэх ёсгүй. Задарсныг нь засагладаг, ядарсныг нь хайрладаг төртэй байх ёстой. Энэ бол Монгол төр.
Би парламентын танхимд шударга ёсны тэмцэлд үргэлжлэл бий гэж нэгэнтээ хэлж байсан. Нийгэмд шударга ёс тогтооход нэн чухал асуудал бол хараат бус, шударга шүүх, прокурорын байгууллагатай байх явдал юм. Ийм учраас хууль, шүүхийн шударга бусын хонгилын түлхүүрийг нэгээс нөгөөд шилжүүлэн атгадаг, гэм зэмгүй хүмүүсийг яллан шийтгэдэг, зохиомол хэрэг үүсгэж хилс хэрэгт хэлмэгдүүлдэг, ард иргэдээ тамлан зовоодог, улс төр, эдийн засгийн зорилгоор хууль ёсыг завхруулдаг зэрэг өнөөгийн ёс бус үйлдлийг таслан зогсоож, зөвхөн хуульд захирагдан ажилладаг хараат бус хууль шүүхийн байгууллагын тогтолцоог бий болгохын төлөө хүчин зүтгэх болно.
Үүнээс л шударга ёс эхлэх учиртай.
Мөн Монгол хүн эх орон, газар нутагтаа эзэн байж, байгалийн баялгийнхаа үр шимийг адил тэгш хүртэх явдал шударга ёсны бас нэг зарчим юм. Сүүлийн жилүүдэд явуулсан шударга ёсны төлөөх тэмцлийн үр дүнд хууль бусаар бусдад алдагдсан “Эрдэнэт үйлдвэр”, “МонРосЦветмет”, “Багануур”, “Бор-Өндөр”, “Асгат”, “Салхит”, “Тост, Тосон Бумбын орд”, “Гутайн даваа”, “Хармагтайн орд”, “Ноён Уул” зэрэг орд газар, байгалийн баялаг, үйлдвэр аж ахуйн газруудаа ард түмнийхээ мэдэлд эргүүлэн авлаа.
Үүний үр дүнд ахмад буурлуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэж, айл өрх, аж ахуйн нэгжүүдийн тог цахилгаан, дулаан, уур, ус, хогны зардлыг төрөөс хариуцаж, сайжруулсан түлшний үнийг 75 хувиар бууруулж, хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгож, иргэн бүртээ 300 мянган төгрөгийн дэмжлэг олголоо. Энэ бүхэн цар тахлын хүнд цаг үеийг даван туулахад ард иргэдийн маань амьдралд зохих тус нэмрээ үзүүлж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Мөн түүнчлэн ард түмний өмч хөрөнгө болох Тавантолгойн ордын ноогдол ашгийг иргэн бүрт хүртээх болсон нь Монгол хүн байгалийн баялагтаа жинхэнэ ёсоор эзэн болж байгаагийн эхлэл боллоо. Энэ бүхэн та бидний шударга ёсны төлөө хийсэн тэмцлийн үр дүн байлаа. Цаашид Дубайн гэрээг цуцалж, Оюутолгойн гэрээг шинэчлэн сайжруулж, Монголын талын үр өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөө Төрийн бодлогыг чиглүүлэн ажиллах болно. Энэ ажлыг нэн даруй хийх нь Монгол Улсын эрх ашигт бүрнээ нийцнэ хэмээн үзэж байна.
Миний бие Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө, нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө, Монгол хүн байгалийн баялагтаа эзэн байхын төлөө төр засаг, ард түмэнтэйгээ хамт тууштай тэмцэх болно.
Эрхэм нөхөд өө,
Ард түмнээ талцуулж хагалдаг бус эв эеийг эрхэмлэн дээдэлдэг Ерөнхийлөгч байхын төлөө би нэр дэвшиж байна. Манай улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын тулгуур багана бол үндэсний эв нэгдэл юм. Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалагч байх ёстой. Бид цөөхөн Монголчуудаа мууд уриалдаггүй, муухайд хутгадаггүй, үймээн самуун үхэл хагацал руу турхирдаггүй, талцуулан хуваадаггүй, зөвийг сахиж, эвийг эрхэмлэсэн төрийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх ёстой. Монголчууд эвлэж нэгдсэн цагтаа ямагт сэргэн мандаж, эвдэрч бутарсан үедээ үргэлж уруудан доройтож ирснийг буурал түүх бидэнд үргэлж сануулсаар ирсэн. Учир иймд ард түмнийхээ эв нэгдлийг ямагт сахин хамгаалж, Монголын ард түмний ололт амжилт, үнэт зүйл болсон хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлсэн ардчилсан төрөө бэхжүүлж, парламентын засаглалыг улам төгөлдөржүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах болно. Энэ жил манай улсад Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ой, Монгол Улс НҮБ-д бүрэн эрхэт гишүүнээр элссэний 60 жилийн ой тохиож байна. Тусгаар Монгол Улсаа байгуулахын төлөө тэмцсэн нэгэн зууны агуу түүхээ бид хамтдаа тэмдэглэж байна. Өнөөдөр Монгол Улс дэлхийн 192 оронтой дипломат харилцаа тогтоож, хоёр хөрш ОХУ, БНХАУ болон АНУ гээд НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн таван гишүүн орны дийлэнхтэй нь стратегийн түншлэлтэй болоод байна. Мөн манай улс НҮБ-ын мандат дор 2002 оноос хойш 15 удаагийн энхийг сахиулах ажиллагаанд 18 мянга гаруй цэнхэр дуулгатан цэргүүдээ оролцуулсан нь Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд улам өсөн бэхжиж, гадаад харилцаа хамтын ажиллагаа өргөжин хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэж байна. Миний бие ард түмнийхээ итгэл найдварыг хүлээн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдвол НҮБ болон олон улсын яриа хэлэлцээний тавцанд Монгол Улсын нэр хүнд, оролцоог сэргээн бататгаж, стратегийн түнш орнууд болон гуравдагч хөршүүдтэйгээ үр өгөөжтэй найрсаг харилцааг илүү өргөн цар хүрээнд хөгжүүлэхийн төлөө санал санаачилга гарган идэвхитэй ажиллана. Даяаршиж буй дэлхий ертөнцөд Монгол хэмээн дангааршин оршихын үндэс нь бидний үүх түүх, өв соёл, хэл бичиг, зан заншил, нүүдэлчдийн соёл иргэншил юм. Эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалах, өв соёл, үүх түүхээ сурталчлан таниулж, үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээх, залуу хойч үеэ эх оронч үзлээр хүмүүжүүлж, ард иргэдээ соён гэгээрүүлэх ажилд төрийн бодлогыг чиглүүлэн ажиллах болно. Миний бие эх орныхоо нэр төрийг өндөрт өргөж, агуу түүх, өв соёлоо дэлхий нийтэд сурталчлан таниулж, ард түмнийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлсэн Төрийн тэргүүн байхын төлөө хичээн зүтгэх болно.
Эрхэм нөхөд өө,
Миний бие эхэлснээ дуусгаж, хэлснээ хэрэгжүүлэхийн төлөө нэр дэвшиж байна. Төрөлх сайхан Монгол эх орноо бусдаас хараат бус хүчирхэг эдийн засагтай, экспортлогч улс болгон хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэх болно. Эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах бодлогын эхлэл нь Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод шилжих явдал юм.
Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэсэн ардын сайхан үг бий. Сүүлийн жилүүдэд та бидний эхлүүлсэн Газрын тосны үйлдвэр, Гангийн үйлдвэр, Байгалийн хийн хоолой, Цэвэрлэх байгууламж, Саарал усны үйлдвэр, Сайжруулсан түлшний үйлдвэр, Шинэ нисэх онгоцны буудал, эрчим хүч, дэд бүтэц, автозам, төмөр замын салбарт хийсэн томоохон бүтээн байгуулалтууд, харилцаа холбоо, мэдээлэл технологийн шинэчлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал, соёл, боловсрол, эрүүл мэнд, спортын салбарт хийсэн томоохон төсөл хөтөлбөрүүдээ улам эрчимжүүлж, үр дүнг нь үзэх шаардлагатай байна. Үүний зэрэгцээ хүнд ба хөнгөн үйлдвэрүүдийг барьж байгуулан, алт, зэс, төмөр, нүүрс болон бусад байгалийн баялаг, малын гаралтай түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулдаг, аж үйлдвэржсэн экспортлогч орон болох зорилтоо бодит ажил хэрэг болгохын төлөө УИХ, Засгийн газрыг бүхий л талаар дэмжин хамтран ажиллах болно. Дээрх зорилт бодлого хэрэгжсэнээр олон мянган хүн ажлын байртай болж, Монгол хүн ажилтай орлоготой, ирээдүйдээ итгэлтэй байх нөхцөл боломжийг бүрдүүлнэ хэмээн тооцож байна. Мөн улс орны эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдал улам батжин бэхжиж, хүчирхэгжин хөгжих шинэ боломж, үндэс суурь тавигдах болно. Энэхүү том бүтээн байгуулалтын ажлыг ажил хэрэг болгоход манай улсын баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдийн маань уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл, төр хувийн хэвшлийн түншлэл хамтын ажиллагаа нэн чухал билээ. Улс орны эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн бас нэгэн үндэс суурь нь байгаль дэлхий, уул усаа хайрлан хамгаалж, эко системийн тэнцвэрт байдлыг хадгалах явдал гэдгийг байнга санаж, төрийн бодлогын цөм, түмэн олны үйл хэрэг болгох явдал чухал байна.
Монгол хүн бүрийн зүрх сэтгэл эх орныхоо сайн сайхны төлөө цохилж байдаг гэдэгт би бат итгэдэг. Монголчууд бидний дайсан болсон ажилгүйдэл, ядуурал, архидалт, хүчирхийлэл, гэмт хэрэг, авлигын эсрэг ард түмнээрээ хүчээ нэгтгэн хамтдаа тэмцэх зайлшгүй шаардлагатай байна. Үүнийг л бид төр засаг, ард түмнийхээ хамтын хүчээр ялан дийлж чадах аваас ард иргэд маань аз жаргалтай, сэтгэл хангалуун тэгш дүүрэн амьдрах боломжтой Шинэ Монгол Улсыг цогцлоон хөгжүүлэх болно.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүн нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, улс орны бүрэн эрхт байдлыг хангах үүднээс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын зохистой тэнцвэрийг хангаж, үндэсний эв нэгдлийг дээдлэн, нийгмийн зөвшилцөл ойлголцолд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй юм. Төрийн тэргүүн нь Монголын ард түмний үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч байхын зэрэгцээ Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнээр ажилладаг. Миний бие ард түмнийхээ итгэл найдварыг хүлээн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдвол энэхүү нэн хариуцлагатай бөгөөд эрхэм хүндтэй албыг нэр төртэй хашиж, эхэлснээ дуусгаж, хэлснээ хэрэгжүүлэн, төрийн хуулийг эрхэмлэн дээдэлж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон, ард түмнийхээ сайн сайхны төлөө чинхүү сэтгэлийг барин чөмгөө дундартал хичээн зүтгэх болно гэдгээ та бүхэндээ илэрхийлье.
Буурал дээдсийн цог хийморь түшиж,
Бурхан Халдун уулын ноён оргил Монголчууд биднийг мөнхөд ивээх болтугай.
Монгол Улсын төлөө зүтгэе.
Ухнаагийн Хүрэлсүх
Сэтгэгдэл0
Чингисийн алтан ургийн 30 мянган монгол хүнийг яргалан цаазалж Монгол орныг цусанд живүүлсэн МАН- хэмэх яргачин алуурчид хулгайч дээрэмчдийн мафийн толгойлогч юу хуцна вэ..Бурхан Халдун ч гэж шиг чам шиг мангайсан хар сдад тийшээ зүглэх эрх байхгүй шүү..Зайлаарай чи.
shaaldaa guluguu hudlaa olon doloon ym hutsahiin sda chin boogood uhchilgui sain harj baigaarai. chmg bodvol hiisen buteesn ymtai hun zaaval songogdono
Алтан ургийн гээд төрхөөсөө бусдын дээр төрдөг давхарга байх нь орчин үед тэнэглэл.Тэднийг бүгдийг устгаа ч үгүй зэрэг дэвийг нь л халсан.Монголыг цусанд живүүлсэн нь МАН ч биш та буриадуудын бөгсийг нь долоодог Орос байсан.Шинэ цагийн Бурхан Халдун ч үнэндээ бол зүгээр л үлгэр л дээ. Яг байсан үнэн эсэхийг нь тогтоох юу ч байхгүй.Женког та нар дэмждэг чинь Оросын чинь гар хөл болхоор л тэр.
Энэ өмхий пиздааг харахлаар бөөлжис цутгах юм. 5 тэрбум ногооноор ерөнхий сайдын суудлаасаа сайн дураараа зайлж монголчуудаас урвасан сүг үхдэл урвагч хүрэлсүх үхэж далдар. Манан мафийн алуурчид хулгайчид луйварчидтай тэмцэж улс орноо аварч монголчуудын төлөө ажиллана гэж итгэж байлаа. Сүг үхдэл урвагч хүрэлсүх зайлж тонил
МАН яргалан цаазалж алсан улсынхаа ар гэрээс ядахдаа уучлал гуйсан уу? Хүрэлсүх шиг манх хятадын амбаны шээснүүд чадахгүй л дээ.Манж угсааны Сү жанжинтай хамаатай гээд байдаг Хүрэлсүх чинь манж амбан гаралтай хүн шүү дээ Өмхий малнууд аа..Манж хүн тархин дээрээ гаргах гээ юу....
Бэртэгчин тархины тураалт монголчууд бидэнд энэ УХНА гэсэн авилгачыг сонгохоос өөр арга алга даа. Нөгөө Эрдэнэ, Энхбат хоёр гарвал ТАРВАГА-д үйлчилнэ. УХНА гарвал ТАРВАГА-д үйлчилэхгүй хэдий ч ТАРВАГА-ыг яах ч үгүй.
Ковидоор далимдуулж сонгуулид хамаг мөнгө тарааж, ард түмнээсээ вакцин авах мөнгө харамлан, иргэдийн амь нас, эрүүл мэнд, амжиргааг үгүй хийсэн МАН болон түүний даргыг Монголын төрөөс үүрд зайлуулах цаг болсон.
Хүрэлсүх чинь С.Батболдын бууны нохой байгаамдаа гэж Сараа эгч хэлсийн. Энэ их үнэн үг гэж би бододгиймаа. Хүрэлсүхэд мэдлэг гэж юу ч байхгүй, нойл хүн байналээ.
ха ха ха Женкогийн троллууд хичнээн гийналдаад яахав дээ,чааваас гэж..... The winner takes it all буюу Ялагч бүгдийг хуу хамна гэдэг үнэн үгийг дагаад нусаа татаад нулимсаа арчаад буландаа цагираглаад хэвтэцгээ. Яахав МАН төрд ганцаар торойгоод бүх сөрөг хүчин тэдний эсрэг хандаж ажиллах үед танай бүлэглэл удирдагчтай,зохион байгуулагчтай чиглүүлэгчтэй байж чадвал шинэ монголын улс төрд бичкээн зай олдож магад..... Харин Женкогийн хувьд Хүүкийн Шудрага ёсны тэмцлийн галд үнс сүг болох хувь заяа хүлээж буй гэдэг нь баталгаатай !!!!????
Эхлээд нам доторх ЖДҮчин халгайч нартаа хариуцлагаа тооцчихооод улин хуцсан бол арай үнэмшилтэй болох байлаа Хэнийг маллаж хуурах гэсэн хулгайч вэ
Hurelsuh bol hulchgar novsh_
Шаа сда минь чамд одоо хэн ч итгэхгүй..Зайл
Ардын Нам яргалал явуулаагүйг түүх нотолдог шүү дээ. Зөвлөлт Оросын чекистүүд монголчуудын гараар могой бариулсныг ойлгочих ухаан ямар ч хүнд баймаарсан.Энэ намын удирдагчдын 90 хувь хэлмэгдсэн баримт ч байна. Бод. Бод мэддэг ойлгодог юмаа бичвэл уг нь дээр шүү дээ.
Chi lav bichig meddeggvi hvn bui zaa.
МАН яргалан цаазалсан улсынхаа ар гэрээс ядахдаа уучлал гуйсан уу.МАН-ыг Гаагын олон улсын шүүхэд өгч Хүрэлсүх тэргүүтэй толгойлогчдыг баривчлах шаардлагатай. Коммунизм маоизмыг барууны орнууд ингэж дардаг туршлагатай.
Тавантолгойгоос хулгайд алдагдсан 450 мянган тонн нүүрсний хулгай дээрэм контрбандын хэрэг юу болсон бэ? Хулгайч ээ..Германд баригдсан 60 кг хар тамхины хэрэг юу болсон бэ?
Таван толгойгийн коксжих нүүрсийг сорчилж АН-н санхүүжүүжүүлэгч ажнай Бат Эрдэнэ олон хүмүүстэй авалцсан сэжигтэй байгаа. Энэ үед АН-н дарга нар Эрдэнэс таван толгойг захирч байснаас нүүрсний их хулгайд нүд аниж ирсэн байх магадлалтай. Даан ч Ми Йе Эбигийнх байгаад хагас нь Женкод шилжсэн шүүх,прокурор,АТГ Эрдэнэтийн луйвар,Содномдаржаа Чимгээ нарын хэлмэгдлийг дарсан шиг хав дарж ирсэн.Германд баригдсан тагнуулч бас л европт орвол шууд баривчлагдах Хурцын цэрэг АН-н үед Туркт очсон байсан.
450 мянган тонн нүүрс хулгайлагдан хил гарч зарагдаж байхад энэ Үхэрсүг хулгайч юу хийж суусан юм бэ? Нүд нь тэр үед түр сохорчихсон байсан уу?
Германд баригдсан хар тамхины наймаачин Засгийн газрын даалгавраар хар тамхи зарах гэж явсан гэж мэдүүлсэн шдээ.Засгийн газар гэхээр Хүрэлсүхийн даалгавраар гэсэн үг шүү..
Хорих 461 дүгээр ангид 48 цаг саатуулагдаад суллагдсан Тагнуулын ерөнхий газрын Гадаад тагнуулын хэлтсийн дарга асан Ш.Амгалан хэвлэлд ярилцлага өгөхдөө маш ноцтой мэдээллийг ил болгосон. Тодруулбал, Монгол Улсаас Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарын 70 кг хар тамхи зөөвөрлөж яваад ХБНГУ-ын Дрезден хотод саатуулагдан хоригдож буй хэргийн талаар тэрбээр ярьсан юм. -Б.БАТТҮШИГ ЗАСГИЙН ГАЗРЫН ХАР ТАМХИЙГ ЗӨӨВӨРЛӨЖ ЯВСАН УУ- Тэрбээр “Б.Баттүшиг мэдүүлэгтээ “Энэ бол Монгол улсын Засгийн газрын бараа” гэж мэдүүлсэн. Б.Баттүшиг миний цэрэг явсан. Үнэхээр мундаг ажилтан. Д.Гэрэл даргын зөвшөөрөлгүй хэзээ ч мэдүүлэг өгөхгүй. Тийм үүрэгтэй. Түүнийгээ чанд биелүүлэх ёстой. Тангараг өргөсөн манай шилдэг ажилтан. Тэр “энэ 70 кг хар тамхи Монгол төрийн хар тамхи. Би тагнуулын тусгай үүрэг гүйцэтгэж яваад баригдсан” гэсэн. Би энэ мэдүүлгийг нь Герман хэлнээс орчуулж твиттертээ оруулж байсан” гэж хэлсэн нь одоо ч олны анхаарлыг татсаар байна.
demjihgui ee, hudalchaaaaaaa
Архичин буриадууд та нарын яах чинь Монголд хамаагүй. Европын орос Женкотойгоо та нар Азийн Монголд тэртэй тэргүй ирээгүй.
ЭНЭ ХӨГИЙН ЛАЛАР АМААРАА ЭВ НЭГДЭЛ ЯРЬЧИХААД МОНГОЛЫН БАЯЛАГИЙГ НАМЫНХАНДАА ЦӨЛМҮҮЛЖ БАЙГАА ЖИНХЭНЭ ДАЙСАН.
Хужаа эрлийз дөрвөд гэж Монголчуудыг сайтанд хараадаг дөрвөн архичин буриадын нэг та тогтож хайрла пожалуйста. Нутгаа та нарт булаалгасан Хэнтийн Халхуудад хойноос 1931 оноос ирж эхэлсэн буриадууд та нар эртнээс дургүйг чинь Монгол мэднэ.Нутгийг нь дээрэмдэхдээ уугуул ард түмэнтэй олон зөрчил үүсгэж Оросуудаараа далайлгаж авдаг байсныг мэддэг болхоор тэр биз дээ? Малчин Монголчууд та нарын боддог шиг залхуу арчаагүй дурак псданууд биш шүү.
harj l baigaarai huukees uur honshoortoi garaad ireheer gants ch hun bhgui shuu zarim sdakuud shees n goojihnee xxa nemergui dee xaxa
hurelsuh batulga shig offshort mungu nuusangui ord gazraa eh ornoo hudaldsangui tom ylgaatai humuus shv
САЯХАН шалдан гуйлгачин байсан Үхэрсүг хаанаасаа мөнгө олж Тэрэлжид хувийн эдлэн газар бариулсан байж таарах вэ?
Huukiig nam ni devshuulen zailuultsan baih gej l bodogdoj bn daa mi ah ni yaj zugeer suuhav dee
Төрд шургасан хулгайчдийг Хүрэлсүх зогсоож чадна гэсэн итгэл ард түмэнд байна
Хулгайч хулгайчаа зогсооно гэж байх уу?
Монголийн төрийн тэргүүн бол өмнөх хойших өс хонзонгоо тайлдаг суудал биш шүү. Алтанхуягийн өмнөх хонгилын өш хонзон тайлагдаагүй шүү
Тусгаар Монгол улс мандан бадраг. Хүрэлсүхэд саналаа өгнө
Чи зүгээр алга бол тэгэх үү. Тэртээ тэргүй чамайг Монгол улсын төлөө ажиллах хүн биш гэдгийг өнгөрсөн хугацаанд хангалттай харлаа. Чи ч өөрийгөө маш сайн харуулсан. Тийм болохоор чам шиг хүн сүгээр Монгол улс дутахгүй
Буриад под хийж гарч ирээд Монгол болчихсон шаажийна.Монголыг та нар ганцаардсан,ядуу Оросуудын чинь атган доор байвал та нар Оросын хүргэнтэйгээ баярлана.
Энэ хүнииг сонгоод ядаж 24нь онд өөр нам эвслээс сонголт хииё энэ хүн зүгээр л сарангэрэл авгай хамаг тусламжиин мөнгө идээд зугтаасан луйвирчин шүүдээ ард түмэн минь
Хоосон цээжилсэн шулэг шиг сонсогдож бна!!!
