
ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 26 /DW/. АНУ-ын Зэвсэгт хүчний үүргийг "буу тулган" дэлхий дахинд ардчиллыг түгээн дэлгэрүүлэхэд бус харин улс орныхоо хил хязгаарыг хамгаалахад чиглүүлнэ гэж Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
“Бид манай зэвсэгт хүчний хамгийн чухал үүрэг болох хил хязгаараа гадны халдлагаас хамгаалах үндсэн зарчмыг сэргээж байна” гэж тэрбээр Нью-Йорк муж улсын Вест-Пойнт хот дахь АНУ-ын Цэргийн академийн төгсөгчдөд хандан үг хэлэхдээ мэдэгдсэн байна.
Д.Трамп хэлэхдээ, өмнөх удирдагчид армид “нийгмийн төслүүдийг хэрэгжүүлэхэд” анхаарч, “улс орны хил хязгаарыг хамгаалалтгүй орхисон, мөн бусад улсад болж буй дайнд оролцохын тулд зэр зэвсгийн нөөцөө шавхсан” гэж буруутгажээ. “Харин манай засаг захиргааны үед ийм өдрүүд өнгөрөн одсон. Бид зэвсэгт хүчнээ Америкийн дайснуудыг бут цохих, Америкийн дайснуудыг устгах, мөн бидний агуу Америкийн далбааг хамгаалах үндсэн үүрэгт нь шилжүүлж байна” гэж тэрбээр хэлжээ.
“АНУ-ын зэвсэгт хүчний үүрэг бол мансууруулах бодисын шоу зохион байгуулах, гадны соёлыг өөрчлөх эсвэл дэлхий даяар гар буу тулган ардчиллыг түгээх явдал биш юм.
Цэргийн үүрэг бол аливаа дайснаас давуу байх, Америкт учирч болох аливаа аюул заналыг хаана ч, ямар ч үед үгүй хийх явдал мөн” гэж Д.Трамп онцолсон байна. Үүний зэрэгцээ тэрбээр Америкийн арми орчин үеийн цэргийн нөхцөл байдалд дасан зохицох шаардлагатай, тиймээс Орос-Украины дайны туршлагыг судалж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрчээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл5
Энэ удирдагч "Ардчилал гэж юм дэлхийд хаана ч байхгүй" гэсэн мянганы үнэн үгийг хэлсэн юм. Гэтэл манай АН гэгч жорлонгийн гамингийн шээснүүд ардчилал байдаг юм шиг яриад олны тархийг угаагаад 30 жил өнгөрлөө. Одоо ийм үлгэрт итгэсэн зомбинууд маш олон болсон. Нилээд ном уншсан гэгддэг баабар ал гэхэд ардчилалд итгэсээр,эргүүтсээр байхад гудамжинд жагсч байгаа мангар бацаанууд бол ардчилал гэдэг нь мөнгө өгч жагсаахын нэр гэсэн ойлголттой болох бол аргагүй юм.Манай гамингийн өмхий жорлон Ан америкийн мөнгөөр жагсч,самуун өдөөдөг явдал үгүй болвол нийгэм тогтворжиж амаржих болно.Гамингийн шээснүүдийн өмхий жорлон АН үтэр түргэн үнсэн чандруу болж дөтийн замаар үтэр түргэн тонилох болтугай.Ор үгүй болтугай.
Либериал онол бол зөвхөн америкт таарна. Либериал онол бусад газарт огт таарахгүй.
АМЕРИКТ ТААРАХАА БОЛЬЧИХООД ЗАСАХ ГЭЭД ҮЗЭЖ ТАРЖ БАЙНАА
west point -д өмнө нь үг хэлэх гээд бүдрээд байлуу яалаа. нэг гараа даахгүй нөгөө гараараа хамжаад
ЭНЭ ҮГИЙГ АНУ, ЕРӨНХИЙЛӨГЧ НЬ ХЭЛЖ БАЙГАА НЬ ГАЙХАШИГ. ӨӨР ХҮН ХЭЛЭСН БОЛ ЯАХ БОЛ АРДЧИЛЛЫГ МИНЬ ГУТААЛАА ГЭЭД АЛАХ БИЗ. АРДЧИЛЛЫН ҮНЭ ЦЭНИЙГ МАНАЙД Л ГЭХЭД ХҮЗҮҮГҮЙ ЭЛБЭГ МЭТИЙН ХҮНИЙ АДАГ ШААРНУУД АЛЬ ХЭДИЙН БУЛШИЛСАН. АРДЧИЛЛААР АМ ТАГЛАДАГ ҮЕ ӨНГӨРСӨН. ОДОО БИДЭНД УЛС ОРОН ЭХ ОРОН, НАЙРСАГ ХӨРШ ОРНУУД, БАЙГАЛИЙН БАЯЛАГ МОНГОЛ ХҮН Л ХЭРЭГТЭЙ