sonin.mn

ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 23 /TASS/. Турк улсад хориглож, террорист байгууллагуудын жагсаалтад оруулаад буй Курдийн Ажилчны Намыг (КАН) тараах шийдвэр гаргасныг мэдэгджээ. Курдүүдийн “Rudaw” сувгаар мэдээлснээр, дээрх шийдвэрийг тавдугаар сарын 5-7-ны өдрүүдэд болсон намын 12 дугаар их хурлаас гаргасан байна. 


“КАН-ын бүтэц зохион байгуулалтыг татан буулгаж, зэвсэгт тэмцлийг зогсоох шийдвэрийг гаргалаа. Ингэснээр КАН хэмээх байгууллагын үйл ажиллагаа зогсож байна” гэж их хурлын дараа гаргасан мэдэгдэлд дурджээ.


Түүнчлэн тус нам улс төр, ардчилсан тэмцлийн аргад шилжсэнийг зарлаж, олон улсын хамтын нийгэмлэгт хандан дэмжихийг уриалсан байна. Мөн шоронд хоригдож буй удирдагч Абдулла Окаланд хууль эрх зүйн болон улс төрийн баталгаа гаргаж өгөхийг Туркийн эрх баригчдад уриалжээ.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг