Манайхан нэг бол Хятадыг учир зүггүй хоосон хараана, нэг бол аймаар хурдан хөгжиж байгааг магтана. Харин Хятадыг судлах гэсэн хамгийн чухал гол зүйлийг монголчууд ор тас мартсан. Нэгэнт судалж чадахгүй бол хоосон хараах, хий магтах хоёр угаасаа утгагүй. Манайхаас бусад бүх орон Хятадыг судалж байна. Хятадад нийгмийн асар их өөрчлөлт хийж, цоо шинэ нийгэм байгуулж байна. Энэ нь капитализм ч биш, мөн социализм ч биш, зүгээр л “цоо шинэ” нийгэм бололтой. Саяхан ОХУ-ын Олон улсын Улс төр, Эдийн засгийн Стратегийн Хүрээлэнгийн сайтад Хятадын талаар томоохон аналитик материал нийтэлжээ.
(https://russtrat.ru/reports/10-oktyabrya-2021-0010-6533?utm_source=finobzor.ru) Уг материал их том учраас түүнээс “хятадын шинэ загварын” тухай тун өчүүхэн хэсгийг таслан авч орчуулж байна. Ямар ч гэсэн монголчууд бидний санаж сэрэхэд тун хэрэгтэй гэж бодож байна.
Хятадын гео эдийн засгийн төлөвлөгөөний зэрэгцээгээр 2035 он гэхэд Хятадад “агуу их нэгдлийн нийгэм” байгуулах төлөвлөгөө нэн чухал геополитикийн ач холбогдолтой юм. ХКН-ын дээд удирдагчдын мэдэгдлүүдэд анализ хийж үзэхэд ирэх арваад ажилд Хятад улс Баруунд ноёрхож буй “либерал ардчилсан” хандлага, “нээлтэй зах зээлийн” хандлагаас эрс ялгагдах нийгмийн цоо шинэ загварыг практикт хэрэгжүүлэх эрмэлзэлтэй байгаа нь илт байна. Энэ нь АНУ-ын удирдсан “барууны хамтлаг” хийгээд Хятадын хоорондын үзэл санааны зөрчлийг автоматаар урьдчилан тодорхойлж байна.
Хэдийгээр Хятадын удирдагчдын практик алхмуудын нарийн ширийн зүйлс нэг-хоёр жилийн дараа тодорхой болох авч, “хятадын төлөвлөгөөний” суурь асуудлууд одоо ч илт мэдэгдэж байна.
2021-2025 оны Хятадын XIY таван жилийн төлөвлөгөөгөөр бол хүн амын 90%-иас доошгүйг нийгмийн баталгаагаар хангах үүргийг төр авахаар болжээ. Өөрөөр хэлбэл Хятадын нийгмийн баталгааг дэлхийн дурын орны түвшингөөс дээгүүр барих “нийгмийн улс” байгуулах асуудлын энд хөндөж байна.
Энэ нь өндөр орлого олох нөхцлийг хангахтай хослоод ирэхээрээ “хятадын аж төрөх ёс” дурын ямар ч улсаас маргаангүй давуу талтай гэдэг бат бөх итгэл үнэмшил, наад зах нь хятадын иргэдэд төрүүлэх юм. АСЕАН-ны (Бүс нутгийн бүх талын хамтын ажиллагааны гэрээ) үндсэн дээр эдүгээ төлөвшиж буй бүх “хятадын эдийн засгийн кластерт” ийм итгэл үнэмшил төрүүлэх хэтийн төлөв харагдаж байна.
Чингэхдээ энэхүү “амтат боовыг” ташуур дагалдаж байна. Энэ нь нийгмийн хувьд, бизнесийн хувьд гэсэн 2 хэлбэртэй.
Ертөнцийг үзэх хийгээд зан үйлийн социаль шинэ загвар бүрдүүлэхийн тулд 2021.01.01-ээс эхлэн Хятадын түүхэнд анх удаагийн Иргэний хуулийн хуулийг хэрэгжүүлэхээр болов. Үүгээр Хятадад “нийгмийн зээлийн систем”-ийг өргөн хэрэглэх болж байна.
Энэ концепцийн хүрээнд хятадын иргэн бүрт нийгмийн тодорхой гарааны оноо (балл) өгөх ба энэ оноо ямар байхаас тухайн иргэний нийгмийн баялагт хүрэх, тэр ч байтугай иргэний тодорхой эрх чөлөөний түвшин хамаарна.
