sonin.mn
Багануур, Багахангай дүүргүүдийг нийслэлийн харъяаллаас салгаж тусдаа биеэ даасан хот болгоно. Төвийн 6 дүүрэг дээр нэмж Налайх 7 дох, урагшаа Майдар 8 дах, Зуунмод 9 дэх, Аэроситиг 10 дах дүүрэг болгож Богдхан уулын зөвхөн хойно нь төвлөрөх бус тойрон суурьшина. 
Энэ 10 дүүрэг маань метрогоор холбогдох бөгөөд одоо байгаа төмөр зам дээр Налайхаас урагшаа 4 дүгээр зөрлөгөөс Майдар, Зуунмод, Аэросити, Өлзийт, Буянт Ухаа, Яармаг чиглэлээр 60 орчим км шинэ төмөр зам тавьж цахилгаанжуулснаар Богдхан уулаа тойрдог тойрог хэлбэрийн ил метротой болох юм.
Үүгээр зогсохгүй метроны шугам дагуу ДЦС-5, Хүүхэд залуучуудын соёлын төв, Монгол наадам цогцолбор гээд олон зүйлсийг төлөвлөсөн бөгөөд үйлдвэрлэл технологи, инноваци мэдээлэл технологи, биеийн тамир спортын төв, шашин соёл урлаг зэрэг дүүрэг бүрийн онцлогт тохируулан төлөвлөнө.
 
Эдгээр бүгдийг хэрэгжүүлэхийн тулд Багахангай өртөөгөөс Мандал өртөө хүрэх 170 км Богдхан төмөр замыг түргэн барих шаардлагатай. Хөрш 2 улс маань энэ төмөр замыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад тусгаж дэмжсэн байдаг. Энэ нь УБТЗ ачаа тээвэрлэх нийт хүчин чадал даруй 30 хувиар нэмэгдэх эдийн засгийн өндөр үр ашигтай төсөл билээ.
 
Ерөөс хот хөгжих цор ганц гарц шийдэл нь энэ тэлж хөгжих. Учир нь хүн амын тэн хагас 50 хувь нь, эдийн засгийн 60 хувь нь нийт газар нутгийнхаа ердөө 0,3 хувьд нь эмх замбараагүй бөөгнөрч, шигүү суурьшиж, утаа, орчны бохирдол, түгжрэл, ажилгүйдэл ядуурал, аваарь осол зэргээс ахулаад олон хүндрэл бэрхшээлүүдийг үүсгэж байна. Үндсэндээ нийгмийнхээ сөрөг бүх асуудлыг шийдчихэж байгаа цогц бодлого.
Энэ талаархи дэлгэрэнгүй мэдээллийг миний Эрдэнэбаярын Тэмүүжин facebook page- рүү орж авахаас гадна хамтран ажиллах юмуу дэмжихээр хувь хүмүүс байвал холбогдоорой. Түүнчлэн холбогдох төрийн байгууллагуудын удирдлагуудад хүргэх талаар ард иргэдээсээ дэмжлэг хүсч байгаагаа мэдээллээ.