9-р сарын 11-нд БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурлаа хийжээ.
“Их 20”-ын мэдэгдэлд Оросыг шууд шүүмжлэхгүй байхыг Хятад улс дэмжиж байна уу? Украины мөргөлдөөнийг зогсооход “Их 20”-ийн бүлэг ихээхэн үүрэг хариуцлагатай хэмээн Хятадын тал үзэж байна уу?” гэсэн сэтгүүлчийн асуултанд тэрээр:" Украины асуудлаарх Хятадын байр суурь тодорхой. "Их 20"-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын тунхаглал нь талуудын зөвшилцөлөөр бий болсон болохоор, бүх гишүүн орнуудын нийтлэг ойлголтыг тусгасан. “Их 20” бол геополитик болон аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх индэр биш, харин олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны гол форум гэдгийг энэ удаагийн дээд хэмжээний уулзалт дахин баталлаа. Хүйтэн дайны сэтгэлгээг орхиж, талуудын анхаарал хандуулж байгаа асуудлыг хүндэтгэн үзэж, яриа хэлцлээр улс төрийн шийдлийг олох нь Украины хямралыг эцэслэн шийдвэрлэх гол түлхүүр юм гэж бид үзсээр ирсэн юм" гэж хариулсан байна.
Г.Бямба
Сэтгэгдэл0
Энэ дайныг эхлүүлэгч өдөөгч нь АНУ болон барууныхан шүү дээ
Тиймээ
Америк ганцаараа зэвсэг нийлүүлэх эрх дархтай бусад орнууд зэвсэг нийлүүлэх эрх дархгүй байна гэж юу байхав дээ.
Usa yaduu buurai ornii humuusiig tsuuluj delhiig abrana amerikchuud ssihan amidrana gej ded erinhiilugch ni yarij ba ene startege tukubluguu tiimees ch ukrianed dainiig debreej urantai sum sayar zadardag clucher bumbug niiluulj bs ene bol hun turluhtnii esreg dain buudaig ho.sduulj horduulj arab afric irgediig ustgah asiad dain uusgej budaag horduulah tusul ba