sonin.mn

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд, 4-р сарын 30-наас тавдугаар сарын 2-ныг хүртэлх хугацаанд парламентад суудалтай улс төрийн намууд нэр дэвшигчээ тодруулахаар заасан билээ.

Энэ хүрээнд О.Цогтгэрэлийн удирдсан гэх Ардчилсан Нам Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах санал асуулгад  УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин,  УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нарыг бүртгэн, АН-ын анхан болон дунд шатны гишүүдээс бичгээр санал асуулга явуулж, улмаар энэ сарын 2-нд намын их хурлын гишүүд эцэслэн шийдвэрлэхээр зарлаад байгаа.

Харин М.Тулгат даргатай гэх АН-ын хувьд АН-ын дарга асан С.Эрдэнэ, Ерөнхий Сайд асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Л.Гүндалай, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нарыг бүртгэн, цахим санал асуулга явуулж эхлээд байна. Тэгвэл УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин уг сунгаанаас нэрээ татаж буйгаа зарлан, "Дүрмийн бусаар зохион байгуулагдаж буй сунгаанаас АН-ын гишүүн Х.Тэмүүжин би нэрээ татаж  байна. Дотороо дүрмээ мөрдөж чаддаггүй хүмүүс гаднаа хуулиар улс орон авч явж чадахгүй" гэжээ.

 

Э.Мягмар