sonin.mn

 

“Монос” группийн харьяа “Монос Хүнс”, “Монос Косметик” компаниуд хамтран “Халуун Илч” сайн үйлсийн аяныг  зохион байгууллаа. Төрөлх хотынхоо өнгө үзэмжийг цэвэр цэмцгэр байлгаж, нийслэлчүүдийн амар амгалан тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө хахир хатуу хүйтнийг ажрахгүй  зүтгэж яваа ТҮК болон Замын цагдаагийн газрын албан хаагчдыг зорин, үүрийн 03:00 цагаас өглөөний 09:00 цаг хүртэл  өөрсдийн бүтээгдэхүүн болох “Хаан жимс” чацарганы халуун шүүсээр дайлан , гарын бэлгээ гардууллаа. Нийт таван  дүүрэгт болсон энэхүү арга хэмжээнд хамрагдсан ТҮК болон Замын цагдаагийн газрын ажилтан  бүхий л албан хаагчид  чин сэтгэлээсээ  талархан, өөрсдийнх нь ажлыг хүндэтгэж байгааг  баярлаж буйгаа илэрхийлж байсан юм.

Их хотын  нэгэн өглөө ийнхүү  халуун дулаан уур амьсгал,  хаах зүйлгүй илэн далангүй яриа, чин сэтгэл шингэсэн бэлэг,  урам итгэл дүүрэн сайн үйлс давхцан эхэллээ. Ийм л сайхан өдрийг олон болгохын төлөө,  итгэл, найдвар, урам зоригийг илүү олон хүнд өгөхийн төлөө  “Монос”  групп үүсгэн байгуулагдсаны 25-н жилийн ойн хүрээн дэхь сайн үйлсийн арга хэмжээнүүд  чиглэгдэх ажээ.

 

 

 

 

 

 

 

 

М.Гал