sonin.mn
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярын аав Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, клиникийн профессор Балжиннямын Намбар таалал төгсчээ. 
Б.Намбар 1933 онд Чулуут сумын нутагт төржээ. Тэрээр 1957 онд МУИС-ийн хүн эмнэлгийн факультетийг төгсөж хүний их эмчийн мэргэжил эзэмшжээ. Анагаах ухааны магистер, клиникийн профессор цолтой. Улсын төв эмнэлэг, Хужирт, Жанчивлан, Улаанбаатар рашаан сувилалд эмчлэгч эмч, тасгийн эрхлэгч, ерөнхий эмч, 1992 оноос Рашаан судлалын үндэсний төвд захирал, зөвлөх, "Монголын рашаан сувилал" нийгэмлэгийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.
 
Б.Намбар дэлхийн болон олон улсын рашаан ашиглалтын нийгэмлэгийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүний сонгуультай "Хүн амд үзүүлэх рашаан сувилалын эмчилгээний хэрэгцээ, норматв" эрдэм шинжилгээний ажлын зөвлөмж (1988), "Санаторно-курортное дело", "Здравоохранение МНР" (1976), "Рашаан сувилалын эмчилгээ" (1987), "Монгол орны рашааны цогцолбор судалгаа", "Улаанбаатарын нүүрс хүчлийн хийт рашааны орд" (1988), "Mineral waters of Mongolia" (1993), "Шаргалжуутын усан болор рашаан" (1994), "Тэргүүн буюу Жанчивлин рашаан" (1995) зэрэг ном, товхимол бичиж хэвлүүлсэн байна.
 
Б.Намбар 2000 онд Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртжээ.
 
Тэрээр рашаан усны судалгаа шинжилгээний ажилд Орос, Монгол улсын өндөр мэргэжлийн туршлагатай хүмүүстэй хамтран ажиллаж олон тооны рашаан усны найрлага бүтцийг нарийвчлан судлаж, эмчилгээнд хэргэлэх заалтыг тодорхойлоход биечлэн оролцжээ. 2003 онд "Монгол орны рашааны газрын зураг" зохиож монгол, англи хэлээр хэвлүүлсэн нь онол, мэдээлэл, сургалт, танин мэдэхүйн өндәр ач холбогдолтой бүтээлүүд гаргасан байна. 
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.