Нийтдээ 142 албан байгууллагаас хүлээн авсан 160.000 параметрт анализ хийсний үндсэн дээр Нэгдсэн мэдээллийн Төв иргэдийн зан үйлд шинжилгээ хийж, түүний рейтингийг ихэсгэх буюу багасгана.
Дараах тохиолдолд хятад иргэн нийгмийн нэмэлт оноо авна: буяны болон сайн санааны үйлст оролцсон, гэр бүлийнхээ ахмад настнуудыг асарч халамжилсан, хөршүүдтэйгээ сайн харилцсан, ядууст тусалсан, донорын цус өгсөн, нийгмийн сүлжээнд засгийн газрыг дэмжсэн, санхүү зээлийн сайн түүхтэй, дурын баатарлаг үйлс бүтээсэн гэх мэт.
Дараах тохиолдолд хятадын иргэн нийгмийн онооноосоо хасуулна: замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, нийгмийн эсрэг буюу нийгэмд гаж үйлдэл гаргасан, хулигантсан, сайн хөршийн хийгээд нийтийн байрны хэм хэмжээ зөрчсөн, төр засгийн эсрэг эсэргүүцэлд оролцон, нийгмийн сүлжээнд засгийн газрын эсрэг мэдээлэл байрлуулсан, өндөр настан эцэг эхээ дутуу халамжилсан, интернетэд цуурхал болон гүтгэлэг тараасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ уучлал гуйгаагүй, элдэв (шашны гэж ойлгов-Х.Д.Г. ) сектэд оролцсон, он-лайн тоглоомд луйвар хийсэн гэх мэт.
Эхлээд иргэнд 1000 оноо (үүнийг А түвшин гэнэ) өгөх ба түүнд бүх төрлийн үйлчилгээ хийгээд бүх боломж, түүний дотор төрийн алба хаах, бизнес эрхлэх боломж олгоно. Түүнчлэн тухайлсан болон бүс нутгийн бонус нэмнэ. Жишээлбэл: тээврээр зорчих болон зочид буудал, нийтийн үйлчилгээний элдэв хөнгөлөлт, мөн зээл авах хөнгөлөлттэй нөхцөл зэргийг олгоно.
Хэрэв онооны түвшин 599-өөс доош орвол D категори руу орох бөгөөд ингэвэл тээврээр зорчих болон бусад төрлийн олон боломж хасагдана, түүнчлэн албан тушаалын түвшинг хязгаарлана. Зарим төрлийн үйл ажиллагааг бүрмөсөн хориглоно.
Иргэний рейтинг их муу тохиолдолд бүх нийтээр буруутган зэмлэх, шоолох, буруутан хүмүүсийн нэрсийг танил нөхдүүд, хамт ажиллагсад болон төрөл саданд нь мэдээлнэ.
Дээр дурдсан бүхнийг барууны либерал үзлийн үүднээс “цифрийн бөөнөөр хорих лагерь” гэж харах ба “эрх чөлөө, ардчиллыг” ялуулахын тулд үүнийг “түлхэн унагахыг” уриалан дуудах хэмжээнд хүрнэ. Наад зах нь мэдээллийн орон зайд интернет дэх “хятад ертөнцийг” мэдээллийн хувьд тусгаарлах тухай нэг талаас ярина, нөгөө талаас Хятадын удирдагчид мэдээллийн давших гадаад бодлогоо өргөтгөхийг шаардаж байгаа юм. Ингээд Хятад болон “барууны ертөнц” хоёрын хоорондын “ертөнцийг үзэх үнэт зүйлсийн” хагарал гүнзгийрэхийг харах л үлдэж байна.
Хятадын эрх баригчид “нийгмийг дахин хүмүүжүүлэхийн” зэрэгцээгээр бизнесийн корпоратив (хамтын гэсэн агуулга-Х.Д.Г.) нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх хөтөлбөр өрнүүлж эхлэв. Хэдийгээр үүнийг ЗХУ-д байсан “Шинэ эдийн засгийн бодлого буюу НЭП”, “1937 оны хэлмэгдүүлэлттэй” буруу дүйцүүлж байгаа боловч үнэхээр шал өөр юм болж байгаа нь тодорхой байна.
