
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.
Төрийн тэргүүн нар ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчим зэрэг нийтлэг үнэт зүйлд суурилсан уламжлалт найрсаг харилцааны ололт, амжилтыг бататгаж, харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, шинжлэх ухаан, нийгмийн хамгаалал зэрэг салбарт өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Талууд Монгол Улсын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын зорилтууд, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцлаа.
Дэд бүтэц, нийгэм, хүний хөгжил, эрүүл мэнд, ус, хог хаягдал, хөдөө аж ахуй зэрэг салбарт хэрэгжүүлэх төслүүдийг дэмжсэн санхүүгийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр боллоо. Австри Улсын ойн засаглал, уур амьсгалд тэсвэртэй ой мод тарих, ойн менежментийн туршлагад тулгуурлан усны нөөцийг хамгаалах, ойн хомсдол, цөлжилттэй тэмцэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо. Уул уурхай, ашигт малтмал боловсруулалт, эрчим хүч, цахим шилжилт зэрэг чиглэлээр хамтарсан судалгаа хийх, ноу-хау болон технологи нэвтрүүлж, хамтын ажиллагааг эрчимжүүлэхээ нотоллоо.
Аялал жуулчлалын бүс нутаг, бүтээгдэхүүн, үйлчилгээ, уулын болон өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх, боловсрол, сургалт зохион байгуулж, туршлага солилцохоор боллоо.
Шинжлэх ухаан, судалгааны салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, Монгол Улсын “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд монгол оюутнуудыг Австри Улсад дээд боловсрол эзэмшүүлэх, хоёр улсын Шинжлэх ухааны академи хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр боллоо. Олон улс, бүс нутгийн түвшинд хоёр талаас дэвшүүлсэн санал, санаачилгуудыг хамтран хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, биологийн олон янз байдлын алдагдалтай тэмцэх зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад хамтын хувь нэмрээ оруулахаа нотоллоо.
Сэтгэгдэл6
Хү Сү Жаны царайг харахаар өмдөндөө баасан гудамжны бөбөөчин архичин санаанд орж өмхий ханхлаад явчих юм. Яагаад хүнд ийм сэтгэгдэл төрүүлдэг юм бол?
Хү Сү Жаны царайг харахаар өмдөндөө баасан гудамжны бөбөөчин архичин санаанд орж өмхий ханхлаад явчих юм. Яагаад хүнд ийм сэтгэгдэл төрүүлдэг юм бол?
Хү Сү Жаны царайг харахаар өмдөндөө баасан гудамжны бөбөөчин архичин санаанд орж өмхий ханхлаад явчих юм. Яагаад хүнд ийм сэтгэгдэл төрүүлдэг юм бол?
Хөгшрөөд алцайж зогссон Мао даргатай тун адилхан болж байна шүү..
Дахиад өөр хамтарчих юм байхгүй юу, ккк Ингэж худлаа дүр эсгэж байхаар ганц хоёр нухацтай юманд л хамтарчихвал...........
С.ЗОРИГИЙН ХЭРЭГ У.ХҮРЭЛСҮХ ХОЛБООТОЙ ЮУ, Л.ОЮУН-ЭРДЭНЭ ХЭНРҮҮ СУМ ТАВЬЖ НУМАА НУУВ… ⁉️ Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ сүүлийн сумаа тавилаа. Тэрээр тоглох тайз жүжигчид ээ хэдийнэ бэлдэж ээ. Тэрээр уламжлал амлалт (Ядуурал бууруулна) гэсэнгүй. С. Зоригийг хөнөөсөн хэрэгтэнг илэрүүлэх мөрчийн дүрээр олон түмнээ байлдан дагуулна. Тэрээр нийгмийн сэтгэл зүйг тандах зорилгоор захиалгач, алуурчин нарын тухай багахан мэдээллийг олон нийт руу шидээд сууж байна. Л.Оюун-Эрдэнэ 2004 онд С.Зоригийн хэрэгт авагдсан материалыг ДНК шалгуулахаар гадагшаа явуулсан. Энэ ДНК шинжилгээгээ Засгийн газар буух үед олон нийтийг дэмжлэг авахад хэрэгтэй гэж үзсэн хадгалсан бололтой. Тийм учраас ДНК тохирсон этгээдийг олсон гэдгээ зарлалаа. Товчхондоо С.Зоригийг Ш.Отгонбилэг захиалгаар хөнөөсөн, Петровисийг үүсгэн байгуулагч Давааням гардан гүйцэтгэсэн хэмээн мэдээлэв. Бүх сайтуудаар тараалаа. Мөн С.Зоригийн алуурчдын нуухад гар бие оролцсон улс төрчид МАН-д бий хэмээн зарлав.