sonin.mn

Хууль зүйн сайд Х.Тэмүү­жинг заналхийлсэн захидал хоёр сарын өмнө шуугиан тарьсан билээ. Тэрхүү захидлын эзэн нь тодорхойгүй байсан ч эмэгтэй хүн гэдэг нь нотлогдож, түүнийг хоёр хоногийн өмнө 461 дүгээр ангид цагдан хорих арга хэмжээ авсан юм. Хоригдсон эмэгтэй бол УИХ-ын Тамгын газарт олон жил ажилласан. Н.Нарантуяа гэх хүн байсан билээ.

 

Түүний нөхөр, хүү хоёр хоёулаа хүчний байгууллагад ажил­ладаг байсан юм байна. Иймээс сайдад заналхийлсэн утгатай нэрээ нууцалсан захидал явуулсан байжээ. Зарим эх сурвалжийн мэ­дээлж буйгаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “ Шинэ он гарах гэж байхад нэг ч гэсэн айл элэг бүтэн баярлаг. Тэгээд ч би тэр эмэгтэйтэй элдэв асуудал үүсгээд хэрэггүй байх. Суллуулсан нь дээр” хэмээн ярьжээ.



Ямартай ч сайдыг сүр­дүүлж заналхийлсэн эмэгтэй цагдан хорих төвөөс суллагдах нь тодорхой боллоо.

Эх сурвалж: "Өглөөний сонин"