Энд нийгмийн өндөр орлоготой давхраа, ялангуяа том бизнес эрхлэгчдийн нийгмийн ухамсарт “шударгаар хуваах” нь зайлшгүйн тухай үндэслэлийг (постулат) суулгах тухай ярьж байна.
Гэхдээ “хэтэрхий их мөнгө” шулан мөлжих тухай биш, харин олсон цэвэр ашиг, хувиараа олсон том орлогынхоо дөрөвний нэгээс багагүйг “амьдарч байгаа нутгийнхаа сайн сайхны төлөө зарцуулахын чухлыг ойлгуулж байна.
Үүний дараа хятадын хэд хэдэн мужид төрийн бус сангууд олноороо бий болж, эдгээр сангуудаас тээврийн болон нийгмийн дэд бүтэц, барилга байгуулалт хөгжүүлэх, хүүхдийн цэцэрлэг, сургууль, нийгмийн үйлчилгээний төвүүдийг сайжруулах, нийтийн амралтын ая тухтай, тохилог орчин бүрдүүлэх, биеийн тамир, спортыг дэмжих, орон нутгийн замын сүлжээ, орон нутгийн тээвэр, түүний дотор хямд каршерингийн (машин түр түрээслэх) систем хөгжүүлэхэд санхүүжилт хийх эхэлжээ. Ялангуяа хог хаягдал устгах, экологийн аюулгүй байдлыг сайжруулах технологийн хөгжил онцгой байр суурь эзлэх болов.
Улмаар сайн сайхан байдлын дээшлэлтийг “юм бүхэнд мөнгө төлөх” түвшинд хүртэл буруугаар эргүүлж болохгүйг иш үндэс болгож байна. Барууны соёлоос үзэхэд ийм байдал нь энд тэндгүй нийгэм атомжиж, нийгмийн суурь үндэс эвдэрч, нийгэм бие биенээсээ ялгаатай бүлгүүд болон задарч, ертөнцийг үзэх үзлээрээ гүнзгий ялгаатай давхраа болон хуваагдахад хүргэж байна.
Харин үүний урвуугаар сайн сайхан байдал ихсэх нь нийгмийн өмнө хүний хүлээсэн социаль үүрэгтэй яв цав нийцэх ёстой. Түүний дотор бүх нийгэм хамтдаа амьдарч буй хүрээлэн буй орчныг сайжуулахтай зохицож байх ёстой.
Дээр дурдсан бүхэн “нийгмийн их нэгдэлд” хүрэхийн тулд зарлан буй зорилгодоо хүрэх эсэхийг одоо хэлэхэд хүнд. Гэхдээ ийм зорилго руу хамгийн эхлээд Хятад чиглэж байгаа нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл “хятад аж төрөх ёс”-ны давшилт хятадын хилээс хараахан гараагүй байна.
Эндээс Хятадын эдийн засаг, нийгмийн шинэчлэлийн (модернизаци) эцсийн үр дүн нь Азийн “бүх нийтээр цэцэглэсэн орон зайд” буй “дундад улс” байдалтай БНХАУ гэсэн харьцангуй хаалттай “хятад” кластер төлөвших явдал болж байна.
Зүүн-Өмнөд Азийн хилээр, Пакистан, магадгүй Иран мэтийн Төв-Азийн орнууд түүний гадаад хүрээ зааг болох нь их магадлалтай. Түүнд бусад ертөнцийг оруулах асуудал яригдаагүй. Наад зах нь энэ зууны төгсгөл хүртэл…
Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг.
Эх сурвалж: ganaa.mn блог
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог https://ganaa.mn/- ээс уншина уу
Сэтгэгдэл0
Хятадын жишгээр монголын төрд байгаа авлигачдыг гэр бүлээр цаазлаад эхэлбэл Монгол улс хөгжих замдаа орно.
Ganaa shig hun bidnii dund baigaa n Mongoliig min ter burhan n baina uu esvel zaya n baina uu yamartaich bidniig haychihaaguin jishee gej boddog. Ganaa ugui bolohiin tsagt bid onchirnodoo.
Тэнэгт Зүгээр л Хятадтай хамтран ажилла Тэднийг зарцал
Монголчуудыг Европ гэж тэнэгтдэг Орос буриадууд үеийн үед дотор нь хужаа хасаг дөрвөд,гадагшаагаа Хятад Америк Япон гэж турхирч ганцаардуулан атгандаа байлгаж ирсэн.Оросын мэдээллийн хэрэгсэлүүдээр хэзээ ч Монгол Хятад Япон Солонгосын талаар бодит мэдээ гаргаж байгаагүй.
ene hurliiz odor bvr oros buriadiig haraaj zvhej solioroh gar bna.vnendee mongold odoo hyatadiin noloo asar ih bolj hudaldaanii 80 hubi noogdoj olon salbariig hujaa nar l hyanaj bna. mah noos nooluur deeveriin tomor armatur geed bvh zah zeeliig hyataduud l vniig hyanaj osgoj buuruulij baidag daa.getel iim bhad hvrtel hurliizuud buriadiig muulij hujaagaa magtaj tusgaar togtnol ogson orosiig muulsaar l bna.orosd daranguilal bn uu ardchilal bnuu mongold yamar hamaatai yum be de. orosiin ard tvmenii medeh hereg ch de.getel kommunist hyatad zobj bui ovormongoloo yrihgui baij haa bsan orosiin ard tvmeniig ovordoj ardchilaliin tuhai solioroh ni teneglel ch dee..
та судлаад л байх юм, судлаад л байх юм. гарах гарц олоод тэрийгээ хэргэжүүлээч
энүүд сү.батболдыг төлбөртэй муулахаас өөр гарцгүй дээ
орчуулагч болсон уу
Би байнга орчуулдаг. Судлаач Х.Д.Ганхуяг.
Хятадын хүн ам илүүдэж, амьдрах орон зай байхгүй шавхагдаж дууссан. Улам бүр цагаачдаа хөөж гаргах бодлого явагдаж байгаа. 60 сая гаруй гоонь эрчүүдийг нутгаасаа хилийн чанад руу хөөх нь тэдний намын бодлого юмаа! Нийгэм нь олон хүнийг тэжээж чадахгүйд хүрч байгаа тул элдэв янзын юм их санаачилдаг болсон. Өөрөөр хэлбэл шоронжуулж, оршихуйг нь энд биш харьд гэдгийг яс маханд нь ойлгуулж байгаа бодлого юм! Өнгөц бүү дүгнэ! Би чамайг бодвол Хятадын бүх газраар хэрэн хэссэн, тус улсад 40 жил амьдарсан, бараг хятад хүн болсон хүн хэлж байна! 好好考慮!不要吹風誇獎中國政府啊!
Би ганц ч дүгнэлт хийгээгүй. Би ердөө л орчуулсан. Хуцах гэж ядаж гэнэ. Судлаач Х.Д.Ганхуяг.
你只是一個布里亞特民族,俄羅斯人的無恥奴隸。 你們猿猴永遠沒有學習漢語的能力。 你永遠不會不僅學習中華民族,也學習蒙古民族。
U r so funny "Mr. Burat"! Even when u translate using the Google translate u show ur Russian ugly cheap mentality.
103.26.195.193-тэнэгт,сохроо,хятадад хүн амьдардаггүй маш их газар байгааа,хятадууд хийсэн зүйл ч маш их бий,хийх зүйл ч маш их байгаа,хоол ундны хувьд өөрийгөө тэжээгээд дээр нь дэлхийг тэжээдэг,тэдний хөгжил нүдэнд ил байхад,гадаад гэхээсээ дотооддоо илүү мөнгө хийж илүү мөнгө хийх боломж байхад ямар тэнэгүүд нь гадагшаа гардаг юм,гэхдээ барууны орныхон угаасаа үнэт зүйлээ Мөнгө болгочихсон мөнгөтэй л бол хэнийгч улсдаа оруулдаг,үүнийг нь ашиглаж зохих бодлого хэрэгжүүлэхийг бай гэхгүй,манайд энэ хэдэн гишүүн гэгч гарууд мөн л тэдний жишгээр магадгүй тэдний зааснаар Монголд бөөн хятад орж ирэх нөгцлийг бүрдүүлэх гэж оролдож байна,үүнтэй л тэмцэх болохоос хятадын сайнаас суралцахад буруу юу байна
hyataduud tvvheesei dandaa zvvn omnod azi uu tsagaachilj baisan daa. tend odoo 30 say hyataduud tailand indioniz malaiz geed ornuud bna. harin svvliin ved kampoch loas vetinam birm geh ornuud mash iheer ochij horongo oruulalt hiij nutagiin hvvhenvvdtei suuj bnaa. bas afrikd heden say hyataduud ochiod amidardag bolson ch de.zarim bvr afrik har hvvhentei suusan ch bna..hyatad 30 say erchuud gants bie bgaa ni vnen l de.gehdee ihenh ni bie abch chadahgui tariachin bolon har ajilchid ch de.. ted hyatadaas garan gedeg bol barag hudaldaa daa..nogoo muu hujaa ovgon nertei hurliiz ingej ooriigoo ilchildeg bnaa..
