БНТУ-ын Хатай муж Антакья хотод дэлгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хээрийн эмнэлэг өнгөрсөн 24 цагийн хугацаанд гамшигт нэрвэгдсэн гэмтлийн болон бусад шалтгаантай нийт 72 иргэнд /10 хүүхэд/ тусламж үйлчилгээг үзүүллээ. Тухайлбал, ясны хугаралтай 15, зүрх судасны эмгэгтэй 21, амьсгалын зам, сахрын өвчтэй болон бусад эмгэгтэй 25 иргэнд эмчилгээ хийж, эмийн зөвлөгөө өгчээ.
Тусламж үйлчилгээ авах иргэд цаг харгалзахгүй ирж байгаа тул эмнэлгийн үйл ажиллагааг 24 цагаар явуулж, жижүүрийн бүрэлдэхүүнийг томилгоожуулан ажиллаж байна. Онцлоход өчигдөр орой Турк Улсын EGE-армийн командлагч дэслэгч генерал Kemal YENI бусад тойргийн болон бригадын командлагч нарын хамт эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлжээ.
Сэтгэгдэл(3)
Баярлалаа Залуустаа
Орос Буриадууд олон жил Монголчуудыг Түрэг Хасаг лал гэж турхирч, яс хаяж ирсэн нь одоо ч хэвээрээ байгаа.Яахын аргагүй Оросууд нь явснаар 40 мянга хүрэхгүй хавтгай хоншоортой Буриад архичид 120 мянган Монголын Казахуудыг сурсан шигээ доромжилж дээрэлхэж турхирч чадахаа байсан. Эндээсээ бүүр ч найдваргүй.
чи өвчтэй юмуу