
МОСКВА, 2025 оны тавдугаар сарын 26 /DW/. Тавдугаар сарын 16-нд Туркт хүрсэн тохиролцооны дагуу олзлогдсон цэргүүдийг солилцох томоохон ажиллагааны гурав дахь үе шатны хүрээнд Орос, Украины талууд өчигдөр буюу ням гарагт тус бүр 303 цэргийг сулласан тухай Оросын Батлан хамгаалах яам Telegram сувагт мэдээлжээ. Тус яамны мэдэгдэлд дурдсанаар, цаашид солилцох ажиллагаа явуулахгүй ажээ.
“Ингэснээр тавдугаар сарын 16-нд Истанбул хотод Орос, Украины хооронд хүрсэн тохиролцооны дагуу тавдугаар сарын 23-25-ны өдрүүдэд талууд 1000 хүнийг 1000 хүнээр гэсэн зарчмаар солилцоо хийлээ” гэж тус яамны мэдэгдэлд дурджээ.
Олзлогдсон цэргүүдийг солилцсон тухай мэдээллийг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мөн Telegram хуудсандаа нийтэлжээ. “Эх орноо хамгаалагч 303 цэрэг эр эх нутагтаа эргэн ирлээ. 1000 хүнийг 1000 хүнээр солилцох тухай Туркт хүрсэн тохиролцооны гурав дахь үе шат амжилттай хэрэгжлээ” гэж тэрбээр мэдэгдсэн байна.
В.Зеленскийн хэлснээр, энэ удаагийн солилцоогоор Украины Зэвсэгт хүчний цэргүүд, Үндэсний гвардийнхан, Улсын хил хамгаалах албаны ажилтнууд болон Тээврийн тусгай албанд харьяалагддаг алба хаагчид эх орондоо буцаж иржээ.
Өмнөх өдөр нь буюу тавдугаар сарын 24-ны бямба гарагт Орос, Украины талууд олзлогсод солилцох томоохон ажиллагааны хоёр дахь үе шатны хүрээнд тус бүр 307 цэргийн алба хаагчийг сулласан байна. Харин өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт тус бүр 390 хүнийг солилцжээ. Тэдний 270 нь цэргийн алба хаагч, 120 нь энгийн иргэд байв.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл4
Монгол улсын эсрэг эдийн засгийн хориг тавьсан учраас өнөөдөр бензин 200 төгрөгөөр нэмэгдлээ. Дайныг хурдан зогсоож, украйн эзлэгдсэн газар нутгаа оросд өгч энхийн хэлэлцээр хий.
Нацист Киевийн солилцож байгаа олзлогдосод гэсэн чинь Курскын жирийн иргэн тосгоны өвөө эмээ, эмэгтэйчүүд хүүхдүүд байна лээ. Нацист Киев олзлогдсон фашист цэргүүдээ буцааж авахын тулд жирийн иргэдийг олзолдог болчихсон юм байна. Бичлэг нь энэ байна. https://x.gd/DUdus
Мөн энэрэнгүй байлдаж байна аа ! Дайн ч гэж дэ хүүхдийн тоглоом юм ! Зөвлөлт Гёрманын дайны үёд ингэж наалинхаатдаггүй байсан юм !
орос цэргийн алба хаагчдаа ил гаргахгүйгээр сольж аваад буцаагаад фронт явах уу эсвэл эх орноосоо урвасан ял авах уу гэж асуугаад асуудлаа шидэх хүртэл ил гаргахгүй байгаа гэсэн цэрэгт татах залуучууд байхгүй болоод настай хөгшидөө мөнгө амалж фронт явуулж хорлон сүйтгэх байршил илрүүлэх ажиллагаанд ашиглаад амьд олзлогдсоноо буцааж авч байгаа очоод амлалтаасаа маш бага мөнгө өгөөд өлсгөлөнд нэрвэгдэхээр болсон байдлаа маш нууцалж байгаа.