sonin.mn

Нэг залуу ээж хүүхдээ тэргэнд түрэн тамхи татан явж байна. Хүмүүс түүнд:

-Наад тамхины чинь утаа хүүхдийг чинь хордуулж байгаа юм биш үү, гэвэл, залуу ээж:
-Тэр ч гайгүй байна аа, наадах чинь шөнөжингөө аавтайгаа уугаад, одоо согтуу нь гараагүй л байна...

***

Шүүгч:

-Та яагаад нөхрөө айруулын тавгаар чулуудав?
-Манай шилэн таваг дууссаан...

***

Өнгөрсөн зууны 60-аад он. Говийн замд, нэг сэхээтэн гэр бүлийнхэн машинтай явж байгаад буудаллан байтал ойролцоо явж байсан нэгэн тэмээтэй хүн тэдэн дээр ирж тэмээнээсээ бууж тэдний мэнд усыг нь мэдээд морджээ. Сэхээтэн эр хүүхдүүддээ:

-Та нар энэ хүнийг харав уу, эрдэм мэдлэг эд хөрөнгөгүй байна гэдэг энэ дээ, та нар иймхэн насандаа сургуульд сурч хувийн машинаараа аялж явахад энэ хүн яаж байна, тэр уулын цаана юу байгааг ч мэдэхгүй байсаар тэмээний нуруун дээр насыг барна шүү дээ...

Тангадын Галсан тэдний яриаг сонсоогүй юм шиг хэдэн тэмээнийхээ араас сажлуулсаар байлаа...

***

Хоёр сохор заан хүн гэж ямар амьтан байдгийг мэдэхийг хүсчээ. Тэгээд нэг хүнийг хөлөөрөө тэмтэрч үзэв.

-Жижигхэн хавтгай юм байдаг юм байна!

Нөгөө нь бас хөлөөрөө тэмтэрч үзэв:

-Тийм байна аа, жижигхэн хавтгай юм байна.

***

-Усама Бин Ладен яагаад ийм ууртай байдаг юм бол?
-24 хадамтай хүн чинь аргагүй ш дээ.

***

-Эмэгтэй хүний хэр зэрэг царайлгийг яаж мэдэх вэ?
-Зоопаркаар дагуулж яв. Сармагчингууд түүнд алим самарнаасаа өгөөд байвал тийм ч царайлаг биш гэсэн үг.

***

Нэг оюутан деканы өрөөнөөс гарч ирэн хашгирна:

-Хэрвээ энэ декан надад хэлсэн үгээ буцааж авахгүй бол би энэ сургуулийг хаялаа шүү!!!

Багш оюутнууд гайхан: -Декан чамд юу гэж хэлсэн юм, гэж асуувал нөгөө оюутан:

-Чи манай сургуулиас зайл, гэсэн, гэжээ.

***

Нэг эр биеэ үнэлэгчдийн газар ирэв. Тэгтэл бүх хүүхнүүд нь хүн цээжтэй загасан бөгстэй байх юм гэнэ. Эр менежерээс:

-Би хүн бөгстэй хүүхэн авмаар байх юм, гэвэл:

-Өнөөдөр манайх загасан хоолтой өдөр өө, гэх нь тэр.

***

Нэг хүүхэн:

-Би жаахан тэнэг болмоор байна.

-Яах гэж? Чамайг бүх эрчүүд хүсдэг ш дээ.

-Би өөрөө эрчүүдийг хүсдэг болмоор байна.

***

Хүү:

-Ээж ээ, надад тамхины мөнгө өгөөч?

-Үгүй ээ, үгүй, чи түрүүнд бас л тамхины мөнгө гэж аваад ном авчихсан байх чинь билээ.

***

Хамгийн олон мэргэжилтэй эрхтнээр муурын хэл шалгарсан байна хоол иддэг хэл, ус уудаг хэл, халбага, шүдний сойз, амны алчуур, үсний сам, бие угаагч, нолийн цаас...

***

Мартын 9 ны өглөө ширээ дүүрэн хоолны үлдэгдэл, архины дундуур шилнүүд... эхнэр нь ажилдаа яваад орой иртэл ширээн дээр нэг ч хоол байхгүй, бүх архины шилнүүд хоосон нөхөр нь согтуу угтав. Эхнэр уурсав:

-Энд байсан хоол, архины үлдэгдлүүд хаана байна?

Нөхөр:

-Чамайг байхгүй л бол амьдрал зогсчихдог юм уу???

Эх сурвалж: "Онигоо" сонин