улс орны нүүр царай болж ажиллаж чаднаа гэж итгэж байна
маш хүнд хэцүү байгаа энэ үед төр тогтвортой байх нь чухал. бидэнд хэрүүл маргаан үймээн самуун хэрэггүй шүү
гадаад харНэгдсэн бодлого, нэгдмэл байр суурь эв нэгдэл бидэнд хэрэгтэй байна. Хүрэлсүхийгээ дэмжнэ шүүилцаагаа сайжруулах, шүүх засаглалаа цэвэрлэх иргэдээ дэмжих бодлого барьж ажиллаарай
Монгол улсын 30, 31 дэх Ерөнхий сайд байхдаа хийсэн ажлынх нь үр дүнг харж, хүртэж явна. Эрдэнэс тавантолгойн ноогдол ашиг, эрдэнэтийн үйлдвэрийн хувь хишиг байр, цахилгааны төлбөр, оюу толгойн хувь хишиг хүн бүрт 300000 төгрөг гээд л.
Бөгсөө арчаад хаясан хэдэн халтар цаасанд нь хахаж үхээрэй муу тролл.
zamiin nohod hutsaj l baidiin zugeeree hurelsuhee chmg demjeed gargad ireh ard tumen bgaa zaaval ylalt baiguulaarai
Хүк шиг ажил хийсэн Ерөнхий сайд түүхэндээ байсангүй
Хүний махан хүнстэн Цуст Алуурчин элбэгдорж, Алуурчин эрдэнэ Алуурчин хурц Алуурчин баяр Алуурчин батүүл, сью ноён, амьд босоо ороолон энхбаяр гээд манан мафийн алуурчид хулгайчид луйварчдын баасаар хооллогч болсон сүг үхдэл урвагч хүрэлсүх үхэж далдар
Хүрэлсүхийн бөгсний цагаан хорхой юу чи
Бөгсөө арчаад хаясан хэдэн халтар цаасанд нь хахаж үхээрэй муу тролл.
Дэмжинэ. Хүрэлсүх ерөнхийлөгч болох нь тодорхой.
Хүрэлсүх зоригтой, эх орноо гэсэн сэтгэлтэй хүн. Сая ерөнхий сайд байхдаа ч хэн ч хийж байгаагүй маш олон зоригтой алхамуудыг хийсэн. Ерөнийлөгчид нэр дэвшвэл маш олон хүмүүс дэмжих нь тодорхой.
Харнааа
Mongold hamgiin ih zuil hiij buteesen hunee songonoo Khurelsuhee demjine
ungursun hugatsaand hurelsuh hangalttai mongoliin turd heregtei hun gedegee haruulsan demjij bn amjilt huseyee
ИРГЭН БҮР баялагтаа эзэн нь байхын төлөө #ХҮЧЭЭ_НЭГТГЭЕ
1 namiin nuhur ui zaigui yavsan munkhbat and ni harin shudarga uneniig helj ugsun shuu. Chi muu idej uugaagui yu aan gee l goy chaasn da
Хүрэлсүхэд А.Баттулга шиг офшор данс байхгүй. Тендер идэж, төмөр зам будлиулаагүй,
Ард түмнээсээ урвасан сүг үхдэл урвагч хүрэлсүх манан мафийн баас долоогч болохоосоо өмнө доллорын тэрбумтан болсон байсан. Сая ерөнхий сайдын суудлаа 5 тэрбум доллороор зарж биднээс урвалаа. Бүх урвагчид урвуулсан эзэддээ алагддаг
Алдах эрхгүй их итгэлийг ард түмсэн чамд үзүүлж байна. Хичээж ажиллаарай. дэмжнээ
Өнгөрсөн 4 жилд Ерөнхийлөгч Х.Баттулга гадаад харилцааг элгээр нь хэвтүүлсэн. Үүнийг засаж залруулаарай
Салхитын маөнгөний ордыг шүүгч нартай хуйвөалдаад хятадууд авчихсан байсныг Хүрэлсүх л буцааж авсан. Нндээс олсон мөнгөөрөө тэтгэвэрийнхнийг зээлийг чөлөөлсөн. таныг дэмжиж байгаа шүү
Хүрэлсүх бурхан биш бүгдийн адил дутагдалтай,улс төрчийн хувьд жаахан хэтрүүлж поопорчих гэдэг л хүн.Гэхдээ Хүрэлсүхэд Монголын төлөө зүрх бий. Хүрэлсүх гарч ирээгүй бол Монгол Миеэ Эби Женкогийн хувьцаат компани болох байсан.Алдаагаа засаж юуны ч давс хужрыг тааруулж сурна гэж итгэж байна.
Цаашдын шударга ёсны тэмцэлд нь амжилт хүсье дэмжнээ
ЗӨВ Дэмжиж бгаа Өөрийн мэдлэг боловсрол, нөөц боломжоо олон чадварлаг залуусыг нээж гаргаж ирж чадаж бна. БҮҮ БУУЖ ӨГ. Тамын тогооны үлгэрээсээ салж байж МОНГОЛ УЛС хөгжинө, дэвшинэ ИРГЭН бүр баян тансаг амьдрах боломжтой
Онгорсон 30 жилд МАН болон АН Монголын нийгмийг хэдэн хэсэг болгон талцуулж хагаралдуулсан Хэт намчирхдаг Хурэлсух ард иргэдийн эв нэгдлийг хангаж чадахгуй ээ Монголчуудын хувьд хунд бэрх жилууд айсуй
Харин чи жинхэнэ намчирхаж талцуулагч биз дээ, МАН -с бусад нь эвтэй хүчтэй болоод гарч ирэхийг хэн байг гэсэн юм. Сандал ширээ , албан тушаал ашиг хонжооны төлөө урваж шарваж, орж гарч, хөл толгойгоо алдаж байгаа биз дээ . Үүнийгээ ардчилал гэж солиорно.
