sonin.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй Москва хотноо хэлэлцээ хийх үеэр Францын цөмийн эрчим хүчний салбарын талаар дэлгэрэнгүй ярьж, Парис Москвагаас ялгаатай нь бусад улс оронд бага хүчин чадлын атомын цахилгаан станц барих санал тавиагүй гэдгийг онцлон тэмдэглэсэн гэж Оросын төрийн өмчийн "Росатом" компанийн гүйцэтгэх захирал Алексей Лихачев мэдэгджээ.


Лихачев "Россия 1" телевизийн сурвалжлагч Павел Зарубинд хэлэхдээ, В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Хүрэлсүхтэй уулзах үеэрээ “Францын тавьсан саналыг оролцуулаад” цөмийн эрчим хүчний талаар ярилцсан гэжээ.


"Дараа нь ерөнхийлөгч нар дэлхийн цөмийн эрчим хүчний хөгжлийн асуудлыг 15-20 минутын турш ярилцсан бөгөөд "Путин Францын цөмийн эрчим хүчний талаар маш мэдээлэл сайтай лекц уншиж, Францчуудын үйлдвэрлэж буй цахилгаан эрчим хүчний хэмжээ болон одоо баригдаж буй атомын цахилгаан станцуудын загваруудын аль алиных нь талаар тодорхой дурьдсан" гэж Лихачев тэмдэглэжээ. "Ерөнхийлөгч Францын цөмийн эрчим хүчний цогцолборын талаар маш эерэг үнэлгээ өгсөн ч ОХУ-аас ялгаатай нь тэд бага хүчин чадлын атомын цахилгаан станц барих санал тавиагүй гэдгийг онцолсон" гэж Росатомын ерөнхий захирал нэмж хэлжээ.




Ж.Бат

Эх сурвалж: ria.ru