Засгийн газраас төрийн өмчит компаниудын ашигт ажиллагааг хангах, олон улсад өрсөлдөхүйц засаглал, менежменттэй болгохын тулд юун түрүүнд Эрдэнэс Монгол ХХК-д дүрмийн шинэчлэлүүдийг хийж эхэлсэн. Чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэхийн тулд тус компани анх удаа ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг явуулж, баг, менежерийн зарчмаар ажиллаж эхлээд байна. Харин дүрмийн дараагийн шинэчлэлээр компанийн ТУЗ-д өөрчлөлт оруулсан.
Тодруулбал, Эрдэнэс Монгол ХХК ба охин компаниудын ТУЗ нийт 270 гишүүнтэй байсан бол дүрмийн шинэчлэл дагуу толгой компани Эрдэнэс Монгол ХХК, Багануур ХК, Шивээ-Овоо ХК, Эрдэнэс Ассет Менежмент ХХК, Эрдэнэс Тавантолгой ХК гэсэн 5 компани ТУЗ-тэй байхаар тогтож, тэдгээрийн нийт гишүүд 43 байхаар болж байна. ТУЗ-ийн нийт гишүүдийн 49 хувь нь хараат бус, 51 хувь нь төрийн төлөөлөл байх юм.
Хараат бус гишүүдийн хувийг нэмсэнээр тухайн салбартаа мэргэшсэн, туршлагатай төлөөлөл орж ирэх боломжийг бүрдүүлжээ. Тус компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүдийн нээлттэй сонгон шалгаруулалтын бүртгэл эхэлж, дөрөвдүгээр сарын 17-нд дуусна. Өмнө нь ТУЗ-ийн гишүүд үндсэн цалинтайгаар ажилладаг байсан бол дүрмийн шинэчлэлээр цагаар цалин бодогддог системийг нэвтрүүлж эхэлснийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцолж байна. ТУЗ-ийн гишүүдийн тоог багасгаж, зөвхөн үр дүн, сайн ажиллагааг чухалчлах бодлогыг ийнхүү Эрдэнэс Монгол ХХК-ийн дүрмийн шинэчлэлээс харж болно.
Цаашид Засгийн газраас төрийн өмчит компаниуд үр ашиггүй мөртлөө ажилладаг байдлыг таслан зогсоож, татан буулгах, нэгтгэх ажлуудыг хийж эхэлнэ гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдлээ.
Тэрбээр ТӨБЗГ-ын харьяанд байдаг Төрийн өмчит 80 ХХК, ХК-иудын ТУЗ-д өөрчлөлт оруулахаар бэлдэж байгааг онцлов. Тэдгээр компаниудын ТУЗ-д нийт 600 орчим гишүүн ажилладаг бол үүнийг 100 болгож бууруулах ажлыг зохион байгуулахаар Засгийн газраас ажиллаж байгаа талаар мэдээлэл өглөө.
Сэтгэгдэл(14)
Ард иргэдийн боломжийг хулгайлж төрийн нэрээр өмчийг нь хулгайлсан нам , хүмүүст хариуцлага тооц.
Алтанхуягийн үед л олон давхардсан агентлаг сан байгууллага гэж байгуулаад хэдэн оркоо даргаар нь тавьж идэж ууцгаасан тэр төрийн албан хаагч гээд нэг том нэртэй боловсролгүй гарууд үлдсэн одоо зайлах цаг нь болсоон
ард иргэдийн улсын өмч гэж үлдэхнэ үү цөм хувьчилж аваад дуусахна үү
Амарбаясгалаан! Та нарын хэрэгжүүлж буй сүүлийн үеийн арга хэмжээнүүд зөв учир иргэд олонх нь дэмжиж байгаа гэдэгт бүү эргэлзээрэй!! Авлигачид чадлаараа эс эргүүцэж, үг хэлээр дайрч доромжилж байгааг огт анзаар!!!
Амарбаясгалаан! Та нарын хэрэгжүүлж буй сүүлийн үеийн арга хэмжээнүүд зөв учир иргэд олонх нь дэмжиж байгаа гэдэгт бүү эргэлзээрэй!! Авлигачид чадлаараа эс эргүүцэж, үг хэлээр дайрч доромжилж байгааг огт бүү анзаар!!!
Энэ тоогоо алдсан олон төрийн өмчит компа ниудын чинь ТУЗ-ийн гишүүд нь 100 % МАН-ын гишүүд байгаа шүү дээ, тэхээр МАН-ыхан мөн ч их цусалжээ дээ !
Ан-ын замбараагий нь алдпуулж идсэн хулгайлсан бүхнийг засах гэж МАН мэрийж байгааг ард бид ойлгож байна. Та нар дахин гарч хулгайгаа үргэлжлүүлнэ гэж горьдоо юу? Үгүй шүү.
Төр бизнэс эрхлэх нь ёс зүйгүй үйлдэл. Төр муу мэнэжэр
Төр биш, ард түмний өмчит компань. Наадах чинь хулгайчдын ухуулга шүү.
Төр муу менежер гэж Баавар сурталчисаар байгаад Сангийн сайд байхдаа баахан Банкуудыг татан буулгаж 23 тэрбум төгрөг идсэн байдаг.Тэгээд Лу.Болдын Германы ҮЭ-н хөрөнгө 12 сая дойч маркийг хувааж цуслаад 25 давхар зочид буудлын суурь нүхнээс өөр харуулах юмгүй байсан Германчууд нэхэхэд арга буюу банкуудыг дээрэмдэх болсонТэгээд голомт банкийг Баясгалангийн ээж хятдын эрлийз авгайгаар байгуулуулж байсан түүхтэй.Энэ нь нийтэд ил бож М.Энхсайхан мултарсан билээ
Одоогийн төрийн байгууллага агентлагуудын дарга ,нягтлан, хэлтсийн дарга нар бол МАН-д мөнгө төлж албан тушаал худалдаж авсан 60 тэрбумын шахаасууд.Эднийг зайлуулах уу?
Хичнээг ярьдаг юм. Тэгээд татан буулгахыг нь буулгаад, нэгтгэхийг нэгтгээд ажлаа хийгээчээ. Хоосон яриад л байх юм
Монголд хувийн өмч ч байхгүй, төрийн өмч байхгүй. Төр, хувийн өмч хоёр маш их зөрчилддөг гэдгийг л бид амьдралаас харж байна. Манайх шиг хүн амын 70% нь хэрэглэгчээс бүрддэг ард түмэн төрийн өмчтэй байх нь зөв гэж боддог. Үүнийг ковид бидэнд батлан харуулсан. Тэр хэцүү, хүнд үеийг төрийн өмчит Эрдэнэт, Тавантолгой хоёр уулын үйлдвэртэй тулдаа даван гарсан. Энэ хүнд үед гар сунгасан хувийн үйлдвэр Монголд байсан бил үү? нэрлээд өг????
үйлдвэр нь угаас байх ёсгүй бол мэдээж устгах Захирал нь муу бол сайн хүн олж тавих нь зөв байлгүйдээ.босгох байгууллах ажиллуулах бүр хэцүү.Нэгэнт боссон үйлдвэрийг унагаах шиг амархан юм байхгүй.Анализ хийх