sonin.mn
Тус сумын Соёлын төв 1953 онд Улаан булан нэртэйгээр байгуулагдсан. Эрхлэгч, хөгжмийн багш гээд таван орон тоотойгоор сумынхаа иргэдэд соёлын үйлчилгээг хүргэж байна. Техник технологи хурдацтай хөгжиж буй өнөө цагт сумын Соёлын төвүүд орчин үеийн техник хэрэгслээр бүрэн тоноглогдоно гэдэг хүндхэн даваа.
 
Тиймээс өөрсдийн бололцоогоо ашиглан Соёлын төвөө техникжүүлж, тохижуулдаг байна. Сумын иргэд номын сангаараа идэвхитэй үйлчлүүлдэг Жилдээ 922 уншигч үйлчлүүлдэг бол байнгын 391 уншигч байдаг байна. Номын сан нь жил бүр номын фондоо баяжуулсаар ирсэн байна.
 
Төсвийн хөрөнгөөр жилд 100,0 мянган төгрөгөөр шинэ ном худалдан авдаг бол бусад төсөл хөтөлбөрийн шугамаар шинэ ном байнга нийлүүлдэг. Өнгөрсөн онд л гэхэд 2537,0 төгрөгийн шинэ ном иржээ. Нийтийн уншлагын танхимтай нэг ээлжиндээ 18 уншигч үйлчлүүлдэгээс гадна ховор ном олон байдаг ажээ.
 
Эх сурвалж: “Завхан” сонин