сү сүгээ яахав энэ сэнтийд нь залсан хэвээрэй байхуу аз чинь тохиож ковидоос болоод жагсаж чадахгүй байгаа болохоос гэхдээ ард түмний уур бухимдал хүргэлгүй сүг сү гээ зайлуул
Тавантолгойг Монголд үлдээсэн Сү Батболдыг ерөнхийлөгчид дэвшиж магадгүй тухай яриа гархад орос Женко буриадууд ноходтойгоо нэр хоч зүүн дайрч эхэлсэн. Даан ч Америкийн шүүхэд төрийн өмнөөс гомдол гаргасан нь Женкогийн өөрийнх тавьсан нийслэлийн прокурор байгаад мундраа хутгачихсан.
Хүрэлсүхийг дэмжнээ. Хуурамч баттулгын троллууд тархи угааж барахгүй шүү зүгээр хэлчихве
Алтанхуяг, Эрдэнэ гэсэн нөхдүүдээс л хувь дээр харагдаж байна
Хүрэлсүхээс өөр дэмжих хүн алгаа
Х.Баттулга новш зайлж нэг хэрүүл намжих нь
Араасаа байнга үхэл хагацал дагуулж явдаг хар мөртэй, хаяа муутай, жудаггүй муу эр. Хүрэлсүхийн ЕС байсан жилүүдэд хичнээн зуун хүн амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө чанаржуулсан нүүрсэнд нь хохиров, хичнээн мянган ААН дампуурч ажилгүйчүүдийн эгнээнд шилжив, хичнээн хүн торгуулийн шийтгэл амсав.
Хурэлсух байтугай МАН бухэлдээ Монголчуудын эв нэгдлийг хангая гэж байгаа бол арга барил сэтгэлгээндээ хувьсгал хий Боловсролтой щалуу уеэсээ дор хунд сурталтай догматик онго монго шутдэг иргэдээ намаар насаар омч хоронгоор ялгаварлан гадуурхдаг байгаад байвал юун манлайлагч байхав дээ
mongolchuud teneg bishee hen ym hiiged hen setgel gargaad bgaag harj bgaa zaaval demjeed gargaj irnee harj l baigaarai
Бөгсөө арчаад хаясан хэдэн халтар цаасанд нь хахаж үхээрэй муу тролл.
Цар тахлын хүнд үед тог дулааныг тэглэх зоригтой шийдвэрийг гаргаж чадсаных нь төлөө би лав Хүрэлсүхийг дэмжинэээ
Амьдралдаа ажил огт хийж үзээгүй Үхэрсүг яаж тэрбумтан болсоныгоо тайлбарлах хэрэгтэй . Арай Хятадын коммунист намаас мөнгө авсан юм биш байгаа
Хурэлсухээ дэмжнээ эхэлсэн ажлуудаа ч дуусгаг шулуун шударга дайчин хийнэ гэснээ хийдэг эр шуу
Бодит амьдрал болж буй зүйлээ сайн хар Хүрэлсүх л монгол улсад юм хийлээ
нүдэнд харагдаж гарт баригдах хийсэн ажилтай хүн дээ хангалттай сонгогдоод гараад ирэх чадалтай хүн дээ
Хиншүү Ганбаа мэтийн гарууд нэр дэвшээгүй нь яамай. ХҮК-ийг бол дэмжнээ
khurelskhes oor devshih bolomjtoi chadaltai chansaatai hun algada hiij chddg huneer ni hiilge
Huuk songogdoh n todorhoi l doo hamgiin ner hundtei hiij buteesen zuiltei hun
Яаж ч харлууулсан Хүрэлсүхийг дэмжнээ
Зарим нь бүр үхлээл дээ одоо яаанаа хаха яаж ч гүтгэж доромжилсон хамаагүй ард түмэн Хүрэлсүхийг сонгоно. Боогоод үхчилгүй сайн харж байгаарай Баттулгын суганы чолкнууд
Попорцон Хулхисүх Хулхи Хурандаа
Алтанхуягаас хол дээр хүндээ Хүчээ нэгтгэнээ
Энэ хулгайчаас коронагаар нас барсан, амьдралаа алдсан 1000 1000 хүний амийг нэхэж ял асуух ёстой болхоос толгой дээрээ залах ёсгүй шүү.
Монгол төрийн хойморт нэг ийм эр баймаарсан!!! Хэлсэндээ байдаг овоо эр юм билээ!!! Бид мэддэг болсоон!! Асуудалгүй дэмжин ээ!!
Энэ хэцүү цагт учраа олодоггүй АН-ынхан засаг барьж байсан бол Монголчууд өдийд элгээрээ хэвтчихсэн байгаа. МАН байгаа тулдаа өдий зэрэгтэй байгаа шүү
Энэ пиздааг харахлаар бөөлжис цутгах юм. Юу юу гэж хуцаж ульж байснаа гэнэт манан мафийн Алуурчид хулгайчид урвасан бэ. 5 тэрбум ногооноор ерөнхий сайдын суудлаа сольсон өмхий урвагч
Salaman darga Salbadai Enhbatad elegdvvlnee !
худалч
30 жил сүг явж дээ , Х. Баттулга хажууд чин юм юм л хийсэн бна , харж баригдахаар !!!! Өөрөө юу гийгүүлэвэээ!!!
Эрдэнээ Топор 2-тоо баярлаж байна. Шалтгааныг нь сонгуулийн маргааш хэлье
Ардын нам сурсан аргаа хэрэглэж байгаад яаж ийгээд сонгуульд ялах байлгүй дээ. М.Энхболдоос арай дээр байх Хүрэлсүх нь. Сү батболд занданшатар матар гэсэн дэмий нөхдүүд хэрэггүй биздээ. Хүрэлсүх жаахан олон түмний нүдэн дээр ард түмэндээ хайртай хүн болж жүжиглэх нь хэтэрчих гээд байдаг юм. Хамгаалагч нар хэрэггүй ардътүмэн маань намайг хамгаална ч гэх шиг. Путиныг дуурайж автобусанд явсан дагалдагч нараа та нар юу хийж яваа юм сэтгүүлчдэд суудлаа өг та нар хэрэггүй ч гэх шиг. Хэтрэлттэй жүжиг тавьчихаад байдаг юм. Ард түмний төлөө сэтгэл гаргаад ажиллаж чадаж байвал бусад нь ч дүүрч. Хэн нь ч гарсан Монголынхоо төлөө л дорвитой юм хийж үзээрэй дээ гуйх юм л энэ байна. Монголын улс төр улам л бохир болоод байх юм. Хэзээ нэг цэвэрших юм болдоо. 40 өөс дээш насныхан бүгд үгүй болж байж гайгүй болж магад. Гэхдээ одоогийн 20-30 насныхан ч бас л найдваргүй долигонуур улс шүү дээ. Энэ хүмүүсийн үе дуусч шинэ үеийн залуус гарч ирж байж Монгол улс гайгүй болж магад.
Шинэ үеийн залуус маань гадаад дотоод яваад юм үзэж нүд тайлсан боловсролтой залуус олноор гарч ирж байж Монгол улс маань хөгжиж магад. Дарга нартаа долигоносон бялдууч зусар залуус байсаар байвал хэзээ ч хөгжихгүй. Мөнх Хөх Тэнгэрийн ивээлээр Монгол улс маань хөгжин мандаж хүчирхэгжих болтугай гэж үргэлж л залбирах юм. Тэр сайхан цагийг мань мэт болтүзэж чадахгүй. Ядаж цаг жаахан гайгүй болохыг үзээд нүд аньвал сэтгэл амар хадан гэртээ очих юмсан. Үргэлж л Монгол улсаа, ард түмнээ л бодож байх юм. Хэдийгээр Монголд амьдардаггүй ч гэсэн.монгол хүний сэтгэхүйд бүрэн өөрчлөлт хийх л хэрэгтэй нэн тэргүүнд. Худлаа ярьдаггүй хулгай хийдэггүй цаг яс барьдаг сэтгэлээсээ ажлаа хийдэг улс төрийн идэвхтэй байх,хувиа хичээсэн зангаа хаях хэрэгтэй. Бас Баярлалаа уучлаарай гэж хэлж сурах,хүний өөдөөс инээмсэглэж сурах хэрэгтэй. Хөдөлгөөнд соёлтой оролцохоос эхэлнэ. Бие биенээ хүндэлж сурах маш чухал
Хуулийн байгууллага,ҮХЦ ийг хүртэл өөрийн эрхшээлд оруулж шударга өрсөлдөөнөөс айж булхайгаар ерөнхийлөгч болох гэж байгаа чамаас үхсэн ацны шударга ёс хүлээх юм. Худлаа попроход өөрийнхөө хийсэн үйлдлээ эргэн харж байж попорч сур Сүрданзан минь.
Биднийг ХУУРАНАДАА хулхисүг
Huukiig buren demjij b. Nileed urgun tsar hemjeetei ug heljee. Sain b. Odoo 6 sard ajildaa shuud saadgui orj ene Niigemee uurchil.
Энэ яасан мөнгөтэй хүн бэ.Ерөнхийлөгч болохын тулд авилгалын загалмайлсан эцэг гэж нэрлэглсэн Н. Энхбаяр, монголыг тонон дэрэмдсэн Элбэгдорж,НДС г тоносон Эрдэнэ, хүүтэйгээ хамтарч хулгай хийсэн Бат Үүл мэтийн толгой баячуудыг бүгдийг нь худалдаад авчээ.Аргагүй ар талд нь монголын баялагийг хулгайлаад гадаадын арваад оронд хөрөнгөө нуусан алдарт хулгайч Сү. Батболд байгаа гэдгийг харууллаа.
Яагаад ЕС суудлаас огцорсон гэж. Ямар юм хийх гэж байгааг чинь хэлсэн шүү дээ. Туйлбаргүй амьтан минь. Үжир модны мөчир дээрээс хөхөө уран донгодоод тэр цэцэглэхгүй биз ээ. Итгэхгүй.
Монголчуудаас урвасан сүг үхдэл урвагч хүрэлсүх бол сью ноён, Алуурчин элбэгдорж, Оджаргал гэсэн Манан мафийн толгой 3 Алуурчин хулгайчаас 5 тэрбум доллор авч ерөнхий сайдын суудлаа сайн дураараа өгсөн хулгайч. Дээрх 3 Алуурчин хулгайч луйварчид МАН-аас улсын их хуралд байгаа 62 хулгайчдад тус бүрд нь 3 сая доллорын хахууль өгсөн. Ийм хэмжээний шууд хахууль авсан урвагчид Алуурчин элбэгдорж, сью ноён, Оджаргал гэсэн луйварчдийн төлөө нүдээ ухаж чадна.
songuulid shudraga , huulyn daguu ursuldchihuud shudraga yos yarisan deer bishuu Sugsuhee . yaj shudraga yos yarij chadaj bna aa . Chinii hiisen geed bgaa ajilin 80% Battulga hiisen bh shuu .
ЗА ЗА ХҮНЭЭ СОЛИХГҮЙ БОЛ ХҮРЭЛСҮХЭД ӨГӨХ ХҮН БАЙХГҮЙ ЮМ БАЙНА ДОО.
Баттулгын хөлсний бичээчид үхлээ юу. Баттулга нүглээ эдлэх цаг удахгүй ирнээ. Монголд шудаога ёс тогтоно оо.
За чи битгий хуц бүх суудлыг авчихаад шударга ёсны тэмцэл дахиад 20 жил үргэлжилнэ.Ингэж доромжилдог хүнийг би хараад ой гутдаг.
