sonin.mn
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийж, АН-ын Үндсэн Дүрмийн Хорооны шийдвэрийн дагуу УИХ-ын гишүүн Ц.Тувааныг АН-ын гишүүнээс хасаж, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг УИХ дахь АН-ын бүлгээс хассан тухай зарласан билээ.
Энэ тухай УИХ-ын гишүүн Ц.Туваан тайлбар хийв.
 
Тодруулбал тэрээр: "Би бол намдаа байгаа.УИХ дахь намын бүлэг бүрэлдэж ажиллаад нэг жил гаруйн хугацаа болж байна. Бүлгийн зохион байгуулалтын асуудлыг Ж.Ганнибал гишүүний саналаар өнгөрсөн бүлгийн хурал дээр ярьсан.
Тэгээд УИХ дахь нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтыг дуустал хугацааг нь долоо хоног хойшлуулсан. Энэ шийдвэртэй холбоотой байлгүй л гэж бодож байгаа. (инээв.сур) 
 
Би бол АН-аас УИХ-д сонгогдсон гишүүн. Намдаа байгаа, яахав С.Эрдэнэ бол намайг олон удаа хөөсөн.
 
АН-ын Үндсэн Дүрмийн Хорооны даргатайгаа би сая ярьсан, ямар ч миний асуудлыг хэлэлцээгүй гэсэн. АН-ын дарга бол О.Цогтгэрэл. АН-ыг хагаралтай харагдуулах сонирхолтой хүн бий. Тэр нь АН-ын өмнөх дарга. " гэсэн юм.
 Мөн АН-ын даргаар сонгогдсон, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: "АН-ын их хурлыг хуралдуулахгүй байх хүсэл сонирхол бүхий бүлэг байгаа нь ингэж илэрч гарч ирж байна л даа. Үндсэн Дүрмийн Хорооны шийдвэр гарч хөөлөө л гэж байна. Гэтэл АН-ын яг 2017 оны их хурлаар байгуулагдсан Үндсэн Дүрмийн Хороо үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Цахимаар гэж хэдэн хүн бий болгочихоод тэндээсээ хүн хөөж тоглодог тоглоомоо тэр хүмүүс зогсоо гэж хэлье" гэв.
 
С.Сарнай