-Түр орлон гүйцэтгэгчийг дахин түр орлон гүйцэтгэгчээр солихдоо “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгч болжээ-
Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнгөрсөн баасан гариг өөрийн зөвлөх, “Мон-Мэс” хувийн эмнэлгийн эзэн Л.Жамбалжавыг Гэмтэл, согог сэргээн засах клиникийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. Тус эмнэлэг ингэснээр таван сарын хугацаанд гурав дахь үүрэг гүйцэтгэгч даргаа хүлээж авч байгаа гэсэн үг юм.
Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 8-нд Эрүүл мэндийн сайд Н.Удвал тушаал гаргаж, эмнэлгүүдийн дарга нарыг жинхэнэ дарга биш, түр орлон гүйцэтгэгч дарга болгосон билээ. Ингэснээр даргаар ажиллаж байсан С.Отгонгэрэл эмч үүрэг гүйцэтггэгч болсон гэсэн үг.
Дараа нь экс даргын оронд тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан Б.Баттөгсийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тушаалыг Эрүүл мэндийн сайд Н.Удвал гаргажээ. Гэвч Н.Удвал сайдын энэ түр томилгоо эзнээ олоогүй байсныг нотлох олон юм болжээ.
Түр орлон гүйцэтгэгч Б.Баттөгс нь эмнэлэг дотроо халаа сэлгээ хийж бужигнуулсан асуудал дэгджээ. Бас хувийн компаниасаа материал нийлүүлдэг “но” нь гарч ирж, ашиг сонирхлын зөрчилтэй түр орлон гүйцэтгэгч даргыг АТГ-т шалгуулахдаа хүрсэн тухай хоёрдугаар сарын сүүлчээр “Нийслэл таймс” сонин мэдээлж байсан билээ.
Ийм зүйл болж өнгөрөөд байхад Эрүүл мэндийн сайд Н.Удвалын эзнээ олоогүй томилгоо үргэлжилж байгааг хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Түр орлон гүйцэтгэгчийг түр орлон гүйцэтгэгчээр солихдоо нөгөө“нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгч болжээ.
Гэмтлийн эмнэлгийн шинэ түр орлон гүйцэтгэгч дарга Л.Жамбалжав тус эмнэлгийн газартай холбоотой асуудалд орооцолдсоныг хэвлэлүүд ил болголоо. Өмнөх орлон гүйцэтгэгч нь багаж тоног төхөөрөмж нийлүүлдэг энэ тэр асуудалд орооцолдоод байсан бол энэ удаагийнх нь бүр газрыг нь авах гээд улайрч байгаа нөхдийн нэг болж таарч байгаа юм.
Эрүүл мэндийн сайд ийнхүү эмнэлгийнх нь газрыг авах гээд байгаа ашиг сонирхлын зөрчилтэй нөхрийг Гэмтэл, согог сэргээн засах клиникийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилохдоо Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг ч үл тоожээ.
Уг нь бол төрд ямар шалгуур болзол хангасан хүн ажиллах ёстой вэ гэдгийг тодорхойлж шийдэж байдаг газар нь Төрийн албаны зөвлөл. Төрийн албаны зөвлөл өнгөрсөн тавдугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаараа:
-1. “Хүсэлт хүргүүлэх тухай” Эрүүл мэндийн сайд Н.Удвалын 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 1а/1509 тоот албан бичгээр Төрийн албаны зөвлөлд ирүүлсэн Тагнуулын ерөнхий газар болон нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн I хэлтсийн нэрийг барьсан нэгэн иргэн сонгон шалгаруулалтын комиссын гишүүдийг дарамталсан, үйл ажиллагаанд нь нөлөөлөхийг оролдсон үйлдлийг шалгуулах хүсэлтийг холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэх,
-2. Лхамсүрэнгийн Жамбалжав нь 1949 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн бөгөөд сар бүр өндөр настны тэтгэвэр авч байгаа, Хөдлөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалтыг баримтлан холбогдох баримт бичгээр нотлогдож байх тул түүний сонгон шалгаруулалтын бүртгэл, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтны нөөцөд бүртгэснийг тус тус хүчингүй болгохыг Эрүүл мэндийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд үүрэг болгох гэсэн шийдвэр гаргажээ.
Л.Жамбалжав нэгдүгээр эмнэлгийн дарга болохоор өрсөлдөж, тэнцсэн ч өөрийн хүсэлтээр татгалзсан гэдгийн цаана нэг талаасаа Төрийн албаны зөвлөлийн энэ шийдвэр байж. Нөгөө талаас нь Эрүүл мэндийн сайд түүнд өөр нэг “бялуу” буюу Гэмтлийн эмнэлгийн даргын албан тушаалыг өгөхөөр тохирсон байсан гэж хардахаас өөр аргагүй байгаа юм.
Гэмтлийн эмнэлгийг экс түр орлон гүйцэтгэгч дарга Б.Баттөгс баахан бужигнуулсан. Харин дараагийнх нь бүр ч илүү бужигнуулах бололтой. Эрүүл мэндийн сайдын зөвлөх хийж байхдаа яамны бүх ажилд оролцож, сайд надад хариуцуулсан хэмээн төрийн захиргааны ажилд хөндлөнгөөс орж ирэн төсөв хянах ,
төрийн захиргааны албан хаагч газар хэлтсийн дарга нарт ЭМЯ-ны нэр дээр ирсэн бичгийг цохох, мөн шийдвэрлэх зэргээр Төрийн албаны тухай болон Төсвийн хуулийг удаа дараа зөрчиж байжээ.