Сүр үзүүлдэг сүг бол эх орон ард түмний баялгийг тоносон хулгайч Батболдын бөгсөнд гүн гүнзгий шургасан хүн. Дансандаа бгаа 100 сая доллараа тайлбарлаачээ... чамайг гарвал иргэний дайн болно шүү. Монголд намуудын тогтолцоо хэрэггүй болсныг цаг хугацаа бэлхнээ харуулж бна. Иргэдийн ардчилсан удирдлагатай болох цаг нэгэнт болжээ
Энэ хүн уг нь залуу хүн, гэтэл Эрхэм Нөхөд өө, Товарищи гэх коммунист дуудлагаасаа с салаагүй новш юмаа. Ой гутаж байна. ЗГ-аа таавчигтай хүүхнээр далимдуулан хаяж зугтаасан Муухай муужгай!!! Ковид өвчний Монгол Улсын нэг хүнд оногдох үхлээр дэлхийн тэргүүлж эхлэж байхад, олон мянган хүн өвчтэй шаналж хэвтэж байхад, Мянга мянган жижиг үйлдвэрлэл хаалгаа хааж орлогогүй зовж байхад ямар их мөнгө зарж Ерөнхийлөгч рүү санаархалд чинь Монголын бүх сонгогчид удахгүй ямар хариу өгөхийг хараарай!!! Хүрэлсүх чамайг Чөтгөр аваг !
Хулхисүг гуай та өөр дээрээ бүх галыг аваад хариуцлагаа ухамсарлаад галын шугам дээр ард түмнээ орхиод Сү г дагаад далд ороо биз дэ тэгээд улс төриин ажилдаа цэг тависан гэж ард түмэн ойлгосон. Энхбат нь зөв хүн ядаж л улсаасаа хулгай хийгээгүй хүн
Доорхи буриад халхаар нь талцуулж байгаа сүг царайтай хүний боол үхэрсүхийг дэмжигчийг харцгаа. Манангын троллууд бол монголын эв нэгдлийг бусниулагчид гэдэг нь тодорхой байна. Үүний цаана урд зүгийн эрлийзүүд байна гэдэг нь харагдаж байна.
Бүх эрх мэдэл чинь гарт чинь байхад чи юу хийсэн юм бэ. Шүдгүй гэж хуцсаар бгаад шүдтэй болсон биздээ. Чамаас харах юм түй ч үлдсэнгүй. Бөгсөө арчаад хаясан хэдэн цаасанд чинь хууртана гэж бодож байна уу. Ёстой түй май долоон уулын цаагуур далд ор сүг овогтой сүрданзан минь.
Ардчилсан нам ч хөөрхий их зам гүүр барьсанбайдаг , ардын нам 22 жил төр барихад шалбаагаараа л бсан даг , юун тэмцэл вэ , ждүчмд , олигархууд, 60 тэрбумтайгаа тэмцэл дээ , нэг хурандаа бүдэг бадаг юм яриад явахаар ямар үнэмшил бнаа, оцойж ондойтол нь хөгжүүлэх олон жил төрд блаа , үр дүнгүй сүх сэлэм ёслол
шударга бус хүн шударга байх тэмцэх тухай үг хэлээд байхаар чинь одоо яах болж байна аа. нүдээ аниад үнэмшээд суух уу? энэ чинь ер ь юу болоод байна аа.
Elbegdorj nohoi ingej garch irsen. Tegeed yalaa helehuu baihuu?
buuj ugchuud yu hutsaad bna
Өөртэйгөө тэмц өөрийгөө ол. Бохир намаа тараа. Сү, Элбэг, Нямдорж Эрдэнэ нартай хариуцлага тооцож хуулийн байгууллагад яллуул. Чамаас ч сайн зүйл гарахгүй нь тодорхой.
байгаа байхөө ... зугтааж явчихдаг, тэгснээ гарч ирээд үргэлжлүүлдэг , одоо хэзээ зугтах бол ? :))
Чингисийн алтан ургийн 30 мянган монгол хүнийг яргалан цаазалж Монгол орныг цусанд живүүлсэн МАН- хэмэх яргачин алуурчид хулгайч дээрэмчдийн мафийн толгойлогч юу хуцна вэ..Бурхан Халдун ч гэж шиг чам шиг мангайсан хар сдад тийшээ зүглэх эрх байхгүй шүү..Зайлаарай чи. гэжээ. ОТГОНТЭНГЭР ОЧИРВААНЬ МИНЬ ӨРШӨӨНӨ БУС УУ,
Erunhii said baihdaa daichin, shuurhai ajillaj olon ajliig ehluulsen. tand olon hun itgej demjij baigaa, amjilt husey,
2017 онд л шударга ёс ярьсан. Хаана байна? Бүх эрх мэдлийг атгалаа.
14 саядолларын гэмт хэрэгтэн нэр дэвшиж болдог юм уу
Sain unshij bna.
монголын баялгийг адилхан хоёр хөршөөр гаргаж зарах зүйтэй таван толгойгоос - цагаан суврага - зүүн баян - сайн шанд - баруун урт - хөөт -чойбалсан хүрчихвэл цааш эрээн цаваар владивосвок оор зүүн хойт ази зүүн өмнөд ази монголын байгалийн баялаг хүртээмжтэй очно ПУТИН зүүн хойт азийн хурал болоход БАТТУЛГЫГ энэ зам тавиад ирвэл нүүрсийг нунтаглаад боловсруулаад орсын нүүрстэй хамт зараад өгнө гэсэн шүү дээ тэгээд ч хоёр тал руу гарах нь эдийн засгийн ач холбогдолтой нэг улсын хараат байх аюултай
шинэ ерөнхийлөгч шинэ төмөр замыг үргэлжлүүлнэ гэж ард түмэн итгэж байна