sonin.mn

 

“Оргил” рашаан сувил­лын хувь заяа бүрхэг байгаа талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Бүрхэг болсны учир нь тус сувиллын өмнөх дарга нарын хийсэн увайгүй үйлдлээс болж сувиллын эр­гэн тойронд хөл гишгэх га­заргүй шахам барилга бос­сон.
 
 
Эдгээр барилгууд нь рашаан булгийн эх ундарга дээр боссоноос болж байгаль эхийн өгөөмөр хишиг бол­сон рашааны нөөц багасах, бүр хатаж ширгэхэд хүрээд байгаа юм. Уг нь Монгол Улсын хуулинд ямар нэ­гэн урсац ус, булаг шанд, ра­­­шааны эх ундаргаас 200 метрийн зайд ямар нэ­гэн ба­­­рилга байгууламж ба­ри­хыг хориглоно гэж заасан байдаг. 
 
 
Гэтэл энэ хуулийн заал­тыг гууль болгож зөрч­сөн эрхэм нь “Оргил” ра­шаан сувиллын гүйцэтгэх за­хирал асан Ц.Сүхбаатар гэгч болж таараад байгаа. Тө­рийн өмчит хувьцаат ком­­­па­нийн газар болон хө­рөн­­гийг нь үнэгүйдүүлсэн Ц.Сүхбаатарыг АТГ-т шал­гуулах хүсэлтийг тус сувил­лынхан гаргаж байсан аж. 
 
 
Тэрбээр сувиллын газрын даргаар ажиллаж байхдаа тусгай хамгаалалтын бүсийг бусдад бэлэглэх журмаар дураараа аашилж байсныг “Оргил” рашаан сувиллын ажилчид нотолж байгаа юм.
 
 
Ц.Сүхбаатар сувиллын хашаан доторх төрийн өмч, тусгай хамгаалалттай га­зарт автомашины зогсоол ба­рих зөвшөөрлийг “Нью капитал” ХХК-ийн захирал Мягмаржав гэгчид олгосон байдаг. 
 
 
Ингээд түүний олгосон газрын зөвшөөрөл нь холбог­дох албаны хүмүүсийн га­зар эзэмшүүлэх захирамж болон зөвшөөрөл олгох шат­лалыг дамжилгүйгээр ший­дэгджээ. Өөрөөр хэлбэл зөв­хөн өөрийн гарын үсгээрээ баталгаажуулж газрын зөв­шөөрөл олгож байсан юм билээ.
 
 
Түүний энэхүү хууль бус үйлдлийг ажилчид нь эсэргүүцэж Ц.Сүхбаатарыг АТГ-т шалгуулснаар хууль бус үйлдлийг нь таслан зогсоосон байдаг. Ингээд тус газар шинэ дарга ирс­нээр дээрх компанитай хий­сэн гарын үсгийн гэрээ хүчингүй болж, барилгын ажлыг зогсоосноор өдгөө “Нью капитал” ХХК, “Оргил” рашаан сувилал хоёрын хооронд маргаан үүсээд байгаа аж.
 
 
Мэдээж су­виллынхан газраа алдах­гүйн тулд тус компанид хууль бусаар авсан газраа чөлөөлж өгөхийг хүссэн юм билээ. Одоогоор сувиллын хашаагаар барилгын хог шороо хөглөрч байгаа нь өвчтөнүүдийн сэтгэлд таагүй байгааг ч хэлж байна.
 
 
Өвчтөнүүдийнхээ ая тух­тай байдлыг хангахын тулд сувиллынхан энэхүү хууль бус газрын маргааныг та­салж, чадахгүй бол шүү­хээр явахаас өөр аргагүй хэ­мээн ярьж байсан. “Нью ка­питал” ХХК-ийн захирал Мягмаржав барилгын ажлыг эхлүүлэхийн тулд нэлээд хөрөнгө мөнгө гаргасан нь хүн бүхэнд ойлгомжтой.
 
 
Түүнч­лэн зарим эх сур­валжууд Ц.Сүхбаатарыг су­вил­лын хашаан дотор байр­лах эрдэс баялагийн лабо­раторийн газрыг то­моохон албан тушаалтанд өгсөн тухай ч мэдээлж бай­сан.
 
 
Товчхондоо “Оргил” рашаан сувиллын даргаар 15 жил ажилласан Ц.Сүхбаатар ойр ойрчмынхоо газрыг 2004-2008 онуудад эрчимтэй зарж борлуулжээ. Уг нь тус сувиллын ойролцоо хэдхэн жилийн өмнө ямар ч барилга байгууламж байгаагүй.
 
 
Гэтэл өдгөө “Оргил” ра­шаан сувиллыг тойрсон гоём­сог барилгууд сувиллын өнгийг дарж, байшин нь ч харагдахгүй болгосон нь харамсалтай.  Тус сувиллын гүйцэтгэх захирал О.Сэмэр хэлэхдээ “Би тус газрын даргын аж­лыг өнгөрсөн оны сүү­лээр аваад ажиллаж байна.
 
 
Намайг ирэхэд хам­гаа­лал­тын газрууд бүгд бусдад ху­далдагдсан байдаг. Хэрвээ барилгын ажил эхэллээ гэж бодоход манай сувиллын үйл ажиллагаа бүрэн зогсоно гэсэн үг. Ц.Сүхбаатар даргын үед л ихэнх газруудаа ал­даж, эргэн тойрон барилга байгууламж болгосон байсан.
 
 
Өмнө нь та бүхэнд алдагдсан газрын тухай тодорхой ярьж өгсөн. Тиймээс одоо дахин нуршаад хэрэггүй байх. Ха­рин манай сувиллын ха­шаан дотор “Нью капитал” ХХК-д газар олгосон байсныг нь бид эсэргүүцэж ажлыг нь зогсоогоод хог, шороо тоосоо эмхэл гэсэн шаардлага та­виад байж байна.
 
 
Бид их гайхаж байна. Төрийн өмчийн хорооны шийдвэр бо­лон Нийслэлийн газрын албаны холбогдох хүмүүсийн захирамжгүйгээр зөвхөн өөрийнхөө гарын үсгээр ба­талгаажуулж тухайн газ­рыг Ц.Сүхбаатар дарга олгосон нь хууль бус үйлдэл шүү дээ. Энэ асуудлаасаа болж АТГ-т шалгагдах болсон.
 
 
Хүн гэдэг амьтан чинь их сонин юм билээ. “Нью капитал” ХХК-ийн захирал Мягмаржав намайг хахуульдах гэж үзэж байсан. Би насаараа төрд ажилласан хүн. Тийм учраас толгойгоо цустах зүйл хийх­гүй л дээ.
 
 
Ямартай ч анх най­ман га газартай байж бай­гаад алдсаар дөр­вөн га газар үлдсэн, эхнээс нь авахуулаад алдаж байх шиг байна. Гэхдээ төр арай ч хууль бус газрын эрхийг хүчин төгөлдөр болгож ба­рилгын ажлыг эхлүүлэхгүй байлгүй дээ.
 
 
Ер нь бол манай сувилал цаашид ажиллахад үнэхээр хүнд болсон. Манай сувилал ТӨХК шүү дээ. Гэтэл төрөөс ямар ч төсөв авдаггүй өөрс­дийгөө л болгодог бай­гуул­лага болоод байна.
 
 
“МИАТ” бас л төрийн өмчит ком­пани. Жилд олон зуун сая төгрөгийн татаас авдаг мөрт­­лөө ямархуу байдалтай бай­гааг хүн бүхэн мэдэж байгаа байх. Сувиллын энэ байр 1974 оны барилга. Одоо бүр мараалын элэгдэлд орж ху­га­цаа нь дуусч байна. Энэ бүхнийг төр засгаас анхаарч үзээсэй гэж энэ дашрамд хүсэх байна” гэв.
 
 
Мөн “Өндөр буянт”, “Хурд” компаниуд НЗД-ын захирамжаар 2004-2008 онд сувиллын эргэн тойр­ны газрын зөвшөөрлийг Ц.Сүхбаатар дарга өгснийг олон хүн нотлоод байна. Со­нирхолтой нь “Оргил” ра­шаан сувиллын архивт хууль бусаар олгогдсон газ­руудын тухай нэг ч бичиг баримт үлдээгүй аж.
 
 
Энэ бүх өгөгдсөн, авагдсан газрын бичиг баримтуудыг устгалд оруулж өөрөөсөө хэргийг холдуулах гэсэн башир арга гэдгийг сувиллын ажилчид хэлж байсан. Бас болоогүй ээ, Ц.Сүхбаатар сувиллын газрыг бүхэлд нь хувьчлах асуудлыг хүсэлтээр гаргаж байсан гэсэн.
 
 
Тухайлбал 2007 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 248 тоотоор ТӨХК-ийн “Оргил” ра­шаан су­виллын эмчилгээ сувил­гаа­ны төвийн барилга барих 0.9345 га газрын тусгай зөвшөөрлийг авч байжээ. 
 
 
Гэтэл уг барилга нь зо­риулалтаасаа өөрчлөгдөж өдгөө орон сууц болж ху­вирсан байх жишээтэй. Энэ мэт улсын өмчийг үнэ­­гүй­дүүлж эрх мэдэл ал­­бан тушаалаа урвуулан ашиг­ласан Ц.Сүхбаатарыг АТГ шалгасан гэх боловч ямар ял шийтгэл оноосныг нь хэн ч мэдэхгүй.
 
 
Тэгэхээр тус­гай хамгаалалтын газ­раар хагартлаа баяжсан Ц.Сүх­баатарын хууль бус газрын наймаанууд өдгөө ч маргаан дагуулж нэгэн иргэний өмчийг үнэгүйдүүлж бай­гаа нь үнэнд хэр нийцэх бол.
 
 
Ядарсан нэгэн иргэн бусдын юмыг луйвардаад 15 жилийн ял авч байхад улсын мэдлийн газрыг га­рын салаагаараа урсгасан Ц.Сүхбаатартангууд авлигал авсан мөнгөөрөө тансаглаж л явна. Эрх мэдэл, мөнгөтэй хүмүүсийн өөр хоорондоо хий­дэг авлига, арын хаалгыг таслан зогсоох албан ту­шаалтан алга уу.
 
 
Р.Саруул
 
Эх сурвалж: