Сая хэсэг ордос оюутны:
-Архийг шаахаар, усыг нь шаа!
-Усыг нь шаахаар, лажууг нь шаа!
-Тэрийг шаахаар, шуан рон лажиан шаа!
-Уудгийг нь биш, утааг нь шаа!
-Тэдгээрийг биш, будаагаан шаа!
-Бүгдийг нь шаа! гэж хэлсэн бичлэг сүлжээнд түгж, манай иргэн олон залуусын үзэн ядаж, жигшиж байгаа гэж жигтэйхэн. Хятад үг хэллээ гээд тэгээд байгаа юм уу гэтэл, үгүй (Нэг оюутан залуу лажуу гэсэн бол нэг охин сармис, чинжүүтэй соус дээрхи 蒜蓉辣酱 гэснийг хараад хятадаар уншжээ). Шаа гэж хэллээ гээд тэгж их айхавтар жигшээд байгаа юм гэнэ.
Энэ оюутнууд архи уухгүй, байгаа юмаа ууж идээд хөгжилдөж бай, ядаж архи уухын оронд тамхи татаж бай гэсэн л юм хэлсэн байх юм. Ордос аялгуунд шаа гэх үгийг халх аялгуу шиг л өргөнөөр хэрэглэнэ. Манайд ч гэсэн идэж уухыг шаа гэж хэлдэг. Халх аялгуунд бараг бүх үйл үгийг шаа гэх үгээр орлуулж болдог, эсвэл үйл үгтэй холбож хэлдэг. Хятадад ши гэх олон утгат ганц үеээр 81 үгтэй шүлэг бичсэн байдаг гэдэг шиг, хэтрүүлж хэлбэл шаа гэдэг үгээр манайд тэгж болохоор.
Гэхдээ шаа гэх үгийг Ордост бол эгэл монгол үг гэсэн утгаар нь хэрэглэдэг. Манайд бол цээртэй хараал, этгээд хэллэг, гудамж, шоронгийн үг маягаар хэрэглэнэ. Ид уу гэх жирийн үг хэлсэн ордос оюутнуудад асуудал байна уу, эрэмдэг гаж байдлаар хэрэглэдэг бидэнд учир байна уу. Бидний энэ бусармаг байдлыг тэд мэдээд бидэнтэй адил бохир үг яриатай болох хэрэгтэй юу, үгүй юу.
Шаа гэдэг нь урт хатуу зүйл өөр зүйл рүү орох гэсэн анхдагч эгэл утгатай болохоор салбарлаад цохих, нэвтрэх, дайрах гээд бас өөр утгуудтай болсон байна. Бусад тохиолдолд манайд оросын матерщина буюу махчилбал эхийн ёс гэж байгаа юм шиг нэртэй, үзэшгүй муухай хараал эрүүжсэн большевизмтай хамт дэлгэрч, шаах гэх мэт үгээ түүнд зориулан золиослож, цээртэй хараал болгочихсон болохоор л урьдын адилаар, энгийн байдлаар хэрэглэж чадахаа больчихсон юм шүү дээ. Е..ть гэдэг мат хараалтай адил болгосон. Одоо тэгээд, хэн нь хэнийгээ бүдүүлэг тэнэг гэж шоолох вэ? Ид уу гэсэн үгийг манайхан юу гэж хүлээж аваад байна? Тийм чихтэй, ухамсартай, ертөнцтэй болчихсон.
Өнөөгийн Монгол улсын иргэн гэдэг нь эсрэг тэсрэг нь хэтийдсэн хурцадсан байдаг болж. Халхын голын тулалдаанд Монголын нэг офицер “Шууд шаа!” гэж командалсан гээд л бахархах ч янзтай. Тэр шаах маах, пи... на... гэсэн үгэндээ дургүй юм уу гэвэл бас тийм биш, дуртай болоод л салахгүй бүх юманд хэрэглээд байгаа. Хэлэхгүй л бол утга санаагаа хэлж илэрхийлж чадахгүй хүн ч чамгүй олон.
Удахгүй ордос оюутнуудын яриа гээд жигшээд байгаа зүйлээ бүгд хавтгай хэлнэ, залхаана, гэхдээ нөгөө л бохир утга, сэтгэлгээгээрээ шүү дээ. Саяхан Монгол улсад нэг сайхан хип-хоп дуу гэж шагшигдсан үглэл гарлаа. Пи... на...-гаар дүүрэн. Юу нь сайхан байгаа юм? Хаана ч ийм дуу түгэхгүй. Орос улсад ч тарахгүй. Оросод тийм дуу гээд олонд цацвал хэдэн жил шоронд хоригдож болно. Гэмт хэрэг юм байна шүү дээ, угтаа.
Олон аялгуугаараа монгол хэл баян. Сурч мэдэх ёстой. Монгол аялгууд хүрээндээ хэрэглэгдэх ёстой, мөн аялгууд нийлж их монгол хэлийг бүтээж байх ёстой. Өвөр Монголд явалдах гэдэг нь нөхөрлөх гэсэн утгатай, манайд хамт явах гэсэн утгатай байснаа мат шинжтэй болжээ. Өвөр монголчуудыг шоолох ч юм уу, тийм үг хэлэв гэж дургүйцэх нь юм мэдэхгүйн л шинж болохоос, үндэслэлгүй юм.
