сонин mn
Ардчилсан намын нэр бүхий эрхмүүдэд тус намын дээд шагнал "Чингисийн одон"-г гардууллаа.
Тодруулбал Ардчилсан хувьсгалын 31 жил, ардчиллын төлөөх Улс төрийн намууд нэгдсэний 20 жилийн ойг тохиолдуулан, мөн Монгол Улсын Их Хурал болон Орон нутгийн сонгуульд намын гишүүдээ удирдан зохион байгуулж, манлайлан оролцож ялалт байгуулан намын гишүүд, дэмжигчдийн хүрээг өргөтгөх үйлсэд бодитой хувь нэмэр оруулсан Гочоогийн Баасанжав, Рагчаагийн Бадамдамдин, Даваагийн Билэгсайхан, Довуучийн Долгорсүрэн, Дашзэвэгийн Зоригт, Жамбалын Мөнхтөр, Түмэн-Өлзийн Энхтүвшин нарыг Ардчилсан намын тэргүүн дээд шагнал “Чингисийн Одон”-гоор шагнав. Одонг АН-ын дарга С.Эрдэнэ, АН-ын даргаар сонгогдсон М.Тулгат нар гардуулсан юм.