Зүгээр орчуулсан хүнд битгий томроод бай эргүү тэнэгээ. чиний хужаад амьдрах хэнд ч хамаагүй.
Үнэн шүү Бид харж л байна Тэрбум хүнийг удирдах амаргүй Бид 3 хан сая хүн ээ удирдахад ямар бна Бусдын сайн туршлагыг судлах хэрэгтэй саарыг нь хаях хэрэгтэй Ямарч улс ер нь нэг санаатай нэг толгойтой байсан нь дэар юм бна даа Олон санаат оргож чадахгүй гэж үг бий Манайх шиг хэдхэн хүн олон санаатай олон толгойтой байх хэрэг ер нь байна уу 30 жил харлаа ёстой болохгүй юм бна Тохирох юм тохирохгүй юм гэж бна шүү Бусдыг тоть шиг дууриаж болохгүй Монгол бол Америк биш Бид Америкийг л дууриах гээд бүтэлгүйтчлээ дээ Тэд чинь огт өөр улс Газар газрын цагаачидын цугладаг газар Тэнд Бол ардчилал таарна Харин бид нэг дмэл нэг үндэстэн Ах дүүс ийн улс Сайн яривал алсуураа бүгд хамаатан садан болдог онцлог той жижигхэн улс Бид нэг толгойтой нэг санаатай байх зохино
Ардчилалын жижиг лабортори улс болсноо ойлгоо Монголчуудаа
Чи дандаа Хятад аугаа гээд л солиороод байдаг биз дээ. Хөгжлийнх нь тухай орчуулж байна гээд хачин заваан юм сараачдаг байж.
Чи Оросуудын гутлын алчуур буриад байна.Хятад гэж турхираад л.Танай Оросууд Монголчуудыг арьс өнгө шашин шүтлэгээр үзэн яддаг бол Хятадууд үгүй.
Хэдэн жилийн өмнө Нэг хужаад хулхидуулаад өвөрмонгол хүнд хэлтэл тэр өвөрмонгол хүн Манай улс социализмыг бүрэн цогцлоогоод барсан. Удахгүй манай улс Коммунизмд шилжиж орох гэж байгаа. Тэр үед чамайг хулхидсан хужаа шиг луйварчин хүн гишгэх газаргүй болно. Коммунизмд ороход хүн бүхэнд 100 оноо өгөх бөгөөд ёс зүйн буруу алдаатай зүйл хийвэл оноо хасагдана. Сайн сайхан үйл хийвэл оноо нэмэгдэнэ. Оноогоо хасуулсаар 50 онооноос доош орсон хүмүүсийг иргэдийг давтан боловсруулах сургуульд оруулж Биеэ зөв авч явах сургуульд давтан сургана. Ингэж коммунист диктатурын аргаар бүх ард түмний соёлын түвшинг маш өндөр болгоно. Тиймээс цаашдаа хятад хүн бол бүх дэлхий дээрх хамгийн шударгуу ёс моральтай үндэстэн болно. Одоогоор дэлхий дээр хамгийн ёс моральтай үндэстэн Япон бн. Манай Дундадын хүн удахгүй Японоос илүү нэр хүндтэй үндэстэн болно гэж яриад би мэл гайхаж билээ.
Судлаач хятадын талаар бидний дүгнэлтийг зөв харжээ.Улс дэн журам хуулийн засаглал дор хөгжсөнийг урд хөрш дэлхийд харуулав.Өдөр бүр жагсаал хийвэл энэ улс сөнөнө.гэж аугаа Дэнсяопин айлдсан шүү.
Сайхан мэдээлэл б.а талархая. Манайхан үнэндээ хөршөө судлахдаа муу шүүдээ. Хийсэнийг нь авч хэрэглэхээс цаашгүй. Наймаа ч олигтой хийж чадахгүй. Өөрсдийгөө гөвөхөөс илүү г чадахгүй юм даа. Хятадыг судалдаг аппарат баыгуулахад гэмгүй шүү.
... АXМАДАА АСАРДАГ АСРАXГҮЙ БОЛ ОНОО XАСДАГ... ЭНЭ НЭГ Л ЗӨВ НИЙГЭМ БОЛООД ЯВЧЛАА...
Баярлалаа,
Гайхамшигтай Өвгөн Ган энэ удаа маш зөв ярьлаа
Social credit system - niigmiin unelgeenii system gevel iluu onovchtoi sanagdana,
Yur ni bol tuhain etgeed ni hir naidvartai, itgej boloh, ar ni batalgaatai etgeed ve gedgiig l uneleh geed bgaam l daa.
Цэдэнбалын гарын үсэггүй ямар ч бичиг ЗХУ-д очих боломжгүй 40 жил болсон. Цэдэнпил бол Монголын тусгаар тогтнолын заналт дайсан биасан нь түүхэн ҮНЭН. Тиймээс тэр урвагч золбингийн үхлээр дууссан.
Хятадын энэ оролдлого амжилт олохгүй. Учир нь энэ оролдлого рационал чанар үгүй. Хиймэл юм хол явдаггүй. Хэзээ нэгэн цагт нурна. Барууныхныг муулах, тэдэнтэй шөргөөцөлдөх нь сонин биш. Барууны нийгэм бол рационаллаг шинж чанараараа давуу байдаг. Бид тэрийг ойлгох ёстой. Хүн төрөлхтөн нэг үнэт зүйлтэй.
Хятадын коммунист нам ямар аймаар амбицтай юм бэ.
Маркс гэдэг жүүд капитализмын дараагийн шат бол социализм,социализмын дараагийн шат бол коммунизм гэж тодорхойлсон юм. Одоо дэлхийд болж буй бүх үйл явцыг харахад түүний зөв болох нь хаагдлаж байгаа. Дэлхий дахинд жил бүр шалгаруулдаг хамгийн аз жаргалтиай иргэд амьдардаг улсаар Скандинавын социализм байгуулж байгаа Швед,Финлянд,Дани,Норвеги улсууд л ээлжлэн шалгардаг. Тэнд очиж үзсэн манай нэг аялагч ,-Энд бүүр коммунист тосгон хүртэл байна гэж байсан.Бид худгийн мэлхий болохоор юм үзээгүй улсыг хуурч социализм муухай,энэ капитализм л хамгийн сайхан нь гээд амархан мэхэлчихсэн болохоос социализмд маш их үнэт үзэл санаа зүйлс байсан юм. Одоо БНХАУ өөрийн хөгжлийн загвараар хөгжих эрхтэй. Үүнд барууны улсууд бусад улс үндэстэнд зааж зааварлаж хөндлөнгөөс ихэмсэглэн дотоод хэрэгт оролцох нь колоничлолын үеийн дээрэгүй араншингаа хаяж гээж чадахгүй санагалзаад буй хэлбэр бөгөөд ардчиллын үнэт үзэл санаа,хүний эрхийн үнэт зүйлстэй зөрчилдөж байгаа юм.
Манай хөөрүү малуудын хүсээд байгаа шиг хятад улс ХКН н удирдлагаас татгалзвал ардчилсан хятадууд Монгол улсыг нэгтгэж Зоригбаатар Д.Сүхбаатар,Өрлөг жанжин Х.Чойбалсан нарын хөшөөг буулгах нь тодорхой. Манай АН н гамингууд эрх барьж байхдаа ийм үйлдэл хийх гэж үзээд ард түмний эсэргүүцэлтэй тулаад зогссоныг санаж байна уу. Сая монгол нутгаас гамингуудыг хөөн гаргаж Монгол улс тусгаар тогтнолоо олсны 100 жилийн ойн баяр Наадамыг хийлгэхгүй гэж жагсаал хийж санасандаа хүрэх шиг боллоо.АН бол гамингийн шээснүүдийн "нам" юм гэдгийг энэ үйлдлүүд баталж байгаа. Шинжааны хасаг уйгарууд лалын эмирт улс байгуулж баян-өлгий аймгийг авна гээд зогсохгүй Орхоны хөндий манайх гэж түрэмгийлэх биз.ХКН бол тогтвортой байдлын баталгаа юм.