Зай тавьж өгөөч гэхийг Өвөр Монголд зайл гэж хэлэх нь тохиолдно. Нутгийн аялгуунд бол жирийн л үг, монгол хэлний зүйн үүднээс авч үзвэл уг нь зөв л хэрэглэж байгаа юм. Манайд үзэл сурталжаад “Сириэс зайл!” энэ тэр гээд эрс хатуу лоозон үг болчихсон болохоос. Гэр бүл болохыг өвөр монголчууд мордох гэнэ. Тэр хачирхаад байгаа үгс нь халх аялгуунд бага тохиолдох болохоос, хэлж хэрэглэж л байдаг. Хэрэв олон аялгуугаа мэддэг бол гайхаад байх зүйл үгүй. Дандаа бүсэлхээс доогуур юм бодож явдаг тархи оюунаа л өөрчлөх ёстой.
https://mongoltoli.mn/search.php?opt=1&word=%D1%88%D0%B0%D0%B0%D1%85
Ч.Мөнхбаяр
Сэтгэгдэл0
Yamar yaj Yaris ni sonin bish.Niigemee oilgoj bolovson ug hellegiig songoh heregtei.America huuhduudee hucheer shaham Please iig huuhend baihad jaadag."Go away" buduuleg helleg " Please go" bolovson helleg.Khalhuud mundagtaa bish on oh uyiin Mundas undestnii seheetnuudiin gavya une theme ih bii
Шаа гэдэг үгийг ордост ид уу гэсэн утгаар хэрэглэдэг нь үнэн бол тэгээд асуудал алга. Ийм юм дэлхийн хаана ч бий. Тухайлбал, Швед Норвеги 2 бие биенээ онигоонд хийсэн зүйл өч төчнөөн. нэг үгийг 2 улсад 2 өөр утгаар хэрэглэдэг тэгээд бие биенээ шоолоод л явж байдаг. Өөр яахавдээ.
Дэлхий дээр нэг ижил хэлтэй, өөр улсууд зөндөө. Лаос тайланд, за тэгээд англи хэлтэй улсуудыг хэлээд юу гэхэв. Энэтхэгийн англи хэлийг бол бусад нь татаж унаад л явж л байдаг гэх мэт зөндөө дөө. Харин буруу ойлголцож болохгүй. Фан бол хийж болно.
Тэнэгтээрэй Лаларуудаа 2-3 хуваагдсан нэг улсыг, тусгаар улсуудтай харьцуулдаг МАЛ вэ???
Менхбаяраа битий ШАА, эндээс ЗАЙЛ хэхэххэ уурлаагvй биздэ монди минь ахахах
Мөнхбаяраа ганц юм шаах уу, дараа нь хүүхэн шаая, hehe
Улаанбаатарт амьдран суугаа бид нар чинь 1941 онд Ц.Дамдинсүрэн гуайн төв халх аялгуун дээр төвлөж бий болгосон Монгол кирилл үсэг бичигтэй хэллэг аялгатай л хүмүүс ш дээ.
Crylic use google hereglesenees bolood bid Id uuhiig "Shaa "gehee bolichihsan bish.Yadaj ertnii mongolchuudiin bolovson hellegiig hadgalj boloogui yum baihdaa.Zooglogtun,Taashaagtun, Hurtehtun geed l.Mongol hunii sanaand Shaa gej amar buuhgui
Шаах гэдэг чинь сэкс хийх, загас наадуулах гэдэг утгаар ойлгогддог. Худлаа ярих дээр хэрэглэж байна. Орчин цагийн залуус охид шаая шаалцая гэх болжээ. Цэгцлэх хэрэгтэй.
Шаалцдаг хүмүүс чинь шаалцъя д гэнэ шүү дээ. Энгэр зөрүүлье, загас наадуулвя гэвэл оэигоонд л орно.
Тэгвэл овор монгол шиг мордое гэж яриялдаа нохой морь шиг муухай сонсогдох юмдаа,,,Будуун дарга,энэ тэр гээд инээдтэй угнууд оворлогчууд их хэрэглэдэг юм билээ.
Соц уеийн онигоонд жоохон пионер пацаан хуртэл есолж зогсоод зулгэ гишгэсэн том ахыг зогсоогоод нэр усаа хэл гэж ногоодохнь мэдээж худлаа шаахгуй юу,пионер пацаан,ежтойгоор есолсон гарынхаа доороос инээнгуутээ Худлаа шаагаадл Гэсэн инээдтэй онигоо санагдчихлаа
1990 оноос хойш монголоо алдмар болж золбирсон, тархины тураалтай "ардчилсан" хүмүүст их гаж сонсогдож байж мэднэ.Түүнээс биш энэ үг монгол хэлний өргөн хэрэглэгддэг үг.Эх хэлнийхээ үгийг танихгүй нэг их гайхаад л элдэв долоон юм донгосч байхаар амны бузар болсон орос хэлний Пиз.. гэдэг үгнээсээ татгалзчих эргүүнүүд ээ.Хүн өөрийнхөө гэмийг мэддэггүй тэмээ өөрийнхөө гэдгэрийг мэддэггүй гэж яг мөн дөө.
Юу бичихее ойлгоогуй ууруу тархиний тураал юмдаа
Юу яриад тайлбарлаад байнааа. Түргэн эмнэлэг бараадсан нь дээр.
http://Cash4Visits.com/ref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
Пизда гэдгээс хамаагүй дээр үг ш дээ. Хутга шаах. Худлаа шаах. Х шаах.
Наад бязда гэдэг муухай угээ хэлэхээ болидов огоочээ
Бизда минь ойлгохгүй байна уу? Яадаг мал бизда вэ чи, шаа гэдэг чинь чиний биздагаас дээр гэж хэлээд байхад ойдгүй БИЗДА вэ, ха ха
hamgiin engiin jishee gadas shaa gedeg bolhoos bish gadas zoo gej minii meddeg mongol hun hezeech helehgui. Hudalaa tsetserhej baihaar toli bicheg har humuusee...