sonin.mn

Эрт цагт ах дүү есөн залуу байж. Есүүл гоо сайхан эрс гэнэ. Харамсалтай нь тэд нэг л охинд дурлачихжээ. Үзэсгэлэн төгөлдөр бүсгүй хойд туйлаар нутагтай цасан хатны ганц охин юмсанжээ. Охин хэнийх нь ч дурлалыг хүлээж авсангүй. Хайрандаа шатаж, бас нэг талаар гонсойсон эрс цасан хатанд бараалхан охиныг гуйжээ. Үзэсгэлэн гоо охины ээж ах дүү есөн залууг ордондоо урьж, идээний дээжийг сөгнөсөн боловч хэнийг нь ч хүргэнээ болгохоос татгалзжээ.

Дурласан есөн залуу “Тэгвэл бид таны албат болъё" хэмээн гуйжээ. Төгс үзэсгэлэнт бүсгүйн царайг хааяа ч болсон харах гэж шийдсэн нь энэ байв. Цасан хатан зөвшөөрч, гэхдээ тэднийг жилдээ ганц удаа ээлж дараалан нутгаа эргэхийг зөвшөөрөв. Мөсөн туйлын хатны зарлигаар ах, дүү есүүл хамгийн богино өдөр, урт шөнийг зарладаг 12.22-ноос гуравдугаар cap гарч яргуй дэлбээлтэл ээлжээр нутагтаа очих болжээ. Тэд хүйтэн цас, өвлийн жаврыг унаа болгон хөлөглөн ирдэг гэнэ.


Эх сурвалж: “Ган Зам”