Тэр ч бүү хэл төлбөрийн даалгавар дээр сайд, нягтлан хоёр шууд гарын үсэг зурж болох эсэхийг лавлаад үгүй гэхээр “Тийм гарц заавал ол” гэсэн тухай яриа хөөрөө Сангийн яамаар гарсан байсан.
Сангийн яамныхан Эрүүл мэндийн яамнаас асуулгаад байгаа энэ хэвийн биш асуултын хариуд “Сайдын хувьд тушаал гаргадаг болохоор өөрийнхөө тушаалыг өөрөөүндэслээд өөрөө мөнгөний баримтан дээр гарын үсэг зурах боломжгүй” гэж тайлбар өгсөн аж.
Гэсэн ч гарц ол гэж Н.Удвал сайдын гарын зөвлөхөд шахуулсан Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд Сангийн яам руу дахин дахин утас цохиж, улсын сан хөмрөг барьдаг улсыг нэлээд бухимдуулсан сураг дуулдаж байна билээ.
Бас Н.Удвал сайд Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ажлаа эхлэхийн өмнө буюу тавдугаар сарын 21-нд сайдын зөвлөлийн хурлаа “Жамбалжав даргын удирдлага дор шийдвэр гаргахаа яриад 12 гэхэд бүх тушаалаа гаргаад зуруулаарай. Би Монголд байна ш дээ” хэмээн төгсгөжээ.
Эндээс харахад Эрүүл мэндийн яаманд сайдын зөвлөх Л.Жамбалжав гэдэг нөхөр ямархуу их “эрх мэдэлтэй” хүн бэ гэдэг нь харагдана. Н.Удвал сайдыгаа мөнгөний баримт дээр шууд гарын үсэг зуруулдаг болгох гэж зүтгээд байсан зөвлөх нь одоо Гэмтлийн эмнэлгийн даргын албыг түр орлон гүйцэтгэж, өөрөө шууд мөнгө захиран зарцуулах гарын үсэг зурах эрхтэй боллоо.
Хэдий хүртэл энэ эмнэлэг үүрэг гүйцэтгэгч даргатай байх вэ гэдэг ч одоогоор тодорхойгүй байна. Сая болж өнгөрсөн сонгон шалгаруулалтад өрсөлдсөн тус төвийн туршлагатай эмч нар гэгддэг Б.Жаргалсайхан, Ж.Батмагнай нар ур чадварын шалгалтдаа бүдэрчээ.
Тиймээс байдаг Гэмтэл согогийн эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлөөс дахин явуулахаар болжээ. Улсдаа ганц байдаг Гэмтэл согогийн эмнэлгийн хаалгыг олохгүй шахам болтол барилга шавсан. Тэр олон барилгын нэг нь “Мон-Мэс” гэдэг хаягтай болчихсон байхад гайхаад байх юмгүй бололтой.

Сайдын зөвлөх Л.Жамбалжавын цохолт бүхий бичиг
Эх сурвалж:

Сэтгэгдэл0
Удвалыг мэднээ. Нэг иймэрхуу л юм хийж чадах авгай. Нэг хуний богс хувааж долоож яваа улс бие биедээ тал засахаас ч оор яахав. Шившигтэй шийдвэрууд ноелож буй энэ цагт. Инээдээ бариад л дагаад байхаас оор арга ч алгадаа цагаан халатаннуудаа
yaj ingej eryyl mendiin said baih bolj baina, tegeed bas eronhiilogch boloh geed baigaa, ichmeer umaa.
Удвал удвал гамшиг болно.
энэ Удвал Жамбалдорж 2 ичиж үхмээр юмаа.Энэ с албар чинь бүхэл бүтэн эрдэнэт хүний амь нас хариуцаж байгаа газар.Энхбаярыг дагаж долдойдож гүйсэн юмнуудын тоглоомын газар биш.2 эмнэлгийн Энхбаярын шоронгийн эмнэлэг болгочоод одоо гэмтэлээр тоглоод байхын.саяхан л энэ өвөө чинь сонин хэвлэлээр гэмтэлийн газарыг авах гээд үхэн хатан гүйгээд байсандаа.зүгээр гэртээ эмгэнийхээ цайг уугаад сууж байж болдоггүй юм байхдаа.Ач зээгээ эрхлүүлээд.Та нарын энэ их шуналаас болж хийсэн нүглийн чинь үр удам чинь үүрнэ шүү дээ60 гарсан зөнөсөн хүнийг одоо болиосой билээ
tentegever gedeg chin tsaanaasaaa ta amrah bolsoon hiih yumaa hiiged idehee ideed bolson geed bshdee Jambaljavaa-muruuruu yavaachee,ulsaas ugsun tetgemjee avchaad odoo yu ideh geed yamar gazar avah gee l shunaltaad bdgiin be.Enkhbayariin tserguuddee zaasan gants yum n ene l bhaadaa.eroolgui shunaliin huudiinuud.
Jambaljav bol eruul mendiin salbariin leaderuudiin neg. Uzel bodoldoo unench negen. Yadaj l salbariig arai unagah hun bish, turshlagatai, chadvartai yu ch medehgui amidtdaas hamaagui deer. Manaih odoo huniig nas huiseer yalgavarladagaa bolivol taarna.